НИЙТИЙН СЭТГЭЛЗҮЙ БУЮУ НИЙТИЙН КАРМА

2020-02-25  

-Үйлийн үр хэзээ ч алддаггүй. -Үйлдсэн бол үрийг нь эдлэх нь гарцаагүй. Би бурханы шашин судалдаг. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг энэ ажилдаа зориулсан. Бурхны шашинд карма-гийн тухай бичсэн байдаг. Карма гэж англиар" action" буюу үйл гэсэн үг. Үйл бүхэн үр дагавартай нь гарцаагүйгээс болсон уу, үйл-ийн үр-ийг карма гэж хэлж ярьдаг. Cause and effect буюу шалтгаан ба үр дагаврын зүй тогтолоос (үйлийн үрээс) ангид зүйл гэж байхгүй гэдгийг ямар ч шашинаас хол хѳндий хүн байтугай, насанд хүрээгүй хүүхэд залуус ч энгийн логик ухаанаар тѳсѳѳлнѳ. Үйлийн үрийн ойлголт бол философийн аль ч урсгал, элдэв үзэл онол, бүх шашны сургаалын үндэс суурь, түгээмэл ойлголт. Тиймээс ямар үр тарина түүнийгээ л хураана гэсэн үг. Ѳнѳѳгийн нѳхцѳлд бид энгийн бодит үнэнийг ч харж чадахаа больсон байна. Бид бүхний ягшмал, баригдмал, нэг хэвэнд цутгагдсан (хэвийн боов л гэсэн үг, илүү хатуу) адил сэтгэхүй аливаа нэр нэршилд хууртан дөрлүүлж байдаг нь үүнд нѳлѳѳлж, дэндүү энгийн үнэнийг ч бодитойгоор нь харах чадвараа алдахад хүргэжээ. Жишээ нь, үйлийн үрийн ойлголтыг "шашинжуулж" хэлтийлгэж ойлгодог явдал нь үүний нэг бодит илрэл. Судлаад үзэхэд, карма-г шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарласан цорын ганц бүтээл бол " Буддын ном"л юм билээ. Тухайлахад, энэ хорвоогийн учир зүйг олоход зориулсан гэж хэлж болох "Бодь Мөрийн Зэрэг" номонд үйлийн үрийг: тус тусын үйлийн үр, нийтийн үйлийн үр гэж (individual and common karma) ангилсан байдаг. Хураангуйлбал, "үйл" хаанаас гардаг вэ гэхээр сэтгэлээс. Бие хүний зовлон, жаргал тэр хүний сэтгэлээс болдог бол, нийтийн зовлон жаргал нийтийн сэтгэлзүйгээс л болох юм байна гэж ургуулж болно. Үйлийн үрийг: Үйлдсэн бол үрийг нь эдлэх нь гарцаагүй. Үйлдээгүй бол эдлэхгүй. Үйлийн үрд алдаа мадаг огт байхгүй. Мөн үйл нь арвижнаа гэж тодорхойлон заасан нь бий. Энэ бүхний эцэст юу хэлэх гээд байна вэ? гэвэл НИЙТИЙН КАРМА-гийн үр дагавар гарвал яах вэ? гэж асуух, нѳгѳѳ талаас анхааруулах гэсэн юм. Нийтийн Карма дэлгэрвэл та биднийг сайхан муухай, баян ядуугаар ялгахгүй гэдгийг л онцольё. Монголчууд онцлогтой. Сайн яривал нэг саахалтынхан болдог гэж хэлдэг шиг үнэндээ л маш ойрын ахан дүүсийн холбоо, сүлбээтэй хүмүүс. Гэтэл ийм ойр дотнын хүмүүс чухамхүү яагаад бие биенээ итгэтлээ үзэн ядах, муулж доромжлох, хэн нэгний хаясан чулууг хөөн хуйлрах зэргээр өөрийнхөө орон гэрийг өөрсдийн гараар сандаачиж нурааж байна аа? Гэдэг асуулт үүсээд байна. Монгол ахан дүүсийг нүдээ нээцгээ гэж хэлье. Бие биенээ гутаан доромжлох нь нийтээрээ үүрэх маш хатуу хэцүү үйлийн үрийг хурааж буй явдал шүү !!!гэдгийг сануулья. Санамсаргүй юм гэж байдаггүй. Бие биендээ дѳрлѳгдѳж, бусдыгаа гутаан доромжлох нь зугаа цэнгэл, сэтгэлийн таашаал огт биш. Нэг хүний буруу сэтгэл, хэл амны буруу үйлдэл нэгэн гэр бүл, хамт олныг хэрхэн хямраадаг билээ дээ? Гэтэл олуулаа хар үйлээр шуугихын үр дагавар ямар байхыг зах зухаас нь үзсээр байна биш үү? Ялангуяа, зөвхөн нэг улс үндэстэн байтугай нийт сансар огторгуйн төрөлхтөнүүдийн зовлонгийн далайг дундлан суудаг, эрдэм номын мөр хөөсөн лам нарын үйл хэргийг мушгин гуйвуулдаг, харлуулдаг, зохиомол пост хийдэг хүмүүсийг даган шуугиж тэдний хар үйлийн үрд өөрсдийгөө татан оролцуулахгүй байхыг уриалж байна. Тэдгээр буруу үзэлтэй хэн нэгний зовлонг нимгэлж чадахгүй ч, ядаж арвижуулахад нэмэр болохоо больцгооё. Галд шар тос нэмж ѳрдѳхтэй адил хѳгжѳѳн дэмжихгүй бол ямар ч муу үйл газар авахгүй гэдэгт итгэнэ. Тэгснээр тэр муу үйл хийж буй хүмүүст ч алсуураа тус болно. Сошиал ертѳнцѳд даган шуурч буй хүмүүсийн дийлэнх нь тодорхой зорилгогүй, хэний хүслийг хангаж байгаагаа мэддэггүй хэсэг байх гэж итгэхийг хүсэж байна. Бас зорилготой нь ч бий, туйлшрал завхралд төөрөлдсөн залуус ч байгаа байх. Хэн ч байсан хэмлэлдэхийн ашиг тус гэж ер байхгүй! Монголчуудаа нүдээ нээцгээе. Хулгана жилд ѳѳр хоорондоо химлэлдэхээ зогсооцгооё. Нүглийг цээрлэе. Буян их үйлдэцгээе. Үйлийн үр ирнэ гэдгийг санацгаая. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Үйлийн үрээс хэн ч зайлж чаддаггүй. Тиймээс нүглээ цээрлэж, буян үйлдэцгээгээрэй.

Дарви ДАГВА

 

 

Монголын их хүрээ хийдээс жил болгон сүсэгтэн олондоо зориулж хийдэг жилийн ноён нуруу, засал аргыг шинэ нөхцөл байдалд тохируулж олны санал асуулгын дагуу цахим хэлбэрээр хийхээр шийдвэрлэсэн билээ. Доорхи холбоосоор орж Арвандолдугаар жарны Хотол төгс хэмээх төмөр хулгана жилийн ноён нуруу, засал аргаа мэдэн авч шинийн дөрөвний өдөр ном хурах цагийн хуваарийг авна уу!

https://www.facebook.com/controltvmongolia/photos/a.803365303198248/1291397531061687/?type=3&theater

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЛУВСАНСАМБУУ:МАШ YНЭН ЗYЙЛИЙГ ИХ ОЙЛГОМЖТОЙ САЙХАН БИЧЖЭЭ. ТАНЫ БУЯНТАЙ САЙХАН YЙЛС АСАР ИХЭЭР АРВИЖАН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ. ИХ БАЯРЛАЛАА 2020-02-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?