ѲНѲѲДѲР, МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ҮҮСЭЖ ХѲГЖСѲН ѲДѲР

2020-03-06  

Ѳнѳѳдѳр, Монгол улсад орчин цагийн хэвлэл мэдээлэл үүсэж хѳгжсѳн ѳдѳр. 107 жилийн ой.
Уламжлалт хэвлэлээс ардчилсан-бие даасан, хараат бус- эрх чѳлѳѳт хэвлэлийн ертѳнц рүү шилжсэн 30 дахь хавартайгаа Монголын шинэ цагийн сэтгүүлчид золгож байна. Хийнгээ суралцсан энэ 30 жилд алдсанаас оносон нь илүү, ухарснаас урагшилсан нь түлхүү, дэвшил ѳѳд хѳтѳлсѳн он жил байсан. Монголын иргэн бүр үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чѳлѳѳтэй илэрхийлэх гол эрхээ олж авсан нь хамгийн том ололт, дэвшил.
Энэ эрх чѳлѳѳг эдлэхэд Монголын Чѳлѳѳт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэл, түүний удирдагч Ц.Дашдондов, сэтгүүлч Амарсанаа( Ардчилал сонин), Г.Аким (Ил товчоо ), Б.Ганболд ( Бодлын солбицол) Цогтбаяр (Тоншуул), С.Баяраа (Монцамэ), Б.Эрдэнэбаатар (Хѳх толбо), Нанж.Лхагва, Г.Донид ( Ардчилал таймс), Ц.Балдорж (Ѳнѳѳдѳр), Ц.Ганболд ( Засгийн газрын мэдээ), Сонинтогос (Хѳдѳлмѳр),З.Алтай, Авирмэд, Галсанжаргал, Жаргалсайхан( 25-р суваг), Ц.Энхбат ( Монголын Хэвлэлийн Хүрээлэн), Х.Наранжаргал ( Чѳлѳѳт хэвлэл сонины үйлдвэр), Хүрэлбаатар (Улаанбаатар таймс), Рагчаасүрэн, Баттогтох( RGB Дарханы чѳлѳѳт телевиз), С.Баярмѳнх (Сэрүүлэг), Хадбаатар (Хүмүүс), Галсансүх (Ноцтой мэдээ), нарын "шадар цэргүүд" -ийн оруулсан хувь нэмэр үнэтэй. Чѳлѳѳт, ардчилсан, хараат бус хэвлэл мэдээллээр дамжуулан Монголд дѳнгѳж шинээр бойжиж байсан Ардчилсан нийгмийн үзэл санааг баталгаажуулах, ардчиллын ололтыг баталгаажуулахад чѳлѳѳт хэвлэлийн манлайлагч Бонапарт Дашдондовын хүчирхэг арми гол үүрэг гүйцэтгэсэн. Дээрхи нэрсийг үргэлжлүүлбэл урт нэрсийн жагсаалт болох учир товчиллоо.
Монголын үе үеийн сэтгүүлчдэдээ түүхэн ѳдрийн мэндийг дэвшүүлж, үйлс нь ѳѳдрѳг, үзэл бодол нь дэвшилттэй байхыг ерѳѳе.

МЧАСЭ-ийг үүсгэн байгуулагч, анхны ерѳнхийлѳгч Ц.Дашдондов:-Чѳлѳѳт хэвлэлийн зам бол дардан байдаггүй. Энэ бол хүн чанарын шалгуур гэж хэлэх дуртай.

 

Control.mn сайтын үүсгэн байгуулагчийн нэг, Комментатор нэвтрүүлгийн хѳтлѳгч
Цэндийн Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?