ТУСЛААЧ, БИДЭНДЭЭ, ЭХ ОРОНДОО ХАРИХАД....(Ил захидал)

2020-03-29  

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УОК, АНУ ДАХЬ МОНГОЛЫН ЭСЯ -Д

Та бүхний энэ өдрийн амгаланг эрье! Ард түмнийхээ эрүүл энхийн төлөө нойр хоолгүй зүтгэж амжилттай сайн ажиллаж байгаа салбар салбарын шилдэг мэргэжилтэн хамт олноороо бид маш их бахархаж байгаа билээ. АНУ-д сурч, ажиллаж, аялж байгаад Ковид-19 вирусээс үүдэлтэй хөл хорионы улмаас Монгол Улсын маань хил хаагдсан учир буцаж чадахгүй хүнд байдалд ороод байгаа 300 орчим иргэн, үүнд нялх хүүхэдтэй өндөр настай, бие муутай, жирэмсэн гэх мэт эх орондоо яаралтай буцах шаардлагатай иргэд нэгдэж энэхүү хүсэлтийг хүргүүлж байгааг хүлээн авна уу. Монгол улсын хилийн хорио нийт 3 удаа сунгагдсан мөн цаашид дахин сунгагдах магадлалтай байгаа энэ цаг мөчид өртөг өндөртэй АНУ-д хорионд байгаа иргэд дараах шалтгаануудын улмаас эх орон, төр засагтаа хандаж байна. Үүнд: -Эрүүл мэндийн даатгал: Ихэнх хүмүүст байхгүй. Ямар ч эмнэлэг даатгалгүй хүнийг хүлээж авдаггүй. Өвчин тусвал ямар нэгэн аврал байхгүй гэсэн үг. -Визны хугацаа: Ихэнх хүмүүсийн АНУ-ын хилээр ороход дарагдсан хугацаа дуусаж байна. Энэ тохиолдолд 455ам.доллараар сунгуулахаар байгаа. Хүмүүс эхнээсээ хоол байрны мөнгөгүй болж байгаа тул энэ мөнгийг төлж дийлэхгүй. -Сэтгэл санаа: Бүх хүмүүс мөнгө санхүүгийн хүнд байдалд байгаа тул арай ядан хоногийг өнгөрөөж, ази гэдгээрээ гадуурхагдан сэтгэл санаагаар унаж, шаналсан байдалтай байна. Одоогоор өөр ямар ч улс руу явах боломжгүй болсон байх шиг байна. Мөн Улсын онцгой комиссын хурал зэрэгт АНУ-д түр зорчиж байгаад хорионд орсон иргэдийн талаар огт яригдахгүй байгаад гайхаж байна. Бид ийм хэцүү нөхцөл байдалд байгаа тул яах аргагүй төр засагтаа хандаж байгааг минь хүлээн авна уу. Иймд нэрс хавсаргасан иргэдийг тусгай үүргийн онгоц гаргаж БНСУ-ын гэх мэт боломжтой онгоцны буудлаар дамжуулан эх оронд минь яаралтай буцааж өгнө үү. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. 

 

Хүсэлт гаргасан: АНУ-д түр зорчиж буй монгол иргэд 2020-03-20

Дээрхи монгол иргэдийн 7 хоногийн ѳмнѳ бичсэн ил захидлыг бүрэн эхээр нь нийтэллээ. Хааш ч үгүй гацжээ. Дээр нь мѳнгѳ тѳгрѳгѳѳ ч шавхаж дуусаж буй юм байна. Хууль дүрмээрээ бол гээгдсэнтэй адил нѳхцѳл байдалд оржээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
P:Itgel setgel baihoo .Eej Aav ni gertee baihgui burhan . 2020-03-30
Одгэрэл:Улс маань бүх боломжоороо ажиллаж бн. Та нар минь тэсч тэвчээртэй байгаарай.Ер нь бол иргэдээ татаж авна гэсэн бодлого явж бгаа шүү.Эх орон чинь очиж авна гэдэгт итгэлтэй бгаарай. 2020-03-30
✊Aurora:1 сарын 6 наас хойш бүтэн 2 сар ажил амьдралаа зохицуулахгүй юугаа хийж байсан улс вэ. Корона энд гарсан бол ирэх байсан уу. Эх орон ээж аав ах дүүсээ бодоод очьё гэх байсан гэжүү. Тийм улсууд нь аль хэдийн ирчихсэн байгаа. Тэнд хэцүүдэнгүүт аваач туслаач гээд байдаг. Энэ өвчин тархаж байхад Монголоо бодоод ах дүүсээ бодоод ирэх биш өөрийнхөө амийг л бодож ирж бхйгаа улс байхдаа. Монгол хамгийн эрсдэлтэй газар гэж зарлагдахад ирэхгүй амиа бодоод зарим нь явсан байгаа зарим гадаадад байсан хүмүүс нь тэндээ амий бодоод байж л байсан. Одоо тэгээд энд юу ч болсон Монголдоо мөрөөрөө байж байгаа улсуудыг бодохгүй зөвхөн өөрийгөө бодоод ирэх гэж бас л амиа хичээж бхйгаам бишүү. Боломжтой мөнгөтэй давилуун нь ингэж яваа боломжгүй нь ирэх явах зардалаа бодоод бас Монголд байгаа хүмүүсийн эрсдэлийг бодоод дуугүй л болгоё гэж хүлцэнгүй байгаадаа. 2020-03-30
Зочин:Харин авах юмсан та нарыг. Наад АНУ чинь хамаг хилээ хаахад байгаан биш үү. 2020-03-30
з:тийм хэцүү юм бол яах гэж явсан юм бэ 2020-03-30
з:гарын үсэг нэр зургаа тавиачээ. иргэд гэж хэдэн хүн бэ ямарч баримтгүй. 2020-03-30
Zochin:Ene hyn yneheer hetsyy bgaag oilgoj bna. Alban ajlaar ch yavsan bj bolno. Yu ch bj bolno. Nuhtsul bdal yanz byr bdag. Hetsyy bhad setgel sanaagiig ne demjih heregtei. Ter yah gej yavsan gej yarj bgaa hymyys haa negen gazar gatstsan bol ****l uur yum yarichihsan suuj bna daa. Eh oronch hyn bolgon eleg negtei hyn bolgonig hairlah uruvduh heregtei 2020-03-30
иргэн:ИРГЭДЭЭН аваач ээ. 2020-03-30
иргэн:Энэ СӨРӨГ СЭТГЭГДЭЛ бичээд байгаа хүмүүс НӨГӨӨ төлбөртэй КОММЕНТ БИЧИГЧ сэтгэцийн өвчтэй ****чид эсвэл эмээлээсээ ӨӨР даваа даваж үзээгүй, эхнэрээсээ өөр хүн таньдаггүй хүнэнцэрүүд байх шиг байна. Монгол улс тусгаар улс л юм бол ИРГЭДЭЭН алагчлалгүй татаж авах ёстой. 2020-03-30
B:Ym 2 taltai shuu dee zarim n ajil albaar yvsan zarim n amidarlaa deeshluulchii gej yvaa blgui dee chaavaas eh oron n ergedee martaagui bhaa des daraatai zondoo l ih ym hiij buteej bna ta nar min tevcheertei l bgaarai udahgui avah bh 2020-03-30
Mongol zurh:Mongol ulsiin eronhii said Khurelsuh sain ajilj bn. Gadaadad bga mglchuudaa undsen huulind tusgagdsan erhiin daguu ajil bgad bayar hurgye.tiimee europed olon mongol harih bodoltoi bga . Hariin nutagt bga mongolchuudaa avalgvi yahavde german uls italchuudiig eh orondoo avchirch emchilj bhad mongol hun mongol hunee ad uzeed baij bolohgvi bizde bid chine 3 saya shude .gadaada garch chadaagvi zarim nohod so****laar korono avchirlaa geh yum ene bol ataa chotooch hun chanargvi huvia hicheesen humuusiin l huviin bodol shu. Hamgiin gol ni gadaadaas eh orondoo olnoor ni avchirch tusgaarlalt sain hiih estoi shu. 2020-03-30
Зочин :Европид бгаа хүмүүсээ аваачээ 2020-03-30
Зочин:АН ын дарга Эрдэнэ та нарыг тэнд нь хая, золиосонд гаргаж хая гээд бна ш дээ 2020-03-30
зочин:Aurora тай санал нэг байна. Одоо Америкт байдал хурцдангуут ирж ав энэ тэр гэх юм 2020-03-30
Zochin:Eh orniihoo hamag ungutei uudteig hulgailaad ANU d koronagaas zugataj ochson avligach luivarchdiin ar geriinhen naanaa uchraa olson ni deer baihaa. 2020-03-30
зочин:Сэгсгэрч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэж!!!...юутай үнэн үг вэ? Хүний нутаг чинь хүний л нутаг шүү дээ!!! 2020-03-30
Зочин:Албан ажилаар явсан хүмүүс хэцүүдэж байна. Орох оронгүй, мөнгө нь дуусаж цаашаа яаж амь зуух вэ? 2020-03-30
найдан эрдэнэчулуун :би нутаг нэгт монголчуудаа эх орондоо авчир гэж уриалмаар байна нэг зүрх нэг монгол монголчууд нэгдэж байна 2020-03-30
Zochin:Uul n mongolruugaa butsah hangalttai hugatsaa, bolomjuud bol baisan shdee. Heneggui, tsagiig n tulgadsg mongol zangaa tatval taarna.Deer n hundetgeh ****ltgaangui hirnee jildee 1-3 daa irj but****g emee uvuu nar haa saigui..Corono virus tarhalttai baih ued mongoloos zugtaaj baigaa yum shig Amerik, europ ruu yavchaad, odoo bolohoor avraach butsii geh yum.Negent corono tarhaad eheltsen baihad chin hundetgeh ontsgoi ****ltgaanguigeer yavsan humuus bol sonin l bna.Zaluuchuud n nuhtsul baidalaa oilgood ayalal zugaalgaa zohitsuulaad baihad tavtirgui ahmaduud jaahan yum bodmoor yum. 2020-03-30
Tugs:Utaatai uliral ny duusaj shorootoi ulirall ny ehelsen ch gesen hahir hatuu ers tes 4n uliraltai gej jishee bolgon yaridag ch gesen yogaar ch solishgui saihnaas saihan EH ORON Minu zee 2020-03-30
Иргэн:Америк болон европийн орны виз жирийн ард иргэдэд гардаггүй гэсэн . Aurora / тай санал нэг бна . 2020-03-30
Zochin :OKiin enhtuvshingiin altsgar banding avch irj baihaar ene hedees negiig n bolohnoo avaad irehgvi 2020-03-30
Иргэн:АН-ын Эрдэнэ чинь та нарыг бүү авчир, та нарыг тэнд хая гээд байна шүү дээ. Монгол төр хүнээ авчирна гээд, Ан-ын дарга Эрдэнэ та нарыг бүү авчирч гай бол гээд улс төр хийгээд бас л ярьшигтай л байна шүү. Та нар хил нээгтэл тэсээрэй. Хүрэлсүх та нарыг авчирна аааааа. 2020-03-30
Сро:АН ын дарга Эрдэнээс асууяа.Авах уу хаях уу гэдэгээ 2020-03-31
Монгол:Амьд явахад алтан аяганаас ус ууна гэдэг. Хамгийн гол нь та нар минь сэтгэл санаагаар өөдрөг байгаарай. Монголын Засгийн газар маань аль болохоор иргэдээ авахыг хичээж байгаа. Ард түмэн ч их хичээж байгаа. Гадаадын улс орнууд гадны орны онгоцыг хүлээн авахгүй, хөл хориогоо чангатгаад байгаад л хамаг учир байна. Тиймээс тэсвэр тэвчээрийн шалгуурт бүү унаарай. Хоорондоо бие биенээ хайрлаад, дэмжээд, ганц талх байсан ч хувааж идээд монгол хүний мөн чанарыг гайхуулаарай. Тун удахгүй эх орондоо ирцгээнээ итгээрэй. Залбирцгаая. 2020-03-31
З:Өвчин гараад байхад юугаа хийж аялаад явж байдаг бнаа улс бас хүнд хэцүү бхад ирж ав гээд байх шаард**** байхгүй 2020-03-31
Балжинням Сүндэрьяа:.......урьд амьдарч б.н байр сав....хажууу ѳрѳѳ ...юү байдгын тэрүүндээ үлдэж ямар я түрээсийн үнэ тѳлѳхгүйгээр амьдарч болохыг зѳвшшѳѳрсѳн хууль гарсан б.а лээ ...блогер кристина....гээд ороод үзээрэй 2020-03-31
Б.С:энэ үед байрнаас хѳѳж гаргаж болохгүй талаар .....мотиватор кристина....н америк нѳхѳр хэлж б.а лээ .....үзээрэй 2020-03-31
Товуу:АН-ын дарга С.Эрдэнэ Гадаадад байгаа монголчуудыг хэрхэвч авч болохгүй.Тэд яадагсанжав өөрсдөө мэдэг гэж байгаа юм билээ. Ан-ынхан чинь хоорондоо ярилцаад гадаадаас монгол иргэдийг авч ерөөс болохгүй гэж зөвлөлдсөн юм байна.Ганц Эрдэнэ дарга ч хэлээд байгаа юм биш байх. 2020-03-31
Товуу:АН-ын дарга С.Эрдэнэ Гадаадад байгаа монголчуудыг хэрхэвч авч болохгүй.Тэд яадагсанжав өөрсдөө мэдэг гэж байгаа юм билээ. Ан-ынхан чинь хоорондоо ярилцаад гадаадаас монгол иргэдийг авч ерөөс болохгүй гэж зөвлөлдсөн юм байна.Ганц Эрдэнэ дарга ч хэлээд байгаа юм биш байх. 2020-03-31
Товуу:АН-ын дарга С.Эрдэнэ Гадаадад байгаа монголчуудыг хэрхэвч авч болохгүй.Тэд яадагсанжав өөрсдөө мэдэг гэж байгаа юм билээ. Ан-ынхан чинь хоорондоо ярилцаад гадаадаас монгол иргэдийг авч ерөөс болохгүй гэж зөвлөлдсөн юм байна.Ганц Эрдэнэ дарга ч хэлээд байгаа юм биш байх. 2020-03-31
Товуу:АН-ын дарга С.Эрдэнэ Гадаадад байгаа монголчуудыг хэрхэвч авч болохгүй.Тэд яадагсанжав өөрсдөө мэдэг гэж байгаа юм билээ. Ан-ынхан чинь хоорондоо ярилцаад гадаадаас монгол иргэдийг авч ерөөс болохгүй гэж зөвлөлдсөн юм байна.Ганц Эрдэнэ дарга ч хэлээд байгаа юм биш байх. 2020-03-31
zochin:13 dugaar zuund delhiig baildan ezelj yavaad tsatssan ****gai shig azi evropoor neg tarsan, ih mongol uls ergej ireed avna geed surag alsarsan, 21 dugeer zuund ami amjirgaa, adal yavdal eren urd ni neegdeegui baisan amerik avstrali tiv mun hugshin azi evropiig dahin baildan daguulav. Eh oron, Ih mongol ulsiin tuuh dahin davtagdav, tsatssan ****gai shig eleg eh oron negtnuudee xezee xerxen avah ve, odoogiin turiin tomchuudaas hariu huleeh hariuts**** tootsoh tsag irj l taarna. 2020-03-31
Э:Солонгос монголчуудыг дамжин өнгөрүүлэхгүй гээд шийдвэр гаргасан бна лээ 2020-03-31
бат:ан дарга эрдэнэ та нарыг хаяаа гэсэн шүү дээ даргын үг шүү дээ 2020-03-31
С:Авчирсан хэдээс мэр сэр хүмүүс нь хорионд бгаа боловч эмчийн өөдөөс варианьтай талхаа голж өөдөөс чидэх гэх мэт авиргүй зан гаргаад ....үхлээ хатлаа эх орон минь авраарай гэчихээд...энд ирчихээд мөрөөрөө байхгүй асуудал үүсгээд бн энд эхнээсээ.. 2020-03-31
Зочин:Ядарсан хүмүүс ч тэгж тив алгасан тэнэдэггүй байхаа 2020-03-31
Зочин :Эрдэнэ даргаас зөвшөөрөл ав ооо 2020-03-31
иргэн:Америкт байгаа нутаг нэгтнүүд минь дээ жирийн иргэн миний харж байгаагаар та бүгдийг авах боломж тун муу байна шүү.та нар мэдээ үздэг биз дээ.Наад руу чинь нисээд очино гэхээр угаасаа гэрээ хэлцэл байхгүй.зѳвшѳѳртлѳѳ ямар шат дамж**** дамжиж хэзээ бүтэхэв ? Солонгос,Хятад улсууд гадаад орнуудаас ирж буй монгол зорчигчийг авахгүй гээд хил дээр хаагдсан байгаа шүү.Тийм болохоор нааш захидал бичээд ч нэмрээр бага,хий дэмий энд бас ядаж байгаа хүмүүсийг сэтгэлийн зовлонд унагахаас илүү гарахгүй.Иймээс та бүхэн минь байгаа газраа л ѳѳрсдийгѳѳ хамгаалаад л байж байхаас ѳѳр аргагүй.Мѳнгѳгүй бол эндээс ах дүү нар чинь шилжүүлж болох байлгүй дээ !Бас Сайпан гэнүү арал дээр байгаа хүмүүст ч энэ хамаатай шүү ! ойлгохыг бодоорой! 2020-03-31
иргэн:Америкт байгаа нутаг нэгтнүүд минь дээ жирийн иргэн миний харж байгаагаар та бүгдийг авах боломж тун муу байна шүү.та нар мэдээ үздэг биз дээ.Наад руу чинь нисээд очино гэхээр угаасаа гэрээ хэлцэл байхгүй.зѳвшѳѳртлѳѳ ямар шат дамж**** дамжиж хэзээ бүтэхэв ? Солонгос,Хятад улсууд гадаад орнуудаас ирж буй монгол зорчигчийг авахгүй гээд хил дээр хаагдсан байгаа шүү.Тийм болохоор нааш захидал бичээд ч нэмрээр бага,хий дэмий энд бас ядаж байгаа хүмүүсийг сэтгэлийн зовлонд унагахаас илүү гарахгүй.Иймээс та бүхэн минь байгаа газраа л ѳѳрсдийгѳѳ хамгаалаад л байж байхаас ѳѳр аргагүй.Мѳнгѳгүй бол эндээс ах дүү нар чинь шилжүүлж болох байлгүй дээ !Бас Сайпан гэнүү арал дээр байгаа хүмүүст ч энэ хамаатай шүү ! ойлгохыг бодоорой! 2020-03-31
Зочин:Манай төр засаг хүн бүхнээ авах бодлого барьж байгаа ч АНУ ын хоригийг ЯАЛТАЙ билээ? Нөгөө талаар АНУын 50 мужаар нэг тарсан МОНГОЛЧУУДЫГ нэг доор цуглуулах гэж бас нэн ЯРВИГТАЙ ажил. 50 Мужийн тоогоор тусгай онгоц явуулах боломж???? АНУ харин гар сунгаж төлбөртэй нислэг хийдэггүй л байхдаа??? Том гүрэнд үнэхээр хүнд юмаа. 2020-04-01
Tserenhand:Uls oron hund baihad yavsan gazraa horio tseer tavigdtal baih heregtei tsuuhun mongol gedgiig oilgoj uhamsartai ul suuritai tevcheertei umand hand yum l bolbol tur zasagruugaa bitgii tegj bai ta nariig tur zasag yavuulaagui uursduu l yavsan shuudee 2020-04-01
Mgl:Bid nar neeree unen aztai humuus yumaa. Eh ornoo gololgui endee bj bsan. Neeh surhii Amerik yavlaa bi geel yavsan bhdaa. Edgeer humuus. 2020-04-02
d\:би залуу бас оюутан хүн, Залуу хүн болгонд л эх оронооо хөгжүүлэх, дэм болох нууцхан чин хүсэл , бас найдвар байдаг. Харин төр , засгийн зүгээс бидний энэ найдварыг бага багаар унтраасаар ирсэн. Залуучуудын дунд улсаар үйлчлүүлж ,дэм авсан нь ховор, харин ч хүчирхийлэл гүтгэлэгийн бай болж эрхээ зөрчүүлсээр ирсэн. Энэ удаад над шиг итгэл үнэмшил , хүсэлтэй олон залуучуудыг улс хөсөр хаялаа. Монгол улс чамаар дутахгүй, наанаа үлд гэснээс ялгаагүй үйлдэл. Миний хамгийн эмзэглэж буй зүйл бол, Олон залуучуудын дунд хөсөр хаясан төрийн дор харяаглагдаж яах юм? гэдэг эргэлзээ төрөөд байгаад юм. Залуу үе гэдэг бол хамгийн чухал, хамгийн анхаарал шаард****тай нийгмийн хэсэг гэж боддог гэтэл манай төр тэднийгээ төрсөн цагаас нь хойш л хөсөр хаясан, харин саяны үйлдэл зарим нэгнийхэн нь дотор байсаар ирсэн эргэлзээнд цэг тавьсан бололтой. 2020-04-21
Hямсүрэн:хаа сайгүй гадаадад түгжигдсэн хүмүүс маш олон бн.хайртай хүүхдүүд минь англи улсад хоригдчихоод ирж чадахгүй л бн. улс боломжтой бол энэ олон хүмүүсээсээ татаж авахгүй бол халдварын голомт дунд үлдэж байгаа бага залуучууд өндөр настангуудын ирээдүй маш бүрхэг байна. та нар минь тэвчээртэй байж биеээ бодож байгаарай. төр засаг иргэдээ заавал татаж авах байхаа. 2020-04-25
Санаа:Төр засаг гэж дайрч давшлахаа больчихвол ямар вэ? Төр засаг та нарыг албадаж явуулаагүй. Өөрсдөө явцгаасан. Буцаж ирэх хугацаа байсан. Боломжоо ашиглаагүй. Аюулгүй сайхан газрыг илүүд үзсэн. Одоо тэр газар нь хэцүүдээд ирэхээр эх оронтойгоо санасан. Тэнд нь өвчин гараагүй бол наашаа зүглэх ч үгүй байсан биз. Өөрсдийгөө сайн хамгаалаад, наанаа учраа олцгоо. Гаднаас хүмүүс ирэх тоолонд энд байдал хэцүүдэж байна. Хорионд ороод ажил төрөлгүй, мөнгө зоосгүй боллоо. Бид нар ч гэсэн тайван амьдрах эрхтэй. 2020-04-27
Санаа:Төр засаг гэж дайрч давшлахаа больчихвол ямар вэ? Төр засаг та нарыг албадаж явуулаагүй. Өөрсдөө явцгаасан. Буцаж ирэх хугацаа байсан. Боломжоо ашиглаагүй. Аюулгүй сайхан газрыг илүүд үзсэн. Одоо тэр газар нь хэцүүдээд ирэхээр эх оронтойгоо санасан. Тэнд нь өвчин гараагүй бол наашаа зүглэх ч үгүй байсан биз. Өөрсдийгөө сайн хамгаалаад, наанаа учраа олцгоо. Гаднаас хүмүүс ирэх тоолонд энд байдал хэцүүдэж байна. Хорионд ороод ажил төрөлгүй, мөнгө зоосгүй боллоо. Бид нар ч гэсэн тайван амьдрах эрхтэй. 2020-04-27
G:Zugtaad yvsan biz 2020-05-01
News 2023:Миний бөөрийг 800,000 до****аар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Венкатагийн ачаар бөөрийг минь зарах гэж өчнөөн оролдлого хийсний дараа маш их баяртай байна. DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM 2023-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?