ДОМОГ МЭТ ЯРИА:МОНГОЛЫН ҮХЭР, ХОНИНЫ МАХ ТЭР ЧИГТЭЭ ЭМИЙН УРГАМАЛ

2020-03-16  

Монголд ирсэн франц эрдэмтэн: - Танай Монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна.Тийм үү? гэж нэлээд басамжлангуй ѳнгѳѳр асуусанд; Б.Ренчин гуай: - Францчууд та нар өөрсдийгөө маш олон тѳрлийн жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа таримал арваад төрлийн жимс, ногооноос хэтэрдэггүй. Харин Монголчууд бид чинь та нартай адил химийн бодисоор бордсон ургамал биш, байгалийн унаган төрхөөрөө байгаа 500-аад төрлийн өвс ургамалыг таван хошуу малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм гэж хариулж, ихэмсэг зантай францыг "дарж авсан' гэдэг.

Монголын толгой эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Б.Ренчин доктор.

-Ардын дууны "дэнлүү " гэдэг үг Зѳвлѳлтийн талыг баримтлагчдад таалагдсангүй. Тѳв Хорооны Үзэл суртлын хэлтэс хэлэлцэж, дэнлүүг - Лампа болгож ѳѳрчлѳе гэж шийд гаргажээ. Тус хурлын шийдвэрийн эсэргүүцээд тусыг эс олсон тул:Арван тавны сар нь хѳ, ай хѳ Агаар тэнгэртээ лампа даа хѳ Арван тавтай.шоожоо нь хѳ, ай хѳ Аав ээжийдээ лампа да хѳ Ингэж дуулжээ. Үүнийг нь сонссон улс тѳрийн товчооныхон ичиж, дэнлүү гэдэг үгийг лампа гэж үгээр орлуулах гэж мугуйдлахаа нэр мѳр больсон гэж хууччуул хѳѳрдѳг.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нинжээ:ха ха гоё 2020-03-16
com:Францууд угаасаа ийм дээрэнгүй хөгийн зантай юмаа 2020-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?