САЙХАНБИЛЭГИЙГ ХЭН ЗОДОВ? ТҮҮНИЙ ХАМРЫГ ХЭН ХУГА ЦОХИВ?

2016-05-03  

Сошиал ертөнцөөр ийм мэдээ өчигдөр оройноос явж эхэллээ. Нэг нэгнээсээ шэйр хийгээд нэлээд давалгаалчихлаа. Чухал мэдээ юу гэхээр биш. Сонирхолтой мэдээ юу? гэхээр мөн болчихоод байна. Харин ийм зүйл болсон уу, үгүй юу? гэдгийг хэлчих хүн одоохондоо алга. Ерөнхий сайд ч, түүний хэвлэлийн алба ч ганц үг ган хийсэнгүй. Зодсон бол түүнийг хэн зодох вэ? Гудамжны хэн нэгэн биш гэдэг нь ойлгомжтой. Эрх мэдэлтэн нь байж таарна. Цагдаагийн дарга Р.Чингисийг хамгааллаа гэж үү? Тэгвэл эзэн нь илэрхий болох нь. Гэтэл тэр хүн бас таг чиг. Мэдээж, тийм үйлдэл ч хийж чадахгүй, тэгдэг үе нь ч биш. Нэг бол өрөвдүүлэх тактик уу? гэж асуух нэгэн ч байна. Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр хэвлэлийнхнийг сорьсон ч байж болох нь. Үндэслэлгүй мэдээ шидлээ, харлаа, тэгтэл давалгааллаа.

Хэн ч нягталсангүй. Түүнийг хэн зодов, яагаад гэх цуу яриа сошиалаар давалгаалсан хойно ТҮҮНИЙГ ХЭН Ч ЗОДООГҮЙ гэх мэдээлэл баттай эх сурвалжаас олдлоо. Ч.Сайханбилэг сагс тоглох дуртай. Үсэрч харайж байгаад, хамраа хөнгөн гэмтээсэн гэх мэдээллийг баттай эх сурвалжаас мэдээллээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрсөн долоо хоногт сайд нарын хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлсэн байна. Ийм л юм болжээ.

Хэвлэлийнхэн баярынхаа өдрөөр бас нэгэн сорилтод бүдэрлээ. Хэн үүнийг хийчихэв ээ? харин.

 

 

 

Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?