БИД НЭГ ДЭЛХИЙН ХҮМҮҮС

2020-02-18  

БНХАУ–д  шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэсний улмаас олон хүний амь эрсдэж тус улс  эрүүл мэнд  болон эдийн засгийн гамшигт өртөөд байна.  Хятадад халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 1800-гаар нэмэгдэж, 72400 давсан нас барсан хүний тоо 1868 болсон талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс мягмар гарагт мэдээллэсэн. Мөн Японы Ёкохама хотын боомтод хөл хорионд орсон “Diamond Princess” хөлөг онгоцонд тусгаарлагдсан иргэдийн дунд шинэ коронавирус халдвар хурдацтай тархаж нийт халдвар авсан хүний тоо 454 болсон. Түүнчлэн уг вирус  нь өнөөдрийн байдлаар дэлхийн 25 улсад тархаад буй.

Тиймээс дэлхий нийтээр энэхүү аймшигт халдварын эсрэг тэмцэж байна. Тухайлбал: Боинг компани нь Ухань хотод ажиллаж буй ажилчдад 25,000 орчим маскыг өгсөн байна. Загварын салбар ч гэсэн тэмцэлд нэгдэж байгаа бөгөөд Францын тэрбумтан Бернард Арнаулт тэргүүтэй LVMH, Францын тэрбумтан Франсуа Пинаултын байгуулсан Тансаг зэрэглэлийн "Керинг" компани тус тус 2.3 сая ба 1 сая доллар хандивласан. АНУ, Европ дахь томоохон үндэстэн дамнагчид болох Microsoft, Dell, L'Oreal, Cargill зэрэг компаниуд Улаан Улаан загалмайн нийгэмлэг, Хубэй мужийн эрх баригчдад 1.4 сая доллар хандивлалаа. Японы Оита мужийн Оита хот нь "Ухань Жиайу!" Гэсэн мессеж бүхий хайрцганд гамшгийн үед аврах ажилд хадгалагдаж байсан 30,000 маскыг илгээжээ.

Мөн арабын эмират улс Абу Даби хотын төв цамхагт Ухань хүчтэй байгаарай. Ялна шүү хэмээн гэрэл асаажээ.

Мөн аваргуудын лигийн үеэр Барселона баг тоглолтын үеэр Ухань заавал ялна гэсэн өмсгөлөөр жигдэрсэн байна. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс твиттер , ви чат ,фэйсбүүк зэрэг цахим хуудсаар дамжуулан коронавирусээр өвчилсөн болон , эмч ажилчдад урам зориг хайрласан мессеж илгээж байна. Бид  өөр өөр яс үндэс, соёл иргэншилтэй хилийн зурвасаар тусгаарлагдаж байгаа хэдий ч нэг дэлхийн хүмүүс билээ. Тиймээс ч хилийн цаана зовж шаналаж буй хэн нэгэнд сайн сайхан бүхнийг хүсэж, урам зориг итгэл бэлэглэх нь чухал.

Ухань хүчтэй байгаарай, Заавал ялна шүү

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Монгол хятад хоёр энэ дэлхийгээс зайлаасай 2020-02-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?