АНГИЙН ОХИН ЦЭНДЖАВЫН ТУНГАЛАГЫГ ДУРСАХУЙ

2020-03-29  

ЦЭНДЖАВЫН ТУНГАЛАГ (1959-2020)

Бид, 1976 онд, Улаанбаатар хотын 5 дугаар сургуулийн 10в ангийг гучин наймуулаа төгсөж байсан нь саяхан мэт санагдана. Цаг хугацаа ч салхи мэт шуурч, жигүүртэн мэт нисэн оджээ. Цаг хугацаа хичнээн алслан одсон ч, сурагч ахуй цагийн балчир насны үерхэл, дурсамж дѳнгѳж ѳчигдрийнх шиг тод хэвээр. Манай ангийн охин, манай ангийн хүү гээд л бидний ѳѳр хоорондын яриа, хөөрөлдөөн нэг мэдэхэд 40 гаруй жил тасралтгүй үргэлжилсэн байна. Манай 10В ангийн хамт олонд дурсах зүйл их. Сургууль, дүүрэг, улсдаа бүртгэлтэй “Соёлч нөхөрлөл”-ийн анги хамт олон гэдгээр бид бахархдаг. Бүгд л даруухан, нийтэч, бас хамтач. Сургуулиа тѳгсѳж, дор бүрнээ амьдралынхаа мѳрийг хѳѳсѳн ч, амьдрал биднийг салгаагүй. Сургууль, ажил, амьдрал, үр хүүхэд, гэр бүлийнхээ хажуугаар ангийнхандаа цаг зав гаргадаг сайхан уламжлалтай. Ѳѳр хоорондоо тогтмол уулзалдана, ой, тэмдэглэлт ѳдѳр, баяр баясгалан, жаргал зовлонгоо хуваалцана. Ангийн сантай. Түүнээсээ хамтын ажиллагаандаа зарцуулна. Ийм сайхан хамт олон.

Ангийн охидууд. Ѳмнѳ эгнээнд, зүүн гараас: Ангийн дарга Сэлэнгэ( багш), Тунгалаг (хуульч), Жаргал ( эмч), Арын эгнээнд, зүүн гараас: Мѳнхцэцэг(Эдийн засагч), Лхагважав (инженер), Түмэнцэцэг ( инженер), Давааням( Соёлч нѳхѳрлѳлийн 10В ангийг даасан багш, тооны Давааням гэж ялгадаг), Ундрах( Сурган хүмүүжүүлэгч)

Өнөөдөр энэ хамт олон маань нэг сайхан гишүүнээ алдлаа. Ангийн охин Ц.Тунгалаг маань биднийгээ үүрд орхин одлоо. Тунгалагаа дурсан санагалзаж байна. Тэр маань эгэл даруухан гэхэд дэндүү эгэл нэгэн байлаа. Яг л туулсан амьдрал шигээ чимээгүй дөлгөөн, гэхдээ сэтгэл зүрхэндээ бүхнийг хайрлагч, хамгаалагч. Ийм л сайхан эмэгтэй. Тунгаа маань өөрт тохиолдсон элдэв зүйлийг олон хүнд өгүүлдэггүй зантай. Бага насандаа эцэг, эхээсээ өнчирсѳн нь нѳлѳѳлсѳн байх магадлалтай. Тэр амьдралаа өөрөө л хариуцан туулсан. Хоёр сайхан хүү төрүүлж, эхийн хайраар бялхааж өсгөсөн. -Мѳнгѳ биш. Эд хѳрѳнгѳ биш. Хайр энхрийллийг л хүүхэд хүсдэг. Би хайраар дутаж ѳссѳн учир, хүүхдүүдээ хайраар бялхаадаггүй юм гэхэд, дутаахгүй гэж тэр эх болсон хойноо бидэнд хэлж байсныг санаж байна. Үр хүүхдүүддээ халамжтайгаар зогсохгүй, ангийн хамт олондоо ч тус хүргэхдээ дуртай жирийн нэг эмэгтэй байж. Хуульч, ѳмгѳѳлѳгч, эрх зүйч мэргэжил эзэмшин, мэргэжлээрээ тууштай ажилласан шударга хуульчдын нэг байсан гэж салбарынх нь үнэлдэгт ангийнхан бид баярладаг. Ангийн охин минь бие бялдрын хѳгжил сайтай. Арван жилд байхаасаа л спортын гимнастикаар хичээллэж улсын чанартай уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан. Гимнастикийн зэрэгцээ сагсан бѳмбѳг, гар бѳмбѳг, ширээний теннис, хѳнгѳн атлетик зэргээр давхар хичээллэдэг, спорт талдаа ангийн охид дотроо толгой цохидог, урдаа барьдаг охин байж. Спорт хүнийг өрсөлдөгч болгодог талтай ч , нѳгѳѳ талаас хамтач, нөхөрсөг, нийтэч, шийдмэг, даруу, төлөв болгодогийг ангийн охин Ц.Тунгалаг үлгэрлэсэн. Сайхан сэтгэлтэй, сайхан ч бүсгүй. Ц.Тунгалагийнхаа хүнлэг сайхан сэтгэл, зүтгэлийг дурсацгаая.

 

 

Нийслэлийн 10-н жилийн тавдугаар сургуулийн 1976 оны тѳгсѳгч, "Улсын соёлч нөхөрлөл"-ийн 10В ангийн охид, хөвгүүд

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ангийн охин:Намуун зөөлөн зантай, ухаалаг буурьтай бүсгүй чамайгаа энх амгалангийн диваажинд үдье дээ. 2020-03-29
Oogii oyuka:сайхан хүнлэг нагац эгч минь та минь биднийхээ сэтгэлд үүрд амьдрах болноо. 2020-03-30
лкагвацэрэн: Ажил мэрэгжил нэгтэй найз маань ажил хэрэгч цадвартай сайн өмгөөлөгч байсансан. Хамт олон. гэр бүл, үр хүүхэд ,найз нөхөд төрөл төрөгсөдөд нь эмгэнэл илэрхийлье. 2020-03-31
Shaarii dvv:Hairt egch mini ta mini bidni baharhal bid nart zaaj surgaj hvmvvjvvl baisan achtai buyantai vriin eej bidni egch bile taniiga bi bolon bid vvrd dursaj yawna dvv ni taniga svvlchin zamdchin vdej chadsangvi uuchilaarai hvni nutagt hol bailaa burhani orond ochood ahin torh boltguai taniiga vdiida ****arii dvv ni 2020-04-01
Зочин:Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум ма ни бад мэ хум. 2020-04-02
gansukh:emgenel ilerhiilie. 2020-04-02
Tumur:Um maani bad mi hum 2020-04-03
болд:олон хүн өмгөөлсөн дө 2020-04-03
Бүдсүрэнгийн Түмэннаст:Ум амгалан болтугай! Би Даваанямын хүү байна. Та бүхэнд байгаа ээжийн минь зургуудаас хуваалцана уу? миний хаяг nast@buildtech.mn. утас 99091711 2020-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?