Б.ДОГМИД(Зохиолч) : МИНИЙ ДЕПУТАТААР СОНГОГДОХ НЬ ТЭГЭЭД ѲНГѲРЧ БИЛЭЭ

2020-03-27  

(Зохиолчийн хууч ярианаас хѳрвүүлэв) Тэр жил сонгуулийн жил байлаа. Намайг Дорноговьчууд Ардын Их Хурлын депутатад нэр дэвшүүлсэн. Сонгуулийн сурталчилгаа хэдийнээ эхэлсэн ч, би гэдэг хүн нутгаасаа хол, Улаанбаатар хотод сонгуулиас дѳлсхийгээд байж байв. "Үнэн" сонинд ажиллаж байсан цаг. Сонгуулийн сурталчилгаа ѳндѳрлѳх тийшээгээ хэлбийж байх тийм нэг ѳдѳр "Үнэн" сонины ерѳнхий эрхлэгч Түдэв гуай намайг дуудууллаа. Түдэв дарга хэр барагтай хүнийг " зүгээр нэг" дууддаггүй. Орлогч эрхлэгч, хэлтэс, тасгийн дарга нараас доош албан тушаалын хүн даргын ѳрѳѳнд орох нь ховор. Түдэв даргын ѳрѳѳнд эмээсхийн орлоо. Тэгсэн дарга; - Чи чинь Дорноговь явахгүй энд юугаа хийгээд байгаа юм бэ? Энэ чинь тѳрийн сонгууль. Хүндэтгэлтэй хандаж сур. Сонгуулийн компанит ажил чинь дууслаа. Ердѳѳ нэг долоо хоног үлдлээ гэж над руу харснаа зэмлэв. - Дарга аа, яваад нэмэргүй гэж бодоод... Сонгогдож чадах биш гэж итгэлгүйхэн үгээ зѳѳн хариулбал; - Танай нутгийн ард иргэд чиний нэрийг депутатад дэвшүүлсэн. Нэгэнт дэвшчихээд сурталчилгаандаа явахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэг шадар туслах аваад яаралтай Дорноговь яв, сурталчилгаагаа хий гэж тушаал буулгалаа, Түдэв дарга. Бодтол, ой тойнд нутгийн анд, нэг сонины ажилтан, үзэг нэгт Ж.Лхагва зохиолчоос ѳѳр хүн буусангүй. -Лхагвааг аваад явья. Ийн хэлтэл, - Лхагваа, та хоёрын депатут болно ч, болгоно ч гэж юу байх вэ. Харин Дорноговийн эрүүлжүүлэхэд л орчихолгүй шиг яваад ирээрэй гэж захиад, томилолтын хуудас бѳглѳж, гарын үсгээ зурж өгөв. Би ч даргын ѳрѳѳнѳѳс гарангуут Лхагваа руу шууд очлоо.За Дорноговь явья. Чамайг миний сурталчилгаанд явахыг Л.Түдэв дарга зѳвшѳѳрсѳн. Маргааш гарья. Боловсруулсан мөрийн хөтөлбөр байдаггүй. Яадаг билээ? гэвэл; -Мөрийн хөтөлбөрѳѳр яадаг юм бэ. Гаргах амархан, биелүүлэх л хэцүү шүү дээ. Мөрийн хөтөлбөргүй явнаа. Очоод болно оо гэж байна. - Юу бэлтгэж базаах вэ ? - Юу бэлддэг юм. Ахиухан шиг архи авчих. Маргааш орой вокзал дээр уулзая гэснээр бид салцгаав. Ийн бэлтгэлээ базаасан бид хоёр маргааш нь вагонд суугаад Дорноговийн зүг хөдөллөө. Вагонд суунгуут Лхагваа нэг шил архи "хүзүүдэж" Хонхорын станц хүрэхэд ард нь гарчихав. Би гэдэг хүн депутатад сонгогдчих горьдлого агуулан нэрээ бодосхийн архинаас дѳлсхийн цэмцийж, суутал, -Энэ вагоноор дүүрэн манай нутгийн хүмүүс, чиний сонгогчид явж байна. Наад цүнхтэй архиа гарга. Хэд хэдийг задалчих. Хүмүүсийг дайл. Жаахан юм үзсэн хүн шиг бай гэж загнав. Түүний үгээр сонгогчдоо дайлж цайлсаар Дорноговь хүрэв. Сонгуулийн хэсгийн хороогоор орж, уулзалт хийх хүсэлтээ гаргалаа. - Догмид гуай, Драмын театрын бүх цагийг авсан тул Та айл амьтнаар уулзалт хийх нь дээр байх гэж зѳвлѳж байна. Гадуур уулзалт хийчихээд, буудлынхаа ѳрѳѳндѳѳ хэвтэж байтал;- Хотоос ирсэн зохиолч Б.Догмид , Лхагваа нартай хийх сонгогчидын уулзалт ѳнѳѳ орой 16.00 цагаас Драмын театрт болно гэх зарлалыг сонсоод орноосоо суга үсрэн босов. Мэдээгээ шадар туслах Лхагваадаа дуулгахаар очтол огт цавчихгүй, загасных шиг нүдээр намайг ширтэнэ. - Чи наад архиа боль..Эрүүлж. Ѳнѳѳ орой театрт сонгогчидтой уулзалт хийнэ гэвэл, ѳѳдѳѳс; - Юун уулзалт. Чи бид хоёр уулзаа биздээ... гэж байна. Уур ч хүрэх шиг. Түүнийг буудалдаа орхихоос ѳѳр арга олдсонгүй. Ингээд уулзалтаа шадар туслахгүйгээр хийж эхлэв. Ж. Лхагва зохиолчтой уулзахыг зорьж ирсэн уншигчид танхимыг пиг дүүргэжээ. Сонгуулийн хэсгийн залуу намайг танилцуулснаар сонгогчидтой хийх нэр дэвшигч миний уулзалт эхэллээ. Би ч мэнд ус эрэн;- Миний шадар туслагч, " Үнэн" сонины сурвалжлагч Ж.Лхагва надтай хамт хотоос ирсэн боловч, "Үнэн" сонины сурвалжлагчийн ажилтай яваа тул хараахан ирж амжсангүй гэж уулзалтаа дѳнгѳж нээхдээ учирлав. Мѳрийн хѳтѳлбѳр гэлгүй, уулзалтаа энгийн асуулт, хариултаар явуулья гэж хэлээд тайзнаа зассан сандалд суутал;- Би энд , театрт байна гэж хэн нэгэн хашгирав. Хартал Лхагваа маань шал согтуу, хана түшин тайз руу наашилж явна. Цав цагаан ѳнгийн пиджак өмссѳн нь содон. Би сонгуулийн хэсгийн ажилтан залууд хандан;- Цаадах чинь хѳл дээрээ тогтохын аргагүй согтжээ. Хѳгжмийн нүх рүү уначих бий гэж болгоомжлон тосууллаа. Тайзнаа гарч ирсэн Лхагваа; Энд юу болж байгаа юм бэ ? гэж асуув. -Уулзалт. -Хэнтэй. -Чи бид хоёртой гэсэн яриа бидний хооронд тэрүүхэн зуур ѳрнѳв. Гэтэл танхимаас улаан дээлтэй, ахмад насны "коммунист" маягийн өвгөн босож;- Та нар боль. Төрийн сонгуулийн ажлаар ирчихээд, түмний өмнө согтуу хөлчүү гарч ирлээ гээд ширүүхэн загнаадхав. Гэтэл Лхагваа ; - Чи яасан их завтай өвгөн бэ? Чавганцаа дийлэхгүй байж. Бид хоёрыг зандрах санаатай. Чамайг сонгоод ѳгѳѳч гэж бид хоёр чамаас гуйсан уу? Би энэ Б.Догмидыг улс төрөөс холхон, уран зохиолд ойрхон байгаасай гэж хүсэхдээ түүнийг сонгуулахгүй гэж ирсэн хүн шүү гэв. Надад ч хэлэх үг олдсонгүй. Пиджакных нь хормойноос чангаатал;- Чи юундаа чангаагаад байгаа юм бэ? Та нар яасан гэж энэ Догмидыг депутатад нэр дэвшүүлж байгаа юм. Наад нѳхѳр чинь төр барилцах нь битгий хэл, гэрээ ч барьж чадахгүй. Би Догмидыг сайн мэднэ. Догмидод энэ хонхорт уугаагүй архи, унаагүй морь, унтаагүй хүүхэн, ойчоогүй ор гэж байхгүй гээд хагас агсам тавилаа. Заал танхимаар дүүрэн инээд. Хошин шогийн тоглолт үзэж буй юм шиг уур амьсгаа танхимыг эзлэв. Гэтэл ашгүй нэг хүн; -Лхагваа гуай та сууж байгаач. Бид нэр дэвшигчтэйгээ уулзалт хийе. Асуух зүйл бас байна. Догмид гуай Та депутатаар сонгогдвол ер нь энэ өм цөм хорогдож, бууз хуушуур болж байгаа тэмээний төлөө юу хийх вэ? гэж асуулаа.Намайг хариулахаар бостол, Лхагваа надаас микрофон булаан авч, наад асуултанд чинь би хариулья. -Тэр олон тэмээгээр та нар бууз, хуушуур хийсэн үү? Догмид бид хоёр бууз хийж идээд байна уу гэж сѳрж асуулаа. Заалны уур амьсгаа бүрэн эргэлээ. Лхагва микрофоноо надад ѳгѳлгүй;- Сайхан уулзана аа, Та бүхэнтэй. Энэ завшааныг ашиглаад нэгэн зар хүргэе. Манай ангийнхан энэ танхимд байна уу? Орой гэрээр чинь очно шүү. Бэлтгэлээ базаагаарай. Уулзалт тарлаа гэдэг байгаа. Ингээд л миний депутат болох өнгөрсѳн. -Та хоёрын депутатаар сонгогдоно, сонгоно гэдэг юу л болдоо гэж хэлсэн Л.Түдэв эрхлэгчийн хэлсэн үг ортой байв. Утга зохиолын ажилтан

Монголын хамгийн нѳлѳѳ бүхий хүний нэг байсан. Намын тѳв хорооны тѳв хэвлэл " Үнэн" сонины хуудаснаа сайшаагдвал мандаж, шүүмжлэлд ѳртвѳл "унадаг" ийм л нѳлѳѳтэй сонинг удирдаж байсан. Монгол улсын ерѳнхийлѳгчид нэр дэвшиж, Очирбатад ялагдсанаас хойш нийгэм олны ѳмнѳ ил гарахаас татгалзах болсон.

Монголын богино ѳгүүллэгийн мастер. Шагнал, нэр тѳр, алдар нэр, албан тушаал гэдгийг мэддэггүй, үнэлдэггүй цѳѳн хүний нэг байсан. Зохиол нь тэр чигтээ тунгаамал алт гэж хэлж зүйрлэж болно ( Судлаач Ц.Энхбатын үнэлгээ)

Туужийн мастер. Тансаг хэллэгээрээ ялгардаг зохиолч.

 

Ц.Энхбат

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?