ТЕАТРЫН УРЛАГИЙН ЗОЛ ЗАЯА

2020-03-27  

Театрын соёл - urnotzuk - Medium

Хүн төрөлхтний соёлын үнэт өв болсон театрын урлаг үүсэж хөгжин өнөөдрийг хүрэхдээ хэдэн мянган жилийг үджээ. “Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна. Жил бүрийн 03 дугаар сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

- 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан билээ. Орчин үеийн мэргэжлийн театрыг байгуулахын тулд ОХУ-аас театрын найруулагч, багш, зураач, хөгжмийн зохиолчдыг урьж жилийн хугацаатайгаар курс нээн ажиллуулсаны үр дүнд С.Буяннэхэмийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа нээсэн түүхтэй.

- Монгол улсын Үндэсний Урлагийн Их Театр нь анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол 80-д оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон Дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон юм.

-Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь 1948 оны 7 дугаар сарын 17-нд Х.Чойбалсангийн санаачлагаар Улсын Хүүхэлдэйн театрыг байгуулах тухай Сайд нарын Зөвлөлийн 203 дугаар гарч, үндэс суурь нь тавигдсан түүхтэй. Монгол Улсын Хүүхэлдэйн театр байгуулагдсаныхаа эхний жилүүдэд хуруун ба таягт хүүхэлдэйгээр голлон тоглож байсан бол өнөө үед хүүхэлдэйн олон төрөл хэлбэрийг хөгжүүлж, өнгөт сүүдэр, хавтгай, утсан хүүхэлдэйн техникийг эзэмшиж, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн алхаж байна. 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?