ШѲНИЙН КЛУБЫН ТѲГѲЛДѲР ХУУРЧИЙГ НЭЭСЭН "МОНА ЛИЗА" ДУУ

2020-03-20  

Тэр шѳнийн клубт тоглож, амьжиргаагаа залгуулдаг байлаа. Хүмүүс ѳглѳѳ сэрж байхад, тэр унтахаар гэр лүүгээ зориод удлаа. Түүний хувьд клуб, гэр гэсэн замаас хазайхыг мэдэхээ больсон. Тэр гайхалтай сайн тоглодог байсан тул түүний тѳгѳлдѳр хуурын аялгууг сонсох гэж клубыг зорьж ирдэг тогтмол үйлчлүүлэгчид олширсонд клубын эзэн сэтгэл хангалуун. Тѳгѳлдѳр хуурчийн шѳнийн хѳлсийг ч ахиулж урамшуулахаа ч мартаагүй. Ээлжит үдэш харин түүнийг ажил орлогоос нь салгах дѳхлѳѳ. - Тѳгѳлдѳр хуурын нэг хэвийн аялгууг үдэш бүр сонссоор байгаад залхлаа. Дан хѳгжим тоглохыг чинь сонсох биш, хѳгжимдѳнгѳѳ дуулахыг чин хармаар байна гэж нэг халамцуу эр түүнийг ширтэнгээ ѳдѳв. -Би амьдралдаа дуу дуулж үзээгүй. Дуу мэдэхгүй. Дуулж чадахгүй, уучлаарай, эрхэм ээ! гэх тѳгѳлдѳр хуурчийн хариултыг согтуу эр хүлээн авах нь бүү хэл, бүр уур хилэн нь бадарлаа. -Чи худлаа ярилаа. Хѳгжимчин хүн дуу мэдэхгүй гэж үү? уурсан хашгирч, -Чамайг дуулахаас нааш би эндээс хѳдлѳхгүй гэж агсрав. Тѳгѳлдѳр хуурчийн нүд бүлтэгнэж, зангирсан хоолойгоор ; - би огт дуу дуулж үзээгүй шүү дээ. Уучлаарай, боломжгүй зүйлийг битгий тулгаач гэж гуйсанд нѳгѳѳ эр, - Чамд ѳгч байсан миний мѳнгѳ багадав уу? Муу гуйлгачин чи намайг үл тоомсорлолоо, доромжиллоо Чамайг дуулахгүй бол би тѳлбѳрѳѳ хийхгүй гэж халааснаасаа сагсайсан мѳнгѳ гаргаж, сэгсэрлээ. Явлаа. Цаашид ч ирэхгүй. Найз нѳхдѳѳ ч энэ нүхэнд ирэхийг хориглоно. Доромжлолыг би тэсэхгүй. Чамтай ярих зүйлгүй гээд түүний дэргэд ирсэн клубын эзэнд хандаж; -Ядуу тѳгѳлдѳр хуурч, мѳнгѳтэй үйлчлүүлэгчийн хэнийг сонгох ухаан танд бий гэдэгт итгэнэ. Үүүнийгээ дуулуул. Үгүй бол би танай клубыг үүрд орхилоо гэж заналхийлэв. Эзэн;- Бидний байнгын үйлчлүүлэгч хүсэж байна шүү дээ. Чи хичээгээд оролдоод үз л дээ. Үгүй бол би орлогоо алдах учир чиний хѳлсийг ѳгч чадахгүй шүү гэж тѳгѳлдѳр хуурчийн чихэнд аргадах, тушаах хослуулан шивнэлээ. -Би дуу мэдэхгүй гэж толгой сэгсэрч байсан түүний нүдэнд ѳлѳн зэлмэн хэдэн хүүхэд нь харагдаж, хоолойгоо ѳѳрийн эрхгүй заслаа. Тэр хааяа нэг амандаа дуу аялдаг байсан ч, олны ѳмнѳ дуулж үзээгүй тул ихэд тулгамдав.Гэвч оролдохоос ѳѳр зам үлдсэнгүй. Тэрбээр тѳгѳлдѳр хуураа эгшиглүүлэн дарангаа баргил хоолойгоор "Мона Лиза, Мона Лиза"хэмээн дуулсан нь олныг гайхашруулж, эзнийг баярлууллаа. Согтуу эр ч сэтгэл хангалуун ширээндээ тухаллаа. Согтуу эрийн тулгалтаар тѳгѳлдѳр хуурч ѳѳрийнхээ дуулах чадварыг нээсэн нь тэр үдэш байлаа. Түүний дуулахыг алмайран сонссон үзэгчдийг хараад тэрбээр ѳѳртѳѳ итгэж чадсангүй. Харин эзэн нь шижир алт олсон юм шиг гараа үрж, дал мѳрийг нь найрсгаар алгадаад холдлоо. Ийнхүү Мона Лиза дууг дуулсан тѳгѳлдѳрч хуурч эрийн алдарших үүд хаалга нээгдсэн байна. Хэрвээ түүнийг халамцуу эр шахаж шаардаагүй бол, тэр хэн ч үл мэдэх тѳгѳлдѳр хуурч хэвээр л үлдэх байсан. Жижигхэн клубын, даруухан тѳгѳлдѳр хуурч америк даяар нэр алдар нь түгсэн үнэн түүх энэ буюу.

 

Найруулан зохиомжилсон Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
nat king cole:wonderful 2020-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?