МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭР УЛС ТѲР ХИЙЖ БОЛОХГҮЙ, САРАНГЭРЭЛ САЙД АА!!

2020-03-20  

Таны "..яаж ч орилж,чарлаад...." мэдээллийг харлаа,сонслоо,гайхлаа,айлаа... Өвчтөй хүн эмнэлэгт хэвтэх ёстой..Нэн ялангуяа ийм цар тахлын үед...Нэг өдрийн дотор хөнгөн хүн хүндэрдэг юм..нас бардаг юм...Ийм ажил зохион байгуулж чадахгүй юм бол... Ажлаа мэддэг Эмч хүнд өгөө.. Хүний үгээр " мундаг Сайд" болж харагдах ажил чинь бүтэхгүй байна... Монгол хүний эрүүл мэндээр улс төрийн Пиар хийж болохгүй... Дѳрвѳн сарын дараа Та хүссэн ч, хүсээгүй ч албан тушаалаа өгөх л болноо...Тийм учир одоо өгчихвөл Та УИХ гишүүнээрээ үлдэх том ПИАР болно... Та сайн улс төрч...Харин одоогийн Монгол улсын нөхцөлд Эрүүл Мэндийн сайд салбарын онцлогоо мэддэг Эмч хүн байх ёстой. Танай намд Эрүүл мэндийн зохион байгуулалт ийм үед ямар байх талаар ...тухайлбал хээрийн Эмнэлэг дэлгэхээс ..хүнд өвчтөнийг эмчлэх хүртэл олон жилийн мэдлэг,туршлагатай эмч хүн олон байгаа..Монгол орны нөхцөл,өвчлөл,тархалт,эмчилгээ өвөрмөгц юмаа...

Image result for отгонболд эмч

А.Отгонболд эмч...

Нэгэн үе Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан, "Хатагтай" эмнэлгийн үүсгэн байгуулагч, ѳдгѳѳ Берлинд эмнэлэг нээн ажиллуулж буй Отгонболд эмч салбарынхаа сайдыг зүрхлэн ийнхүү шүүмжиллээ. Сайдын эрх мэдэлтэйгээс гадна, Тв5 телевизээрээ хариу "гѳвѳхѳѳс" ч тэр айж эмээсэнгүй. Учир нь онцгой цаг үед сэтгүүлч биш, мэргэжлийн эмч хүн удирдаж амжилтанд хүрнэ гэдэг хатуу үнэнийг тэрбээр хэллээ.

 

О.Гоо-Оюун

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?