БИД ХИЧЭЭСЭН ЦААШИД Ч ХИЧЭЭНЭ

2020-03-11  

Өнөөдрийн байдлаар дэлхийн 118 улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж. 119,240  хүн халдвар авж, 4298 хүн халдварын улмаас нас барсан байна. Халдварын голомт болох БНХАУ-тай манай улс 4709 км замаар хиллэдэг хөрш орон учраас Монгол улсад коронавирусийн халдвар тархах эрсдэл маш өндөр байсан. Тиймээс Монгол улсын засгийн газар, холбогдох албаныхан, эрүүл мэндийн байгууллага, ард иргэд энэхүү аймшигт халдвар орж ирэхээс урьдчилан сэргийлж  чадах бүхнээ хийж маш ихээр хичээсэн. Гэсэн хэдий ч коронавирусийн халдварыг Монгол улсад оршин суух гадны иргэн зөөн тээвэрлэж орж ирсэнээр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн.

Image result for монгол улсад ковид 19

Иймд  үүссэн онцгой нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс  хуралдаж  хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлав, Нийтийн тээврийн автобусыг тусгай зохицуулалттай үйлчилгээнд явуулах, зарим байгууллага ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоох зэрэг халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, мөн халдвар авсан Франц иргэний амь насийг хамгаалан гэр бүлийг нь элэг бүтэн байлгахын тулд хичээн ажиллаж байна. Цаашид ч хичээх болно.

Arslan.mn

Иймд иргэд та бүхэн тайван, аюулгүй байдлаа хангаж, олон хүнтэй газраар зорчихгүй, бөөгнөрөл үүсгэхгүй төр засгийн шийдвэрийг даган эрүүл мэндийн байгууллага алба хаагчдын ажил үүргийг хүндэтгэн цахим орчинд элдэв цуу, иргэдийг турхирсан мэдээлэл нийтлэхгүй эв нэгдэлтэй байхыг хүсэж байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?