МӨН ЧАНАР БУЙ АВААС

2020-03-19  

Барим тавим хувирсаар л буй нь хүн чанар бус уу,
Баян ч бус, хоосон ч бус мөн чанар минь хүн чанар!

Image result for о. дашбалбар

О.Дашбалбар 1957 онд Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт төржээ. О.Дашбалбар нутагтаа бага дунд сургууль, Омскийн хөдөө аж ахуйн ТМС, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгсчээ. О.Дашбалбар 1985 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн гадаад харилцааны мэргэжилтэн, “Утга зохиол урлаг” сонины ажилтан, 1990 оноос МҮЧЗЭ-ийг байгуулж, тэргүүлэгч даргаар нь ажиллаж байв. Тэрээр хүмүүний сэтгэлд орших хачин тэр эсрэгцэл, хайр, шаналал, зориг хатуужил, гуниг харуусал, гэгээг хүсэх хүмүүний гэгэлгэн сэтгэлийг дэгэлзүүлэгч сод их яруу найрагч билээ. Мөн тэрээр зүгээр ч нэг найраг ч явсангүй Монгол улсын шинэ үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутат байлаа. О.Дашбалбар Сүхбаатар аймгийн 63-р тойрогт УИХ-ын гишүүнээр сонгогдож, монголын парламентэд ард түмний дуу хоолойг илэрхийлж байлаа. Онцгой нэгний амьдрал удаан үргэлжилсэнгүй. О.Дашбалбар шүлгээ дэрлээд, гавьяагаа хойчид үлдээгээд  идэр залуу 42 насандаа зуурдаар таалал төгссөн юм.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bat:Gaihaltai! 2020-03-19
irgen:sain hymyys dendyy ert horvoog orhisondoo , ardchilliin jinhen zov erchyyd bygd baihgui haramsaltai 2020-03-19
А:Домог 2020-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?