АВАРГА МѲНХБАТ: ЦОЛ АХИХ ГЭДЭГ САЙХАН

2020-03-14  

Бѳх хүн тамирчин хүнийн зовлон, жаргал нэг. Ялахдаа магнай тэнийж, ялагдахдаа газар шагайдаг. Аварга болох л зорилготой хүмүүс, тамирчид бол. Үндэсний бѳх бол их спортыг бодвол бас шударга, хүртээмжтэй. Амжилтыг зѳвхѳн түрүүлж аварга болсноор биш, шат шатанд нь үнэлдэг давуу талтай. Яг л Японы сумо бѳх шиг. Миний хувьд начин, харцага цолтой барилдаж Улсын наадамд түрүүлж, аварга цолонд хүрсэн. Цол ахих тусам, чимэг нэмэх бүрт бѳхѳд хайртай, сайхан сэтгэлтэй хүмүүс надад адуун сүргээсээ аль болох сайныг нь шилж бэлэглэж ирсэн. Нэг мэдэхэд сайн угсааны шилмэл адуутай болжээ. Гэхдээ би морьдоо сүйдтэй уяж сойсонгүй. Хууччуул бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй гэдэг үгийг дагасан хэрэг. Одоохондоо, харьчихаагүй дээрээ бөхдѳѳ илүү анхаарч байна. Зодог тайлснаасаа хойш амьдралынхаа хэв маягийг өөрчилж, хөдөө нутагт морио уяад, гийнгоо сонсоод сууна гэж тѳсѳѳлдѳг гэж Үндэсний бѳхийн аварга Мѳнхбат Control.mn сайтын уншигчдад хуучиллаа.

- Увс аймгийн Хяргас суманд тѳрсѳн Баянмѳнх аваргыг ид гялалзаж байх үед Увс аймагт ирээдүйн бас нэгэн аварга мэндэлсэн байдаг. Түүний аав хүүдээ их аварга болохыг бэлэгдэж Мѳнхбат гэсэн нэрийг хайрласан нь оножээ.

 
 
Э.Цэбэ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?