САЙН МЭДЭЭНИЙ АЯН ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

2016-05-02  

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Эрдэнэт үйлдвэр хамтран хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг 5 дугаар сарын 2-ний өдөр зарлалаа.

Нийгэмд тустай сайн сайхан мэдээлэл түгээх, соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл  мэдээлэл, сэтгүүл зүйн салбарынхныг идэвхжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх талаар бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл үзүүлэх, мэдээллийн урсгал дундаас эх орон, хувь хүн, олон нийтэд хэрэгтэй, тустай мэдээллийг илүү чухалчлан, тийм мэдээлэл түгээсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг төлөвшүүлэхэд уг аяны гол зорилго орших юм. 

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Өнөөдрийн цаг үеийн байдлаас харахад аливаа дуулиантай, шуугиантай мэдээ, мэдээлэл нийгэмд хурдан хүрч байна. Гэтэл хүнд хэрэгтэй, нийгэмд тустай зарим сайн мэдээлэл орхигдох байдал анзаарагддаг. Үүнийг бид буруутгах аргагүй. Энэ байдлыг тэнцвэржүүлэхэд “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг “Эрдэнэт” үйлдвэр санаачлан бид дэмжин ажиллахаар болсон. Харин тухайн шилдэг бүтээлийг шагналыг “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс олгоно. Өнөөдөр сөрөг мэдээлэл ихтэй ийм нийгэмд бид дасан зохицох гээд байдаг. Нийгэм маань өөрөө буруу мэдээлэлд дасан зохицоод ирэхээр энэ байдал ч сөрөг үр дагаврыг авчрах юм. Мэдээж бид үүнийг залруулах ёстой байсан ч санхүүгийн хөшүүрэггүйгээр хийж чадахгүй. Харин олон жилийн бодож явсан энэхүү ажлыг “Эрдэнэт” үйлдвэр дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Бид хэвлэл, мэдээллийн байгууллагуудаа энэхүү аянд идэвхтэй оролцуулж, аль болох нийгэмд тустай сайн мэдээ түгээх аяныг эхлүүллээ. Нэг хүнд ч гэсэн тустай сайхан мэдээ түгээгээсэй гэж хүсч байна” гэлээ.

“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-д оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд нь тус тусын мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлсэн зөвхөн “Мэдээ” гэсэн сэтгүүлзүйн бичлэгийн төрөл жанраар оролцоно. Мэдээ нь телевиз, радио, сонин, сэтгүүлийн болон цахим хуудасны мэдээ байна.

“Нийгэмд тустай сайн мэдээ” түгээх аяны албан ёсны фэйсбүүк хуудсанд байршуулсан мэдээ нэг бүрийг бичлэгийн шагнал тооцож олгоно. Урамшууллын дүнг сар, сараар нь нэгтгэн тухайн мэдээг бэлтгэж, оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын дансанд шилжүүлж, нийгэмд тустай сайн сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж урамшуулна.

“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ны хүрээнд:  

  • Хамгийн сайн телевизийн мэдээ
  • Хамгийн сайн сонин, сэтгүүлийн мэдээ
  • Хамгийн сайн радиогийн мэдээ
  • Хамгийн сайн цахим мэдээ

номинациудаар тус тус эхний гурван байрыг шалгаруулж, “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян“-ыг санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн нэрэмжит шагналыг гардуулах юм байна. “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян” өнөөдрөөс эхэлсэн бөгөөд 8  сарын дараа эцсийн дүнгээ гаргана.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?