АРГАЛЫН УТААНЫ НУУЦ, ХҮЧ ЧАДЛЫГ БИШИРЧ БАЙНА

2020-02-22  

 Монголчуудын аргалын утааны нууцыг Энэтхэгийн нэгэн эмч, эрдэмтэн доктор Шарма олж мэдээд Монголоос аргал аваачаад Энэтхэгийн уушгины тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэрүүлэх чадалд гайхсан байна. Японы эрдэмтэн аргалын утааг судлаж үзээд элдэв өвчлөлтийн нянг устгагч байгааг тогтоожээ. Аргалын утаанд янз бүрийн нянг устгагч байгаа гэж тэр эрдэмтэн үзсэн нь аргалын утааны тухай яриад буйн том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Тэгэхдээ монгол малчдын шээзгийнд түүж цуглуулдаг “монгол арга” л тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж. Сарлаг гэхэд л 200-гаад төрлийн эмийн ургамал иддэг. Монголчууд судар номыг баринтаглаад хойморынхоо авдар дээр нандигнан тавьдаг түгээмэл уламжлалтай билээ. Авдар дээр тавиастайгаар олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвчсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний Төв номын санд хэдэн зуугаараа бүүр 1920-иод “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдахаас эхлээд бараг зуу шахам жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номны өвчин болох мөөгтөх, хорхойтох, чийгтэх, тоосжих аюул огтхон ч халдаагүй байсаар байгаа билээ. Энэ бол бас аргалын утааны нэг гайхамшгийн нотолгоо юм. Аргалын утаа бургилсан малчны гэр ариун болой.

Зохиолч Лодонгийн ТҮДЭВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dondog:Urdny ulsud hvch chadaltai bie saitai baisnyh ter yum boluu da manai aaw eejiin bagad zadgai gal tvldeg bsan gsn..tgd ted nar 2uula l nay garan nasalsan da..baigalitaiga oir baisniih bhda 2020-02-22
Dondog:Urdny ulsud hvch chadaltai bie saitai baisnyh ter yum boluu da manai aaw eejiin bagad zadgai gal tvldeg bsan gsn..tgd ted nar 2uula l nay garan nasalsan da..baigalitaiga oir baisniih bhda 2020-02-22
Zochin:Hotiin zahaar ybj bhad 1 ail l argal tvlj bhad nvvrsnii utaanas ****l angid vnertdeg yum bilee..nvvrsnii utaa bol hooloi horsgoj bhad argalin utaa ch hajuud ni vneheer anhilam vnertei bhyn bilee 2020-02-22
иргэн:ЭМЭЭГИЙНХЭЭ ИЖИЙГИЙНХЭЭ ТҮҮСЭН АРГАЛААР ШАВААС ХИЙДЭГ БАЙЛАА. 2020-02-22
иргэн:УТААТАЙ ШАР НАВТАСАНД ОРООСОН БООСОН НОМ СУДАР , ЭД ХОГШИЛ БҮҮ ХЭЛ МАХ Ч МУУДАДГҮЙ ГЭДЭГ. 2020-02-22
Zochin :Ene uneheer unen shuu.jinhene mongolchuud argaliin utaagaa canadag l yum daa. 2020-02-24
Зочин:Би бодож байна би малынхаа махыг идэж байгаа юм чинь миний **** дажгүй юм байгаа болов уу? Баачаад хатаагаад утаж үзвэл яадаг бол? Үзсэн хүн байна уу? Би бол жинхэнэ цэвэр монгол хөдөөний хүн байгаа юм? Мэддэг, туршсан хүн байвал сэтгэгдэл бичээрэй. 2020-02-24
зочин:гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийхээд гадна аргал арц гангаар утах хэрэгтэй юм байна 2020-02-24
Батаа:Л.Түдэв гуай яг өөрөө ингэж хэлсэн үү? Хэлсэн бол маш их зөнөсөн байна. Үүнээс цааш ярьсанд нь үнэмшээд хэрэггүй. Гэхдээ өөрсдийгөө хоосон өргөмжлөхийн донтой ямар нэг худалч баагий Түдэв гуайн нэрийг барьж энэ худал зүйлийг зохиогоод тэрэнд нь хэдэн баясцан гарууд итгээд хөөрцөглөөд байх шиг байна. Япон эрдэмтэн аргалыг судлаад л, Энэтхэг нь тэнд утаагаар нь уушиг эмчлээд сууна гэж юу байхав дээ. Ор тас худал. 2020-02-24
монгол : ямар ч атугай аргалын утаа гэмгүй ядаж үнэр нь сайхан аргалын утааны үнэр шингэсэн мах ямар амттай гээч ,Бороо орсны дараахан аргалын утаа үнэрлээд сэнгэнсэн айраг уугаад сууж байх монгол хүний жаргал. 2020-02-24
б:аргалын утаанд угаартсан хүн гэж дуулсан уу. морины эмгэгийг хомоолоор утаж эмнэдэгийг би мэднэ. 2020-02-24
Иргэн:Эрт үед монгол эмэгтэйчүүд утаанд шарласан дээврийн эсгийг сарын тэмдгийн үeд хэрэглэдэг байсан гэсэн.Утаанд ариутгагдсаныг мэддэг байжээ 2020-02-24
Зочин:Аргал харшлыг эмчилдэг. 2020-02-25
Насттан:Дээр үеп тулганд гал түлдэг байхад зарим үед нойтон аргалаар галалхад гэр дүүрэн утаа нүп хорсоод л хэцүү л байдаг баысан гэхдээ угаардаад үхсэн хүн дуулдаагүй 2020-02-25
zochin:Argaliin utaa saihan shuu Unerlej ussun ni meddeg baih 2020-02-25
ОНГОД:БАТАА ГЭХ НӨХӨРТ, ЧИ АРГАЛЫН УТААНД УГААРТСАН ГЭЖ ЕР НЬ ДУУЛСАН УУ. АЛЬ Ч УЧРЫГ НЬ САЙТАР МЭДЭХГҮЙ БАЙЖ БҮҮ МЭДЭМХИЙРЧ БАЙДА ХӨ, НУТАГ УСНЫ ТЭНГЭР ХИЛЭГНЭЖ МЭДНЭ ШҮҮ 2020-02-25
Зочин:Батааг Хэдэн настайг нь мэдэхгүй боловч өөрөө л ёстой зөнөсөн бна.Түдэв гуай шиг оюунлаг зөв сайхан хүмүүс зөнөдөггүй юм. 2020-02-26
zochin:Ymrch bsan argaliin utaa muu yum bhgui edgeedgui yumaa gehed muu yum bolohgui bi huduunii hun mednee 2020-02-26
Б. Долгор:БАТАА: Японы эрдэмтэний судалгааг уншаагүй юмуу. Юм Мэдэхгүй бол: " тэнэг хүний дуугай нь сүрлэг " гэдэг үгийг санаж яв!!! Хөх хомоолын ид шид даанч хязгааргүй дээ. 2020-02-27
TB:Магадгүй шүү 2020-02-27
бяруузана:Галын тэнгэр хүмүүсийг амьтны зэрэглэлээс ангижруулсан ачлал бий. Галаа үхрийн аргалаар бадраадаг. 2020-02-27
Далай:Бага байхад айл хэсээд 4-5 хоноод л ирнэ заримдаа 5-10 хононо моринд тохоостой бэлэг /ааруул хурууд хавсай юм юм л байна / өвөө эмээ түүнийг галын хайчаар галд ээгээд өгдөг байсан нь мундаг их аривлаж өгдөг байждээ галын бурхаан гэж 2020-02-27
Zochin:Malnuud yumdaa yaltchgvi. Hezee ch argaliig tulj bolohgvi. Argal chini ooroo baigaliin bordo. Horsondoo heregtei bolohoos tuldeg ed bish 2020-02-27
Иргэн:Малын өтөг бууц цэвэрлэхэд маш их манарсан шар тоосон дунд л ажилладагсан. Малчдаас тоосны харшилтай болж гэж дуулаагүй. Аргалын утаа ч цанаа л сайхан үнэртэй шүү. Буянт малын минь **** хүртэл эм юмаа 2020-02-28
Иргэн:Малын өтөг бууц цэвэрлэхэд маш их манарсан шар тоосон дунд л ажилладагсан. Малчдаас тоосны харшилтай болж гэж дуулаагүй. Аргалын утаа ч цанаа л сайхан үнэртэй шүү. Буянт малын минь **** хүртэл эм юмаа 2020-02-28
Баясгалан:Л.Түдэв гуай шиг ухаантай хүн Монголд байгаа юм уу Дал сониныг уншсан уу.Тэр чигээрээ Монгол ухаан.Монголчууд минь Харийн орон хүмүүсийг магтан алиа салбадай болж байснаас төрлөө эх орон Монгол ухааныг өглөгч Өвөг Дээдэс Монгол Эрдэмтэн Мэргэд ээрээ бахархалдаа.Тэд хэзээ ч ямар ч үед худлаа хэлэхгүй үнэнийг хэлнэ бичнэ.Та итгэж болно.Монгол Эрдэмтэн Хүн нас ахих тутам ухаан нь нэмэгддэг юм.Тэд Хосгүй Хүмүүс.Хөдөлмөрийн Баатар Төрийн соёрхол Ардын Уран Зохиолч Эрдэмтэн ЛодонгийнТүдэв гуайдаа урт наслаж удаан жаргахыг хүсье. 2020-03-11
Дарь:Батаа зөв бичжээ. 2020-03-12
Зочин:Батаа гэдэг нөхөр лав хөдөөг мэдэхгүй цэвэр монгол нь юу л бол ганц япон.энэтхэг ч биш бүр америк эрдэмтэн эмэгтэй монголд ирж Хөвсгөл аймагт малчны хотонд суд****а явуулсан б.налэй түүний бичсэнийг олж унш тэгээд Л.Түдэв гуайн зөнөсөн үгүйг нотлох байхаа 2020-03-13
Ksa:Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар бодитой хандсан нь дээр. АШУИС-н лабораторид аргал, нүүрс, сайжруулсан түлш, хар модыг адил хэмжээтэй авч хулгана утахад хамгийн түрүүнд аргалаар утуулсан хулгана үхэж байна лээ. Мах утахад харин амт сайтай болж магад. Ариутгаад байх нь ч юу юм бэ. Түдэв гуай ингэж бичээгүй байх аа. 2020-03-15
иргэн:Ksa сонин туршилт вэ. Сайжруулсан түлшээр утахад хулгана үхэхгүй байгаа хэрэг үү. 2020-04-13
За Батаа гуай! Битгий юу ч мэдэхгүй юм байж муулаад бай! Би чамд анхаарууллаа шүү!!!!!!!: 2024-02-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?