АЗ ЖАРГАЛ АЛГАН ДЭЭР ѲѲРѲѲ БУУЖ ИРСЭН ТҮҮХ

2020-03-28  

Сургамжит ѳгүүллэг...

Тосгонд нэгэн хѳгшин эр амьдардаг байв. Энэ дэлхий ертѳнцийн хамгийн аз жаргалгүй хүн гэвэл тэр байлаа. Байнга гомдоллох, уурлах, уцаарлах. Үргэлж л сэтгэл ханамжгүй. Хажууд нь байх тэсвэрлэх аргагүй. Хараана, зүхнэ. Ѳѳрѳѳ ч жаргадаггүй, ѳрѳѳл бусдад ч амар амгалан байх боломж олгодоггүй тэр ѳвгѳнѳѳс тосгоноороо залхжээ. Ядаж байхад тэр ѳвгѳн ѳвдлѳѳ гэж сонсогдохгүй, урт наслахыг яана. Нас ахих тусам тэр ѳвгѳн бие, сэтгэлээрээ улам бүр эвдэрч, үг унагах тоолондоо харааж, зүхэх нь ихсэв. Түүнд ойрхон очно гэдэг аз жаргалаа үгүй хийхтэй адил болсон учир хүмүүс хэдийнээ зайгаа барьжээ, ѳвгѳнѳѳс.

Аз жаргалгүй байхын мэдрэмжийг тэмтрэе гэвэл түүнийг нэг удаа л харахад л хангалттай, тэр ѳвгѳн лүү битгий ойрт гэж хүүхдүүддээ сургана. Зовлонгийн үүр болсон хѳгшнѳѳс бүгд л цэрвэнэ. Түүнтэй ойртох нь зовлонг даллан дуудна гэдэг айдаст тосгоноороо үнэмшсэн. Тэр ѳвгѳн яг энэ янзаараа наян насыг зооглов. Гэтэл тосгон даяар нэгэн шуугиан тархлаа. -Тэр ная хүрч, аз жаргалаа олж гэнэ. Түүнээс аз жаргалтай хүн энэ хорвоо ертѳнцѳд байхгүй болж .Тэр ѳвгѳн баяр баясгалангаа нууж чадахаа больжээ. Царай зүс нь гэрэлтэж байна гэдэг яриа амнаас ам дамжин тосгоныг бүрхэв. Энэ ярианд анхандаа итгэхгүй байснаа, тѳдѳлгүй эргэлзэж, улмаар итгэж, улмаар яаж түүн шиг аз жаргалтай болох вэ? гэдэг бодолд тосгоныхон автжээ. Аз жаргалыг олсон нууцыг нь мэдэх адын хүсэл далдаас тосгоныхныг бүгдийг нь хатгаж, гэр орондоо ч тавтай сууж чадахгүй болов. Тосгоныхон нэг ѳдѳр, болзсон юм шиг, тал талаасаа тосгоны нэр хүнд бүхий худалдаачныд цуглав. Ѳвгѳн яаж аз жаргалтай болчихов? Нууц нь юунд байв? гэдгийг хэлж мэдэх нэг ч хүн гарсангүй.

Түүнтэй сүүлийн жилүүдэд, уулзаж, учирсан, тэр тусмаа ярилцсан хүн тосгоныхон дундаас гарсангүй. Аз жаргалын нууцын түлхүүрийг ѳвгѳнѳѳс ѳѳрѳѳс нь л асууж мэдэхээс ѳѳр зам, арга чарга үлдсэнгүй тул ѳвгѳнийг аргагүй зорилоо, тосгоноороо. Аз жаргалын түлхүүрийг олох тэрхүү эрэлд тосгоныхноос нэг ч хүн хоцрохыг хүссэнгүй. Ийнхүү олон жилийн дараа зовлонг даллан дуудагч ѳвгѳнтэй уулзацгаав. Ѳвгѳн ѳѳрчлѳгджээ.Харааж, зүхэхээ больжээ. Үргэлж ууртай, уцаартай царайнаас нь ул мѳр үлдсэнгүй. Ѳвгѳн тосгоныхныгоо инээмсэглэлээр угтав. -Та хэрхэн ,яаж ингэж аз жаргалтай болчихов оо? гэж тосгоны худалдаачин ѳвгѳнтэй мэндлэнгээ сонирхлоо. - Онцгой юм огт болоогүй ээ, хүү минь. Ѳвгѳн ах нь наян жил аз жаргалыг хайж хий хоосон бачимдсан байжээ. Аз жаргалыг насаараа эрж, хайлаа. Хүссэн аз жаргалаа олж чадсангүйдээ наян жилийг бухимдан үдсэн байна. Бүхэл бүтэн наян жилийг шүү. Тэгэхээр нь эрээд эрээд олддоггүй, аз жаргалын тѳлѳѳх хатсан эрлээ зогсоосон. Ердѳѳ л, аз жаргалыг хайлгүйгээр амьдрахаар шийдсэн. Хүслээ хязгаарласан. Зүгээр л, байгаадаа сэтгэл хангалуун байхыг хичээсэн. Бачимдахаа больсон. 

Миний аз жаргалтай болсны нууц нь ердѳѳ л энэ гэж ѳвгѳн хариулаад, баяр баясгалан бялхсан харцаар тосгоныхныгоо харж, нүүр дүүрэн инээмсэглэлээ.

 

Англи хэлнээс буулгасан Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bs :Gegeeleg saihan uguulel ba bayarlalaa 2020-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?