ХЯТАДЫН АРД ТҮМНИЙ ТАЛАРХСАН СЭТГЭГДЛҮҮД

2020-02-28  

Өдрийн мэнд!
Урьд шөнөжингөө сууж хятадын том том хэвлэл мэдээллүүдээр манай улсын Ерөнхийлөгчийн айлчлалын тухай шуугисан мэдээллүүд, хятадын ард түмний талархсан сэтгэгдлүүд, үзэл бодлыг уншлаа  Үнэхээр сайхан санагдлаа. Хятадын ард түмэн биднийг илүү ойлгох, хүндлэх тэр алхмыг Ерөнхийлөгчийг тавьж өгчээ гэж бодлоо. Зарим нэг хүмүүсийн сэвээд байгаа шиг хэдэн зуун 1000, хэдэн сая сэтгэгдэл энэ тэр байгаагүй шүү. Зарим нь манай улсыг магтаж байхад, зарим нь шууд 2019 оны ДНБ-ээр нь тооцсон нарийвчлал, цаад локиг санааг нь эргэцүүлсэн, манай улсын тоо толгой малыг өөрсөдөд нь өгч буй 30.000 хоньтой хийсэн харьцуулалт, өөрийн улсад нь 1хонь=1800-2000¥ байдаг, эдийн засгийн өсөлт бууралт гээд маш олон #оюунлиг талаас харьцуулж бичсэн байсан.

Манайхан хэтэрхий дэвэргээд байна. Та бүхэнд өөрийн орчуулгаа хүргье!
"2 дугаар сарын 27-нд үдээс хойш, Хятад улсын удирдагч Ши Жин Пин Ардын Их Хурлын ордны танхимд Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн дараа, Баттулга Ерөнхийлөгч Ши Жин Пин даргад 30.000 толгой хонь БНХАУ-д хандивлаж буй батламжийг гардуулан өглөө.
Ши жин пин: 
Монгол үндэстний уламжлалт баяр цагаан сарын амралтын дундуур анх удаа зочилж буйд тавтай морилно уу. БНХАУ-н ард иргэд аюулт тахалд нэрвэгдэж тэмцэлдэж буй энэ хүнд хэцүү цаг үед Монгол улсын ЗГ болон ард иргэд нь бидэнд чин сэтгэлийн тусламж хайр энэрлийг хүртээлээ. Энэ нь цаашлаад хоёр улсын хамтын ажиллагаанд хөгжлийн хүчтэй түлхэц болж өгнө. Та бол манай улсад тахал гарснаас хойш Азийн улс орнуудаас анх удаа айлчлаж буй Төрийн Тэргүүн боллоо. Болж буй энэхүү үйл явдал нь ирээдүйд хөрш орнуудын хүчийг зузаатгаж харилцааг чанга бэхжүүлэхэд оршино гэдэгт би итгэл дүүрэн байна. Мөн хөрш хоёр орон нь харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хуваалцаж ирснийг та бататгаж харууллаа" гэсэн юм

Мөн өөр хэвлэлд: "Шинэ төрлийн Коронавирус COVID-19 тэй эрчимтэй тэмцэж буй 1 сарын дараа Ерөнхийлөгч Халтмаа Баттулгын айлчлал хоёр дахь Төрийн Тэргүүний айлчлал боллоо. Эхнийх нь 2сарын 5-нд Камбож улсын Тэргүүн айлчлаж байсан. Мөн түүнчлэн...
Ойрын өдрүүдэд БНСУ-н нийгэмд Монгол улсын Ерөнхийлөгчийг магтан сайшаах нь олширчээ. Зурагт өгүүлснээр: - Мөнгө чухал биш, ард түмний амь нас нэн тэргүүнд, би солонгос хүмүүсийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглож байна...


Өмнөд солонгосын сайтуудад: Ямар азаар Монгол Улс ийм Ерөнхийлөгчтэй байдаг байна; Монгол Улс тийм ч баян биш гэхдээ тэд хятадад хандивын гараа сунгалаа; монголын ард түмэн үнэхээр зөв Ерөнхийлөгчөө сонгожээ." гэсэн байлаа.


Доорх сэтгэгдлүүд нь:

- Монгол бол тийм ч хөгжсөн улс биш, хятад улсыг хүнд хэцүү нөхцөлд Монгол улсын Ерөнхийлөгч сайхан сэтгэлээр тусламжийн гараа сунгалаа, манай ард иргэд туйлын их талархаж хоёр улсын эв найрамдал тэнгэр газар мэт бат оршихыг хүсч байна!

- Монголчууд үнэхээр энэрэнгүй юм, Их Монгол Улс урагш аа!

- Монгол үндэстэн болон Хятад үндэстний эв найрамдал үүрд мөнх бат оршиг!
- Монгол улс хэдийгээр сайн хөгжиж хүчирхэг болоогүй байгаа улс. Гэхдээ хятадын энэ хүнд тэмцлийн үеэр өөрсдийн боломж бололцоо, байгаа бүхнээрээ тусламж үзүүлсэн #хамгийн_эхний_улс боллоо. Үнэхээр агуу!
- Манай хятадын дотно хөрш, зовсон цагт минь ивээлээ үзүүллээ. Хоёр орны эв найрамдал уудам мэт хязгааргүй оршиг!
- Монгол улсын Ерөнхийлөгчөд талархал илэрхийлье!
- Энэ шүү дээ! Монгол хүн бол бурханлиг сэтгэлтэй.
- Яг одоо мэдээ үзэж байна. Их удирдагч маань Баттай гар барилаа. 30.000 толгой хонь, энэ бол үнэхээр чин сэтгэлийн тусламж байлаа!
- Монгол Улсын ард түмэн хотол олноороо мөнх наслаг! / Энэ хамгийн нүдэнд туссан. Баргийн хятад хүн бидэнд ингэж ерөөхгүй ххэ. Энэ нь маш хүндэтгэлийн хэллэг байгаа юм /
- Хятад Монгол бол харилцаа зузаан найрсаг хөршүүд, Ерөнхийлөгч Баттулга таны айлчлал манай ард түмэнд сэтгэгдэл төрүүллээ.


Хятадын хамгийн том хэвлэл "Ардын өдрийн сонин"- топ сэтгэгдлүүдээс:
- Өнөөдрийн мэдээг сонсоод би бүр ухан алдахаа дөхлөө, хэзээдээ ирчихсэн юм бэ? /14.4К /
- Хонинууд үнэхээр өхөөрдөм шүү /16.1К /
- Тэмцлийг намжтал, эмнэлгийн эмч ажилтнууддаа хонины сайхан мах идүүлж тэднийгээ сайн тордоод авъя. /12.4К /
- Энэ үнэхээр цагаа олсон үйл явдал боллоо, хятад монголын эв найрамдал мөнх оршиг! /7617 /
- Бидэнд бэлэглэж буй хонинууд юм чинь эмнэлгийн ажилтнууддаа ч бас өгч биеийг нь тэнхрүүлж болно гэсэн үг юм. /6775 /
- Энэ бол манай улсад өгч буй онцгой бүтээгдэхүүн байлаа. Монголын ард түмэнд гүнээ талархая  /4345/
- Эдгээр хонинуудыг яаж хуваарилах юм бол?  /4160/
- Хихи, энэ мэдээг уншаад үнэхээр хөөрхөн санагдлаа. Сэтгэл дулаацах шиг боллоо. /3782 /
- Хүнд хэцүү цагт минь халуун сэтгэлээ илгээлээ, Монгол улсдаа маш их баярлалаа / 2722/
- Монгол хүмүүс үнэхээр гайхалтай юм. Даанч энэ хонинуудыг яаж авчрах гэж байгаа юм бол? /21/
- Манай Их Гүрэн халуун сэтгэлд заавал хариу барьдаг! Та бүхэнд туйлын их баярлалаа! /12/

Мөн өөр нэг сайтын оруулсан хурганы бичлэгийн дор:

- Хонь ийм эгдүүтэй хөөрхөн байсан юм гэж үү? Хайр хүрч байна. Яаж ийм хөөрхөн амьтныг идэх юм бэ гэсэн сэтгэгдлүүд хэдэн 100-аараа байсан шүү 

Өөр нэг сайтын дор:
- Монголчууд та бүхэн биднийг битгий үзэн ядаарай, бид одоо ямар байдалд орсныг та бүхэн маань маш сайн харсан байх  /энэ сэтгэгдэл бас их нүдэнд туссан/

Гэх мэт цааш олон сэтгэгдлүүд байлаа

Орчуулсан: Г.Үйлстөгөлдөр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
үнэн:Дэлхийн хэвлэлүүд Монгол улс ерөнхийлөгчөө Хятадаас ирсэн даруйд короновирус туссан байж магадгүй хэмээн хорилоо л гэж айхтар шуугиж байна даа 2020-02-28
Zochin:Hoorhon yum bee un****ad bsan hair hvrchihlee. 2020-02-28
Баттунгалаг:Тив дэлхийд хүн төрөлхтөн бид нэг тэнгэрийн доо нэг агаараар амьсгалж байгаа гэдгээ илэрхийлж хөрш улс орны хувьд эв найрамдалтай бх нь хаана хаанаа хөгжин дэвших бат бөх оршин тогтнох явдал болж бна дэлхий дахинд 2 улс орны хувьд...... 2020-02-28
Иргэн зочин: Айлчлал зөв санаа зөв ханд**** зөв сэтгэгдэл төрүүлж чадсан бна.Монгол хүнд байдаг жинхэнэ хүн чанар хаана ч бдаггүй чанар шүү.Монгол хүнийг зөв таньж гэмээж өөрсөддөө хүндэтгэлийг хүлээж харилцан ойлголцол дээр аливаа гэрээ хэлцэл хамтын ажил****а улам цагаан замтай бх юм аа....... бичээд бвал.ч ....... 2020-02-28
Батболд:Хятад улсын ард түмэн хурдан эдрэгч аюулт энэ муухай тахалаас хурдан ангижрах болтугай....... 2020-02-28
Сайханзаяа:Ерөнхийлөгч зөв зүйтэй, хүнлэг алхам хийлээ. Монгол хүн чинь уг нь ийм л чанартай, зоригтой бдаг даа. 2020-02-28
Энхтөр:Ядарч яваа үед нь туслах нь зөвөө. ЗХУ д дэлхийн 2 р дайны үед Монгол улс хэрхэн тусалсныг одоо хүртэл ярьж байгаа шүү дээ 2020-02-28
ура:Ерөнхийлөгч мундаг байнх шүү 2020-02-28
зочин:Хүн хүнээрээ байж, бие биедээ сэтгэл гаргах нь ёс юм даа. 2020-02-28
Амраа:Энэ авилгалч баяр баярцогт сайханбилэг тоочоод байвал өчнөөн авилгач манай монголд авилагч их байна.Эд нар хөсүт авилгалын мөнгөнөасөө бэлгэлэхгүй юм байхдаа жирийн иргэнээс дор 2020-02-28
Талархаж байна:Монгол орны нэр хүндийг өндөрт өргөж яваа төрийн 3 өндөрлөгтөө талархал илэрхийлий 2020-02-28
Зочин:Оросын Вести монгол улс Хятадад айлчилсан ерөнхийлөгчөө тусгаарлав гэсэн мэдээ дамжуулж байсан 2020-02-28
honi:idehee bodhiin emch nartaa ogye c gh shig osgood vrjvvleed ywye gj bodoj bganmu 2020-02-28
ashgui:Tahaltai uyed ni mask guilgui mal ugsun ni yamai 2020-02-28
ondor nastan eh:evii mini. humuus shuu dee. adilhan hun bid chini. 2020-02-28
Gerlee:Neg delhii deer amidarch bga.hun hemeeh torolton uchir tusalsan ni tuiliin zow bailaa.etseg hun shig shiidwertei tulahtai eronhiilogchtei bgaadaa bayrlaj ogshij bnaa 2020-02-28
Зочин:Монгол хvн егеемер энэрэнгvй холыг харсан ухаанаараа дандаа магтагдаж ирсэн. Монгол улсын Еренхийлегч Халтмагийн Баттулгаараа бахархаж байна. Жинхэн Монгол эр хvн. 2020-02-28
Ан новн:Кккк хонь байхдаа яхвдээ 2020-02-28
За таминээ:Муу муухай сэтгэгдэл бичиж үл болохоор байна шүү. Амаа мэдэцгээ, гай хэлж ирэхгүй хийсч ирдэг хойно. Дан сайхөн сэтгэгдэл байнашдээ ямар хөөрхийн. 2020-02-28
Монгол улсын иргэн:Үнэхээрийн зөв зүйл хийжээ гэхдээ бидний өгч байгаа хоныг хайрлаж шүтэж уламжлалт ёсоор нь гаргаж идээсээ гэж л хүсч байна. Монголы минь мал шүүдээ 2020-02-28
Бааска:Бид нэг дэлхийтэй Бид нэг нартай Энэ дэлхий дээрх бүх улс орон болгон амар тайван эрүүл энх байгаасай Энэ аюулт өвчин хурдан үгүй болоосой 2020-02-28
Монгол:Төрийн тэргүүн маань их холын нүүдэл хийж, Монгол хүний тусархаг сайхан сэтгэлийг өөрөөрөө дамжуулж дэлхийд харууллаа. 2020-02-28
ЭНХ:ЗӨВӨӨ ЗӨВ ШИЙДВЭР ЗОВЖ БАЙХАД НЬ ТУС ДЭМ БОЛОХ ШИГ САЙХАН ЮМ ХАА БАЙХАВ.АЮУЛТ ВИРУС ХУРДАН ДАРАГДАЖ ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ АЙДАС ТҮГШҮҮРГҮЙ АМАР АМГАЛАН АМЬДРАЛТАЙГАА ХУРДАН ЗАЛГАХ ЮМСАН БИД НЭГ НАРТАЙ НЭГ ДЭЛХИЙТЭЙ . 2020-02-29
Ganaa:Honinuud huurhun yumaa amjilt husii erinhiilo****ddoo 2020-02-29
Зочин:Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэж ардынзүйр үг байдаг.ерөнхийлөгч маань цагаа олсон зөв нүүдэл хийжээ.аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж энэний хариу хэзээ нэг цагт ирэх болноо би итгэж байна .хятадууд тиймч муу хүмүүс биш шүү . 2020-02-29
Zochin:Manai Mongolchuud unen chanartaa bol ih saihan setgeltei uls. Uvdsun, yadarsan zovson ued setgeliin tus hurgene gedeg hend ch saihan sanagdana. Ene uvchin hurdan arilj alga bolj delhii dayaraa amar jimer boloosoi bilee. 2020-02-29
Zochin:Manai eronkhiilogch Mongol khunii unelelmjiig Khyatadadiin ard tumend bolon Delkhiid ondort gargaj tawisan n mash tom uil khereg bolloo odoo bid zowjj bui khyatad iin ard tumniig setgel zurkhee ree demjikh kheregtei gedgiig sain oilgokh tcag bolson bna 2020-02-29
Zochin:Tevdej yavahad tevneer tusal.Mash zuv sanaa bailaa.Erunhiilugchuuruu baharhaj baina.Uls oron maani ulam uudlun devshij ard tumen mini iluu sain bolovsrooroi gej eruue. 2020-02-29
Иргэг:ЗОВОХ ЦАГТ НӨХРИЙН ЧАНАР ТАНИГДНА 2020-02-29
.. Төмөрчин.. :.. Ерөнхийлөгч маань зөв зүйл хийсээн... ..Аймаг.. сум орон нутаг.. малчид маань хандив өгөөд эхэлсэн... Хятадууд ажилсаг... хүчтэй ард түмэн... тиймдээ ч энэ айхтар цар тахлыг дараад эхэллээ... аюулт өвчиний голомтод ээлж наргүй ажиллаж байгаа эмч сувьлагч нар.. цагдаа ... гэх мэт мундаг хүмүүсдээ эхний ээлжинд хүртээгээсэй... 2020-02-29
Батаа:Мундаг нүүдэл хийжээ. Хятад бол манай мөнхийн хөрш шүү гэдгийг хүн бүр бодох ёстой. 2020-02-29
Zochim:Hyatad uls maani ene virusee hurdan daraad ervvl enkh bgasai 2020-02-29
Бат:манай монголчууд сайхан сэтгэлтэй ард түмэн гэдгээ харууллаа.өвгөдөөс дамжисан ухаан шүү 2020-02-29
Oyunchimeg:Orchuulam bidens hurgesend mash iheer talarhaj bna. Erdem nomiin tsagaan buyan delgereg. 2020-02-29
Зочин:Монголчууд бид өчүүхэн юманд хөөрч онгирдог сайн хөөргөөд цаасан малгай өмсгөвөл яаж ч мэдэх гэнэн хүмүүс гэдэг нь сүүлийн өдрүүдэд их харагдах боллоо. Өвгөдийн сургаал захиасыг санаж дотроо бодолтой байцгаая. Энэ янзаараа баярлаж хөөрөөд хүүхнүүд нь биеэ эрчүүд нь бая****а өгөөд дуусаж мэдэх янзтай даг шүү. Тэрбум хэдэн зуун сая дотор энэ зэргийн коммент бичих хүн байж л таараа бага тоо. Ихэнх нь өвөрмонголчуул маань л бичиж байгаа. Уран үг, өнгө мөнгөнд хуурталгүй өвгөдийн сургаалыг санаж дотроо бодолтой байя 2020-02-29
А Тулгаа:Ерөнхийлөгчийн ийм зоримог алхам сэтгэлд нэн таатай байлаа. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэж яг л цагийг нь олсон ухаалаг шийдвэр байлаа. Баяр хүргэе. Мөнхийн хоёр хөршөө баярлуулж бахдуулж байх нь зөв шүү 2020-02-29
Энхтөр::Маш зөв алхам хийсэн ерөнхийлөгчдөө баяр хүргэе.2 хөрштэйгээ найрсаг харилцаатай байвал монгол түмэнд маш хэрэгтэй зүйл шүү 2020-02-29
Үнээн:маш сайхан байна. 2020-02-29
Номин:Хөөрхөн юм бэ. Үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдал болсон 2020-02-29
Lhasuren:Ene bol zob alham bidnii eronhiilogcn sain bodlgtoi zuil xiilee harin bid elder ybsaar helj baisnaa durgui bai bid Netcom boltugai zob ymig demjij sur bi hytadad hairtaadaa bish bid negl gazar neg agaaraar amisgslj baigshu hytaduud hurdan edgerbel sain bn bidendcn uls orond 2 orond hen hedn ashigtai bas saihn bish gejuu 2020-02-29
Энхээ:Өвчин зовлонгүй эрүүл байвал бүхнийг хийж бүтээнэ дээ 2020-02-29
hmnnnn:yamaidaa adilhan aziud ymdaa bid europuud bol hezeech aziudad ingehgui bdniig uhejl baival bayarlana ted chin 2020-03-01
Oops :Mongol ups tusgaar uls gedgiig semeerhen sanuulsan ni saikhan hereg bolj. Mgliig hyatadiin heseg gej boddog humuus tsuungui 2020-03-01
Ерөнхийлагч, Ерөнхий сайдыг дэмжигч залуу:Манай улсын ерөнхийлөгч цаг үеээ мэдэрч зөв алхам хийсэн. Мөн шуурхай ажиллаж үүрэг чиглэл өгч, Ард иргэдэж аюулт өвчнөөс хамгаалан ажмллаж буй, Ерөнхий сайд, ЭМЯ-даа маш их баярлалаа. Баярлаад нулимс унагах үеүүд олон олон болж буйг бид бүхэн харж байгаа. Анх Ухайнь хотоос оюутнуудаа татаж авсан үеэс эхлээд өнөөдрийг хүртэл баярлалаа. 2020-03-02
Chintogtokh :Setgel mash ix xodolloo 2020-03-02
Chintogtokh :Setgel mash ix xodolloo 2020-03-02
АХМАД ТЕННИСЧИН:МАШ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРЛӨӨ. ЭНХБАТ НАЙЗДАА БАЯРЛАСНААА ИЛЭРХИЙЛЭЭД АМЖИЛТ ХҮСЬЕ ЕЕ 2020-03-02
мѳнхтүвшин:энэ маш зѳв зүитэй тэгэхдээ хоньоо яаж цуглууулах вэ тэр их хурлын гишүүдын хоньыг цѳѳн хэдийг үлдээгээд ихнийг нь хамж авах хэрэгтэй 2020-03-02
Мөнхжаргал:Яалаа гэж Хятадын ард түмнийг үзэн ядах вэ дээ. Муухай сарьсанбагваахайг л үзэн яддаг. Тэгээд хоньдоо өшөө өсгөөд олон хоньтой болоорой. Дахиж битгий элдэв амьтан идээрэй... 2020-03-02
Үнэн:Аль ч талаас нь харсан маш зүйтэй сайн үйлс болсон гэж харж бна Хэн ч бсан бай бидэнд хүн туслах тийм сэтгэл бдг. Улс орны ирээдүйг хойч үeэ бодсонч бсан үнхээр зөв тусламж нүдээ олсон гэж бодож бна eерөнхийлөгч маань мундаг бна аа бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ шүү дээ .Түүхэн зүйл ч болсон 2020-03-10
зочин :Ерөнхийлөгчийн хийсэн алхам зөв байлаа. Хүн бол сэтгэлийн амьтан. Ямар үр тарина, түүнийгээ хурааж авна гэдэг л энэ ээ. 2020-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?