ХҮНС, БАРАА, ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ !!!

2020-03-10  

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэн. Тиймээс уг халдвараас хэрхэн сэргийлэх, халдвар тархах болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс төр засгийн зүгээс холбогдох арга хэмжээг эрчимтэй  хэрэгжүүлж байна. Харин иргэд үүссэн нөхцөл байдалд ихэд сандарч түргэн гэгч хоол хүнс, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ базааж томоохон зах худалдааны төвүүдийн ачаалал эрс ихсэж бөөгнөрөл үүсэж байна.

Тэгвэл ямар нэгэн байдлаар хүнсний хомсдол үүсэхгүй мах, гурил, будаа зэрэг бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээллэж байна. Түүнчлэн улсын хэмжээнд 12 мянган тонн мах нөөцөлсөн. Гурилын үйлдвэрүүд дотоодын нөөцөө 100 хувь хангана. Будаа 2 сар, элсэн чихэрийн  3 сарын нөөц байгаа юм байна. Иймд иргэд та бүхэн бөөгнөрөл үүсгэхгүй, тайван байхыг уриалж байна. Ингэснээр хий үнийн хөөрөгдөл үүсэх болон халдвар тархах эрсдэл нэмэгдэж байгааг иргэд та бүхэнд анхааруулж байна. 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?