Анхны ерѳнхийлѳгч П.Очирбат гуай англи хэлээр гарсан номын нээлт дээр энэхүү нои бичигдсэний "буруутан" нь Энхсайхан, Цагаан зэрэг намайг зовоосон хүмүүс гэж хошигнов . Номын нээлтэнд заавал ирээрэй гээд байсны утга нь энэ хэлсэн үг байсан байх гэж бодогдсон. Тэрбээр ёгт үгээр манийгаа магтахын зэрэгцээ Та нарын дурсамж ном чинь хаана байна даа гэх нэхэх шиг болж билээ. Тэр цагаас хойш "дурсамж ном бичих үү, яах вэ?" гээд бодож явдаг боллоо. Ѳѳрийгѳѳ залуу байна, цаг нь арай ч болоогүй байна гэж үнэн хэрэгтээ ѳѳрийн залхуурлаа зѳвтгѳж боддог байв. Жанцанноров маань хѳдѳлмѳрийн баатар цол авсныгаа тэмдэглэх зуур дурсамж номоо биччихлээ. Мѳн л миний толгойлсон Засгийн газарт хэрхэн соёл урлаг хариуцаж ажиллаж байсан тухайгаа дурссан байна. Нэг л зүйлийг ойлгож эхэллээ. Дурсамж бичих цаг нь болж байгаа юм байна . Юутай ч ном бичих ажлаа эхлүүллээ. Файлаа компьютер дээр хадгалахдаа 'Дурсамжаа бичээч" гэсэн нэр ѳгч хадгаллаа.
Ѳѳрийгээ дайчлах зорилготой юм гэж номынхоо оршил үгт бичсэн байна. Саяхан хэвлэгдсэн таван бүлэг, 290 хуудас бүхий СОЦИАЛИЗМААС КАПИТАЛИЗМ РУУ дурсамж ном ийнхүү хулгана жил уншигчдын гар дээр очих учиртай байжээ.
Монголын шилдэг менежерийн нэг гэж түүнийг үздэг. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан Холбоо Эвслийн сонгуулийн штабыг удирдаж үнэмлэхүй ялалт байгуулж, ерѳнхий сайдаар томилогдсон. Гэвч МАХН-ын улс тѳрийн тоглолтын шуурганд ѳртѳж, МАХН-тай эвссэн Ц.Элбэгдоржид ерѳнхий сайдын суудал, АН-ын даргын тамгаа зэрэг ѳгч, намдаа"жийгдэж ' байсныг санаж байна.
Ц.Энхбат