ҮҮНИЙГ УНШААД БИТГИЙ АЙГААРАЙ..

2020-03-30  

Мѳнхѳѳ эмч Турк улсад монгол эмчийн мэдлэг чадварыг олон жил гайхуулж, Монгол орныхоо нэр хүндийг ѳндѳрт ѳргөж явна. Дотрын болон дурангийн эмч, молекулар биологи судлаач Мөнхѳѳ эмч маш хэрэгтэй мэдээлэл явуулсныг сийрүүлж буулгалаа. Анагаахын үг хэллэг чинь ѳвѳрмѳц юм. Лавласаар байж нэг юм сийрүүлснээ монголчууддаа хүргэе.

Хүмүүст тэр бүр мэдэхгүй нэг зүйл байна. Корона нь хүний биеэс ялгарах ялгадсанд маш удаан хуримтлагдаж үлддэг юм байна. Мэргэжлийн хэллэгээр fecal oral буюу ялгадас-ам гэсэн халдварын зам байдаг аж. Тэгэхээр хэрэв манайд корона орж ирвэл (түй түй) сүйд болж мэдэх нь. Учир нь, цаг агаар дулаарч, гэр хорооллын модон жорлон гэсэж, тэр хэрээр өвчин тархах магадлал ихсэж байгаа юм байна. Үүнээс маш сайн урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдгийг сануулья. Гэр хороололд амьдарч, задгай жорлонд биеэ засаж буй иргэд заавал гараа угааж заншихгүй бол горьгүй нь. Гараа угаагаад зогсохгүй , цаасан алчуураар хуурай болтол нь сайн арчих хэрэгтэй. Хоолны газар ажиллуулж буй үйлчилгээний ажилчид ч ялгаагүй гараа байнга угаах, ариутгал хийх шаардлагатай. Үйлчлэгч гараа угаахгүй хоол аягалбал тэр аяган дээрх вирус хамгийн багадаа найман цаг амьдрах чадвартай юм байна. Ѳѳрѳѳр хэлбэл, бохир гараар хүрсэн бүх гадаргуу халдвар тараагч болно. Бас дуран оношлогоогоор халдвар тархах эрсдэлтэй гэж дурдлаа. Тиймээс олон улсад дурангийн холбоонууд яаралтай цус алдалт л биш бол корона намжтал дурангийн оношлогоо, хагалгаанд орох хэрэггүй гэж зөвлөснийг манайхан ч бас мѳрдлѳгѳ болгоход гэмгүй. Вирустай хүнийг эмчлэх үед эхлээд уушги салстыг эрүүлжүүлээд дараа нь шулуун гэдсийг бүрэн цэвэрлэх ёстой юм байна. Энэ эмчилгээ нь олон өдөр хоног шаардана. Монголд коронавирус тээвэрлэсэн гэх франц эр ѳнѳѳг хүртэл олон улсын график дээр эмчлэгдсэн гэж тэмдэглэгдээгүй бололтой байна. Зѳвхѳн гэр хорооллын задгай "ОО" гэлтгүй, олон нийтийн газар болон, гэр орныхоо боловсон "ОО"-д орсны дараа, суултуурыг бүрэн ариутгаж байж дараагийн хүн ашиглахыг зѳвлѳж байна. Учир нь ялгадсанд тэр муухай вирус 21 хоног амьдрах чадвартай аж. Мѳн урьдчилан сэргийлэх арга замаас гадна, Мѳнхѳѳ эмч ямар эм хэрэглэж болох, үгүй талаар товч мэдээлэл өглѳѳ. Америкт хлорокүин гээд Африкийн орнуудад түгээмэл малариа өвчинд уудаг эмийг өгөөд эхэлсэн. Европчууд ибупрофенээс татгалзсан. Парацитамолыг ууж эхэлсэн Европын холбоо дѳрвѳн төрлийн эмийг хэрэглээд эхэлсэн. Үйлчилгээ нь хэр байхыг цаг хугацаа харуулах байх. Харин ACEI ARB группийн даралтны эмүүдийг хэрэглэхийг хориглосон. Мѳн Көррикам гэх энэтхэг гаралтай, шар өнгийн халуун ногоог дэлхийн олон оронд элдэв хорт хавдар, үрэвсэл болон хөгшрөлтийн эсрэг хэрэглэдэг аж. Гэтэл энэ ногоо болон цагаан гааг коронагийн үед ашиглахыг хориглосон. Монгол ахан дүүс маань аарц чанахдаа цагаан гаа хийдэг. Түүнээсээ ч татгалзах хэрэгтэй болж байна, тодорхой хугацаанд. Уснаас ѳѳр ямар ч бодис эс рүү шууд нэвтэрч чаддаггүй. Вирус нь эсийн гадарга болон эсийн бөөмийн бүрхүүлд байдаг тусгай нүх сувгаар /receptor/ нэвтэрдэг байна . Харин дээр нэрлэсэн цагаан гаа болон Кѳррикам гэдэг хоёр тѳрлийн ургамал нь хүний судсанд байдаг антиотенсин гэдэг ресепторт холбогдож үйл ажиллагааг нь дэмждэг. Зүйрлэж хэлбэл, Трой хотын хаалгыг дотроос нь нээж, хотыг эзлүүлдэг шиг, коронавирус нэвтрэх үүд хаалгыг нээж өгдѳг гэв. Энэхүү мэдээллийг уншаад бүү айж эмээгээрэй. Ѳѳрсдийгээ ѳвчнѳѳс сэргийлэн хамгаалах аргаа л мэдэж авах нь илүү чухал юм.

Туркт бүх эмнэлгийн ажилтнуудыг амралт чөлөө авахыг хориглож, цаг наргүй ажиллаад эхэлсэн. Бүх тѳрлийн эмнэлгийн тасгуудыг коронагийн байлдааны бэлэн байдалд шилжүүлээд эхэлсэн гэж Истанбулийн дагуул Кожаэли хотын Дарижа Шинжилгээ Судалгааны эмнэлэгт 14 дэх жилдээ ажиллаж буй Мѳнхцэцэг эмч тодотголоо.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
даш:куркума хэрэглэж болохгүй юм байна 2020-03-30
Цээгий:Модон жорлонгын зөөвөрлөгч ялаа гэж аюул бас бий дээ 2020-03-31
Sa****:Sain bnuu? Chloroquine iig covid 19in emchilgeend hereglej ehlesen France ulsad. Gewch unuudriin alban esni medeeleleer ene em mun zurhnii shigdees uusgej bn gsen bsan. Ene emiig sars h1n1 virusin emchilgeend amjilttai hereglej bsan. Gewch tung ni mash nariin taaruulahgui bol uheld hurgeh ayultai hemeen Erdem shinjilgeenii erdemted anhaaruulj bga shuu 2020-03-31
Zochin:Ger horoololiin jorlong odoonoos mash sain ariutgal hiij eheleh heregtei bna shu.Hloriin s****oi uur yamar ariutgagch heregleh bolohiig NEMG zubluh heregtei bn. 2020-03-31
Korona:Засмал зам ариутгаж байхаар гэр хороололын жорлонг ашиутгаасай билээ 2020-03-31
эмч:Хөөрхий туркүүд дурангаа ариутгадаггүй улс бололтой. Монголын улсын болон хувийн том эмнэлгүүд бүгд зориулалтын детергент болон дезинфетант бодисоор бүрэн автомат машинаар халдваргүйжүүлдэг. Мэдэгдэж байгаа бүх бактери вирусын эсрэг зориулалтын бодис. Монгол эмнэлгүүдээсээ турш**** судлах хэрэгтэй. Тийм ч учраас зэрэг шахуу халдвар гарсан байхад Турк 31/3 ий байдлаар 10827 халдвар авсан хүнтэй, монгол ердөө л 12 хүнтэй байгаа юм. 2020-03-31
ж.янжив :Маш сaйхан зөвлөлгөө мэдээлэл ирүүлсэнд баярлалаа 2020-03-31
Амьсгаа :Идэж ууж ч болохгүй бүүр бааж чболохгүй хэцүү юм бна даа 2020-03-31
Zochin:Ter edgesen geed bgaa 2iinhoo gedsiig sain ugaaj gargah heregtei yum bna daa 2020-03-31
Bold:A.N.yls, Itil ylsad modon jorlon baixgvi xvnees xvnd xaldaj baigaa bolovch ygaad xyrdan tarxaj baigaag uy gej oilgox be? orchinii yyr amisgalaas bas nuluuluj baix tal baigaa uy dylaarax, uur yamar zvil baij taarax be? bid odoo dylaarax,modon jorlon, ylaa, uur uynaas xamaaraltai talaar oilgolt ugux tiim sydalgaa xiisen zvilvvd bain yy? 2020-03-31
Saraa:Гэр хорооллын модон жорлонг сайн ариутгах юм байна.Хамгийн гол нь ковид 19г хүрээд болон эдгээд гарч байгаа хүмүүстээ илүү анхаармаар юм.ард иргэд бол ариун цэврийг сайн сахиж байгаа шүү.хэн ч үр хүүхэд гэр бүл төрөл саднаа эрсдэлд оруулахыг бодохгүй шүү дээ. 2020-03-31
Zochin:Byarlalaaa.HEREGTEI ZUVLUGUU UGSUND BAYARLALAA. 2020-03-31
аги:маш чухал мэдээлэл байна 2020-03-31
irgen:busad yed ch tiim l baidag shdee…ye ye evrop delhii dayar garaa ugaadaggui olon niitiin hoolnii gazruud alban baiguul**** zereg byh gazraas deej avahad ter fecal bolon busad byh haldvart ovchinii nyan baidag, bi lav gaduur hool ideh durgui olon jishee harsan….mash ih haldvart ochnyyd baidag, ovoo shdee ganz udaa ingeed mongolchuuddaa zoriulj bichij bgaa bol, 2020-03-31
Кк:Намын дарга нарын гөбс долоогчид анхаармаар юм байна шүү. Кк 2020-03-31
Oюун :миний охин түрк улс стамбул хот бгаа үзэж зөвлөгөө өгч болох уу охиндоо санаа зовоод бна эмчээ 2020-03-31
Gg:Bayrllaa 2020-04-01
Монгол хатан:Тэр эмч Монголдоо яагаад ирж амьдарч ажилладаггүй юм бэ 2020-04-01
1:1 2020-04-02
Zochin:Bayarlala heregtei zovlogoo ogsond 2020-04-02
Zochin:Kyrkyma mon keppukam gedegugiig English hel deer yamar hauling nogoog yum boloo meddeg hun bval heleed Ogooch! Bayarlala 2020-04-02
B:Tasganii ovoon deer ailuud nuhen jorlontoi ter n boroo orohoor hot ruu ur****g yaanaa MHA yu gdg bol? 2020-04-02
Зочин :Кэррикам гэж карри юм уу куркума юм уу, хэлээд огооч, баярлалаа 2020-04-03
Ulzii:Ger horoolliin jorlon yalaa hoeriig yahuu ariutgliin bodis ene ter tusdne avh zereg arga hemjee avhiisan bidnii hogshin nastai eej aavuud ger horoolld bga shuudee Kyrkuma Tsagaan gaa bolohgui gdgiig medlee 2020-04-04
Хэн нь хэндээ заах вэ:Турк ба Монгол улсад анхны тохиолдлууд зэрэг илэрсэн. Одоо турк 20000, монгол 14 тохиолдолтой байна. Энэ эмч монголчуудаасаа зөвөлгөө авах цаг нь болжээ. 2020-04-04
Зосин:Сайн зөвлөгөө өгчээ. Бид туркийн короноотой барьцаад хэрэггүйлдээ дурангийн ажилбар халдвар авахад эрсдэлтэй шүү.вирусээртэй хүний дуранвирусгүй хүнийдуран гээд 2 өөр байдаг шүү ариутгалд 100 хувь итгэхэд хэцүү.короногоор өвдсөн хүнийг тэр гэдсийгнь сайн эрүүл болгох хэрэгтэй вм байна.Гэр хорооллын болон бусад бүх ОО гсайн ариутгаж байя гэж ойлголоо 2020-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?