ТАХАЛ БОЛ ХЭРҮҮЛИЙН АЛИМ ОГТ БИШ!!!

2020-02-24  

 

Энэ түгшүүртэй цаг үед аль болох бие биенээ сонсож, юманд бодитой хандмаар байна. Янз бүрийн арга чарга хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Эрдэм чадалтай олон хүмүүсийн нарийн нягт ажил үйлээр бүтсэн үрлийг ч зүүж байх нь анзаарагдлаа. Үрэл зүүлээ гээд ямар нэг муу юм тохиолдлоо гэж сонсогдоогүй. Гэтэл үрэл зүүлээ гэж бие биенээ элдвээр сошиалд хэлэхийг харахад мөн ч ёс зүйгүй, бүдүүлэг санагдлан. Үрлийг зүү гэж хэн ч албадаагүй. Зѳвшѳѳрѳхгүй байгаа нэг нь зүүхгүй байх сонголттой. Дээрхийн Гэгээн Далай Лам:- Энэ өвчин, вирусын тухайд бодьсэтгэл, хоосон чанарыг сайн бодоорой. Найман аюулаас аврагч Дарь эхийн тарнийг сайн уншаарай гэж захисан. "Ум Дари Дүд Дари Дүри Суха" тарнийг мэдэхгүй хүн байхгүй дээ. Миний бодоход, энэ тарнийг хаа ч явсан амандаа уншаад явах нь зѳв. Мѳн , - Огторгуйгаар дүүрэн Дарь Эхүүд солонгорон бидний муу үйлийг арилган зохиож байна гэж сэтгэлдээ бодоод уншвал нэмэртэй гэж боддог. Бурханы шашинаас хол хүнд дэндүү хийсвэр санагдаж байж магад. Гэхдээ л , нарийндаа бол бүхий л үзэгдлүүд тэр чигээрээ хийсвэрлэлээс үүддэг юм гэнэ билээ. Ингэж бясалгаж тарни уншсаны ач тус нь зайлшгүй гарах зүй тогтол бий юм шүү. Хамгийн энгийнээр хэлбэл нэгэн зорилгод чиглэсэн эерэг энергийн цугларал хүчтэй байж таарна. Олон хүний сайхан сэтгэл нийлвэл сайн үр дүн л гарна шүү дээ. Түүний дээр, засаг төр, мэргэжлийн байгууллагууд, эмч нарынхаа зөвлөгөөг сайн дагаж мөрдөөд, амин хувийн эрх ашгаас нийтийнхийг илүүд үзээд явах нь зѳв гэж бодогдоно. Коронавирус нь тоож үл болох айхтар тахал бололтой. Монголчууд минь сар шинэдээ сайхан шинэлэхийн ялдамд дор бүрнээ тарни уншиж , зѳв хүчийг хуримтлуулцгаая гэж уриалья. Хувьтай хүн хулгана жилийг үзнээ гэдэг.

Д.АРИУНБУЯН

 

Монголын их хүрээ хийдээс жил болгон сүсэгтэн олондоо зориулж хийдэг жилийн ноён нуруу, засал аргыг шинэ нөхцөл байдалд тохируулж олны санал асуулгын дагуу цахим хэлбэрээр хийхээр шийдвэрлэсэн билээ. Доорхи холбоосоор орж Арвандолдугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн ноён нуруу, засал аргаа мэдэн авч шинийн дөрөвний өдөр ном хурах цагийн хуваарийг авна уу!

https://www.facebook.com/controltvmongolia/photos/a.803365303198248/1291397531061687/?type=3&theater

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?