ПИАРЧИД НѲЛѲѲ, ОРОН ЗАЙГАА СОШИАЛД АЛДЖЭЭ

2020-03-21  

Цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн аж. Эрт урьд цагт гэж үлгэр эхэлдэг шиг, нэлээн хэдэн жилийн өмнө улстөрийн намуудын бодлогын голыг ПИАРЧИД гэх сүрхий нөхөд зангидаж боловсруулж өгдөг гэж ярьдаг байв. Бүр, ПИАР-аар "мэргэжсэн" гэх хэдэн сүрхий залуус бүлэг болон нэгдэж, улмаар хоёр хуваагдан том хоёр намын удирдлагуудыг бодлогоор гартаа оруулсан тухай домог ч сонсдож байлаа. Ѳрсѳлдѳгч хоёр намын дарга, удирдлагыг бужигнуулж бужигнуулчихаад, орой нь нэг газар нэгдэн суугаад хэрхэн хошгируулснаа, ямар хүүхэн олж өгч башийлгаснаа, цаашид хэрхэн баллахаа харилцан ярилцан бодлогоо гаргадаг байсан гэдэг. ПИАРЧ-дын оргил үе гэж тэр үеийг нэрлэдэг. Сүүлийн жилүүдэд байдал ѳѳрчлѳгдсѳн. Пиарчдын үнэ цэн унасан. Тиймээс намын удирдлагууд тэднийг тѳдийлэн тоохоо больсон. Тэдний оронд сошиалын ододтой гэрээ байгуулахыг эрхэмлэх болсноор ПиАрчид шахагдах эхлэл тавигдсан. Хуучин цагт, ПиАрчид нэлээдгүй хѳлжсѳн. Дарга удирдлагатай ойртсон харилцаагаа бататгаж, тѳр, засгийн өндөр албан тушаалтны зөвлөхийг , "хүүхний асуудал"-тай нь давхар хариуцаж явсан тухай худлаа хэлэхээргүй хүн барим тавим жишээ татан фэйсбүүкэд бичсэн харагдсан. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэдэг шиг тэдгээр ПиАрч гэх нөхдүүд Монгол улсын хөгжлийн бодлого боловсруулчихсаныгаа аль нэгд намд зарна гэх буюу, эсвэл философи энэ тэр гэх том том сэдвээр ярих ч юмуу, жагсаал цуглаан хийх стратегийн тухай номын нэрийг тогтоочихоод, энэ дагууд тэмцэл хийвэл төрийн эрхийг авч болно гэх ч юмуу...элдвээр том том ярин гадуур явж байгаа сураг гарч байна. Сошиалын хүч агуу. Түүний нѳлѳѳ их болсон учир сошиалтай нѳхѳрлѳх болсны гол шалтгаан юм. Татвар нэмсэн. Хэдхэн хоног фэйсээр" гөвөхѳд " л Хүрлээ хүү "номхрох" жишээтэй. Цаг цагаараа байдаггүй гэж энэ буюу. Жамын эрхээр хуучин цагийн Пиарчид уруудаж, шинэ цагийн сошиалчдын мандан бадрах цаг ийнхүү иржээ...

Ц.БУЯНЦОГТОО ( Судлаач, шинжээч)

УИХ-ын дарга З.Энхболдын зѳвлѳхѳѳр ажиллаж байсан Буянцогтоо. Түүнийг нэлээдгүй ном уншсан, шинжлэх ухаанч гэж таньж мэдэх нь үнэлдэг. -Тун удахгүй нѳлѳѳллийн тухай орчуулгын номоо гаргана. Би шинжлэх ухаан түшдэг. Нэг хүний тухай биш, нийгмийн үзэгдэлд дүн шинжилгээ хийдэг. Уг номыг тун удахгүй хэвлүүлнэ. Монгол улсын ямар ямар салбар, тухайлбал, тэр дундаас Монголын сэтгүүл зүй Хятад улсаас хамааралтай болох зүй тогтол тавигдсан уу, хэзээнээс эхлэв, хэн хэн үргэлжлүүлэв? гээд бодлого, харилцаан дээр тулгуурлан дүгнэлт хийх бүрэн боломжтой гэж номынхоо удиртгалаасаа Control.mn сайтын уншигчидтай хуваалцлаа.

 

 

Э.Сувдаа 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?