ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЗОХИОЛЧДЫН ӨДӨР

2020-03-03  

Өнөөдөр Дэлхийн Зохиолчдын өдөр тохиож байна. Эл өдрийг Олон улсын “Pen” клуб 48-р конгрессийн шийдвэрээр 1986 оноос эхлэн тэмдэглэх болжээ. ПЕН-клуб гэдэг нь зохиогчдын олон улсын нэгдэл юм. ПЕН гэсэн нэр нь Poets – яруу найрагчид, Essayists – нийтлэгчид,  Novelists – роман бичигчид гэсэн англи үгний эхний үсгээс бүрэлджээ. Сонирхолтой нь энэ товчлол үсэг гэсэн англи үгтэй  таардаг. Клубыг санаагчлагчид нь английн зохиолчид Жон Голсуорси, Кэтрин Эми Доусон-Скотт нар юм. ПЕН клубын анхны Ерөнхийлөгч Жон Голсуорси болжээ.

1923 онд ПЕН клубын төвүүд 11 улсад байгуулагдсан байв. Өнөөдөр тийм төвүүд 130 оронд ажилладаг.

Баярын гол зорилго нь хэвлэлд үзүүлэх дарамт мөн худал мэдээлэл гаргах, үгийг эрх чөлөө зөрчихийн эсрэг тэмцэхэд чиглэгджээ. Судалгааны дагуу, өнөөдөр дэлхийд 100 гаруй мянган хүмүүс энэ гайхалтай мэргэжлийг эзэмшдэг ба дэлхийн долоон тэрбум хүнтэй харьцуулахад хамаагүй бага юм.

Сонирхуулбал: 

-Уран зохиолын анхны нобелийн шагналтан 1901 онд тодорч тэр нь Францын яруу найрагч бөгөөд нийтлэгч Сюлли-Прюдом  болжээ.

-Дублины  уран зохиолын шагнал дэлхийд хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Англи хэлээр хэвлэгдсэн уран зохиолд олгодог шагналын хэмжээ 100 мянган евро, 1996 оноос хойш олгож буй юм.

Ном бол ертөнцийг харах цонх. Харин тэр цонхны цаана, дотор өрөөнд утга зохиол гэх том айл биднийг соён гэгээрүүлэхээр дэнгийн гэрэлд бэхний үнэрт суудаг аж. Ном гэх аугаа гайхамшиг хүн төрөлхтний оюуныг гийгүүлж, гэрэлт ирээдүй өөд хөтөлсөөр ирсэн. Зохиолчдын ачаар л бид хөлөө үл хүрэх газар хүрч, нүдээр үл харах ертөнцийг тольдож, үзэж хараагүй гараг ертөнцийг нээж, тэнгис далайн гүнд шумбаж, хайрлан дурлаж басхүү ухааран сэхээрч, бодож бясалгадаг билээ. 

Монголынхоо нийт зохиолчдод болон утга зохиолын үнэнч уншигч нөхдөдөө Дэлхийн Зохиолчдын өдрийн мэндийг хүргэе.

 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?