С.ДУЛАМ: " ХАВЬТАХ, ХАРЬЦАХЫН" ЯЛГААГ ДАХИН НЭГ ТОДРУУЛАХ НЬ

2020-03-14  

Хавьтах, харьцах гэсэн хоёр үгийн ялгааг улам тод болгохын төлөө дахин нэг хошигноё. Халдвар авсан франц эр 500 хавьтагчтай гээд байгаа … Бас дунд нь хоёр биеэ үнэлэгчтэй хамт хоносон гээд худал үнэн нь үл мэдэгдэх мэдээ гарсан. Чухам энэ тохиолдолд үнэн байсан бол мань франц эр хоёр хавьтагчтай, 498 харьцагчтай болно. Худал байсан бол зүгээр л 500 харьцагчтай байсан хэрэг. Үгийн нэгдүгээр язгуур нь “хавь, ойр” гэсэн үг учраас хавь ойрд нь байсан хүмүүс гэсэн утгаар хэрэглэе гэсэн санаа бас буй. Гэтэл жинхэнэ үгийн утга зааж буй үндэс нь “хавь” гэхээсээ илүү “хавьт- хавьтах” гэсэн үйлдэл заасан үйл үг байгаа болохоор “хавь ойроор тогтохгүй” гэсэн үг. Бас зарим хүн “Харилцагч” гэдэг үгийг санал болгож байна. “Харьцагч, харилцагч” хоёрын ялгаа нь эхнийх нь бол зүгээр л нэг хоёр юмуу цөөн удаа, эсвэл тохиолдлоор харьцсан хүн гэсэн санаа. Харин “Харилцагч” гэдэг нь ажил хэргээр болон бусад талаар байнгын харилцаатай хүн гэсэн үг. Яг халдварын тухайд энэ хоёрын аль аль нь харьцагч болно. Бас зарим хүн утсаар ярьсан, захиа бичсэн хүн бас харьцагч мөн биз дээ гэж байна. Тийм ээ, гэхдээ энэ бол харьцах гэдэг үгийн олон утгын өөр нэг тал нь бөгөөд халдвар ярьж байгаа тохиолдолд энэ утга нь хамааралгүй, биечлэн харьцсан нь л хамааралтай.

Image result for C.Дулам доктор

 C.Дулам доктор

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Инженер:Анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн хэллэгт хавьтал гэдэг шүү дээ. Анагаах ухаанд Орос хэлээр бас контакт буюу хавьтал гэдэг. Юуны чинь харьцагч вэ? Ямар банк юм уу? Хавьтах гэдэг бол ойртох, наалдах, хүрэх гэсэн ойлголт. Харьцагч бол ойроос , холоос, алсаас, бүр утсаар ч харьцаж болно. Эрдэмтэн гуай минь хэл бичгийн ухаанаа сайн судал. Сайн сайн гэхээр сахлаа будна гэх нь үү. Хавьтагч гэхээр ганцхан бэлгийн замын хавьтал бодогдоод байгаа юм уу даа. 2020-03-14
Инженер:Анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн хэллэгт хавьтал гэдэг шүү дээ. Анагаах ухаанд Орос хэлээр бас контакт буюу хавьтал гэдэг. Юуны чинь харьцагч вэ? Ямар банк юм уу? Хавьтах гэдэг бол ойртох, наалдах, хүрэх гэсэн ойлголт. Харьцагч бол ойроос , холоос, алсаас, бүр утсаар ч харьцаж болно. Эрдэмтэн гуай минь хэл бичгийн ухаанаа сайн судал. Сайн сайн гэхээр сахлаа будна гэх нь үү. Хавьтагч гэхээр ганцхан бэлгийн замын хавьтал бодогдоод байгаа юм уу даа. 2020-03-14
Зочин:тийм шүү санал нэг бна. Юун хошигнол вэ? 2020-03-14
Dagdan:Manai bagsh harin sain havitagch daa.... 2020-03-16
Зочин:Халдварт өвчтэй хүнтэй ойр байхыг хавьтал гэнэ. Биеэ үнэлэгчтэй хавьтсан бол бэлгийн хавьтал гэнэ. Тэгэхээр цээрлээд байх явдалгүй болой. 2020-03-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?