ХӨӨРӨХ ЧИГЛЭЛ АЛДСАН ХӨЛГИЙН НИСЛЭГИЙГ ЗОГСООЖЭЭ

2016-05-04  

“МИАТ” ТӨХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөг төлөвлөгөөт цагтаа хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад хөөрөлтийн өмнөх чиглэл алдсаны улмаас нислэгийн аюулгүй ажиллагааг ханган нислэгийг зогсоосон байна.

Хуваарьт нислэгээр 99 зорчигч үйлчлүүлж байгаагаас 2 нь хүүхэд ба зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Ховд-Улаанбаатар чиглэлд өөр 2 агаарын хөлөг нэмэлтээр гарган зорчигчдыг тээвэрлэж, Улаанбаатарт авчиржээ. Эхний нислэг Улаанбаатарт шөнө 05.48-д газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 8.39-д Улаанбаатарт буугаад байна.

Нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу иргэний нисэхийн ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчид тус агаарын хөлгийн эд ангид үзлэг шалгалт хийн, нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээчдийн баг томилогдон ажиллаж байгаа юм байна.

 

 

 

Л. ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:buh yum too hemjetei tsag hugatsaatai bdgiig mongolchud surmaar yumda 2016-05-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?