Ѳѳрийгээ ѳвчтэй гэж тооцсон хүнийг л ѳвчтэй гэнэ. Ѳѳрийгээ хѳгширсѳн гэж үзвэл тэр хѳгшин юм. Хѳгширсѳн, ѳвчтэй гэдэг ойлголт хувь хүнтэй ѳѳртэй нь шууд холбоотой. Тэр хүн тэгэж л сэтгэж, зѳвшѳѳрч байвал түүний бодлоор л болдог. Тиймээс оюун ухаан хѳгширдѳггүй. Хүний тархи бол амьд эрхтэн. Хүний бие тэр чигтээ бактерээр дүүрэн. Бид бууз, банш иддэг. Гэхдээ бидний биен дэх бактери л хоол хүнс идэхийг шаарддаг гэж Оросын нэрт эмч Александр Мясников урт наслахын нууц номондоо бичжээ.
Э.Цэбэ