ХАРУКИ МУРАКАМИ:ЗОХИОЛЧ ГЭДЭГ МЭРГЭЖИЛ

2020-03-31  

П.Батхуяг: Монгол хүн гэсэн мөн чанарыг авч үлдэх нь өнөөдрийн ...

Хүүхэд багадаа би Фүжи уулыг харахаар явж буй хоёр хүний тухай ном олж уншсан юм. Фүжи уулыг өмнө нь тэдний хэн нь ч харж байсангүй. Тэр хоёрын арай илүү ухаалаг нь уулыг хэдэн талаас нь тойрч хараад “Аан. Та чинь ийм уул байжээ, Фүжи. Ямар үзэсгэлэнтэй юм бэ?” гэж хэлээд гэртээ харьдаг. Тэр аялалынхаа хэрэг зоригийг бүтээж, тиймээс өөр хэлэх зүйл үлдсэнгүй. Харин нөгөөх жаахан тэнэгдүү нь уулыг харж зогссоор, зогссоор л байдаг ч Фүжи уулын юун тийм сайхан байгааг ойлгосонгүй. Эцэст нь тэр ганцаараа уулын оргил өөд авирдаг. Их ч хүч, цаг хугацаа зарцуулдаг. Хэдийгээр ядарч зүдэрсэн нь уулын оройд гараад сая л мөн чанарыг нь таньдаг юм. Тэр зохиолыг би сайн ойлгоогүй ч надад их урам зориг өгч билээ. Хүүрнэл зохиолчид /ядахдаа ихэнх нь/ тэр хоёр дох хүнтэй оюун санааны хувьд илүү ойрхон санагддаг. Чухамдаа энгийнээр хэлэхэд Фүжи уулын оргил дээр л гарч байж түүний гоо сайхан ямархан болохыг ойлгох болно. Түүнтэй адил хүүрнэл зохиолчдод нэг хүрсэн түвшин харамсалтай нь хангалттай биш, бүгдийг дахин шинээр харах ойлгох, юмсын учрыг бага багаар таньж мэдэхээс өөр аргагүй болдог. Үнэндээ зохиолчдын мөн чанар ийм юм. Гэвч хичээл зүтгэл нь үр дүнгүй өнгөрч болно. Учир нь хичнээн авхаалж самбаатай, хурдан түргэн сэтгэдэг байлаа ч оргилд гарах хэн бүхэнд тэр бүр заяадаг зүйл ч бас биш. Гэнэт хаанаас ч юм бэ, хэн нэгэн тодрон гараад роман бичиж, уншигч шүүмжлэгчдийн талархалыг хүлээж, ном нь борлуулалтаараа тэргүүлсэн ч бусад зохиолчид нь тэднийг анхаарч үзэхгүй тохиолдол байдаг. Аюул занал гэж мэдэрдэггүй. Уурлаж бухимдаггүй. Яагаад гэж үү? Учир нь урт удаан хугацааны хүнд бэрх замд цөөхөн хүн ялгарч, цөөхөн хүн үлддэгийг энэ мэргэжлийнхэн дэндүү сайн мэддэг учраас тэр. Уран зохиолын замнал нь урлаг соёлын хүмүүсээс өөр хэмнэл, сэхээтнүүдээс ялгаатай, эрдэмтдийнхээс тэс ондоо зүй тогтолтой байдаг.  Гэвч олон жилийн дараа дийлэнх нь, тэднээс бусад хүмүүс, уран зохиолын хурд гэж юу болохыг ухаардаг. Тийм шүү, заримдаа зохиолчдыг “урлагийн хүмүүс” гэж ерөнхийд нь нэрлэдэг. Тэгээд ч тэдний олонх нь их ухаалаг хүмүүс байдаг. Хурдан сэтгэдэг, уран сэтгэмжтэй, ”өвөрмөц” чанартай хүмүүс. Миний л ажигласнаар тийм хачин хүрээлэл дунд баргийн хүн арав хорин жил амьдарч чадахгүй. Ердөө тэсвэрлэхгүй. “Хүрсэн түвшнээ хадгалах” /мэргэжлийн ойлголт/ гэдэг нь эцэстээ илүү цар хүрээтэй, дэлхий нийтийн шинж чанартай, нарийн төвөгтэй алхамыг шаарддаг. Нарийндаа ”сахлын хутга” шиг байснаа “хурц тонгорог” шиг болно. Дараа нь “хангинуур сүхний ир” шиг түвшинд хүрэх шилжилтүүдийг хийнэ. Эдгээр бүх ”шилжилт”-үүдийг даван туулж чадсан зохиолч л харьцангуй амжилт олж, бичих ур чадварын шинэ түвшинд хүрдэг. Тийм л зохиолч эрин зууныхаа түүхэнд бичигддэг. Үгүй бол юу ч бүтээж чадалгүй, уран зохиолыг орхих, эсвэл ор сураггүй бүрмөсөн алга болоод оршин тогтнохоо ч болино. Тайван амгалан газар олоод тэндээ хэл чимээгүй бүгнэ. Зохиолч хүний хувьд нэгэнт өсөж чадахгүй бол “бичихгүй байх” л хамгийн зөв арга байж болно. Тодорхой системийн үр нөлөөний ойлголтоор “үр дүнтэй үйл” нь илт багасна. Тэр цагт хүүрнэл зохиолч эгээ загас шиг сэлж чадахгүй, тэгээд үхэх болно. Тийм учраас би үйл хэргээсээ ухраагүй / миний мэдэх хүрээний/ хэзээ ч буцаж няцаагүй одоо ч бичсээр байгаа бүх зохиолчдод хүндэтгэлтэй ханддаг. Уран бүтээлийнх нь хувь заяаг огт сонирхдоггүй, гэхдээ тэдний талаар өөрийн гэсэн ойлголттой байдаг. Хувийн өчүүхэн бодлоо түр хойш тавихад тэд хорь гучин жил уйгагүй хөдөлмөрлөсөн, зогсолтгүй мэргэжлийн түвшинд бичсэн, өөрийн гэсэн уншигчидтай, өндөр сайхан насалсан, хүчирхэг дотоод чанараараа давтагдашгүй ертөнцөө бүтээгчид гэж би боддог. Бас бишгүй л хайр хүндэтгэлийг хүлээсэн байдаг. Тэр л дотоод хүч нь тэднийг зогсолтгүй бичсээр байхаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Гайхамшигтай тэсвэр тэвчээр, хүч чадлаар бусдаасаа ялгарч олон жилийн турш бүтээлчээр ажилласан нь тэдний давуу тал. Магадгүй энэ бүхэн зохиолчийн мэргэжлийн үндсэн чанар, ер нь хамгаас гол зүйл нь юм. Нэг роман бичих тийм ч бэрх биш. Зарим хүмүүсийн хувьд нэг сайн роман бичих нь тийм ч хүнд ажил биш. Магадгүй тэдэнд хялбар байж болох ч амар зүйл гэж би хувьдаа хэлэхгүй. Харин олон жилийн турш зогсолтгүй бичих л маш хүнд, хамгийн хэцүү нь. Хүн бүрт ийм боломж байхгүй. Учир нь танд зөвхөн онцгой авьяас, асар өндөр ур чадвараас гадна өөр түвшний бас бус зүйл шаардах үйл хэрэг юм. Таныг мэргэжлийн зохиолч эсвэл сонирхогч төдий гэдгийг яаж мэдэх вэ? Ямар үзүүлэлтээр хэн хэрхэн тодорхойлох вэ? Зүйрлэвэл уран зохиол хэмээх далай руу үсэрч ороод сэлэх гэсэн ганцхан арга зам бий. Үгүй бол эрэг дээр үүрд үлдсэн ч зүгээр л тэндээ бас живж одно. Үнэндээ энэ чинь амьдралын хууль жам биз дээ. Тэр тохиолдолд зохиол бичихгүйгээр амьдрах илүү ашиг тустай, үр өгөөжтэй /энд харьцуулсан зэргийг ашиглах нь илүү оновчтой байх/ илүү ашигтай байж болно. Эцэст нь одоохондоо бичихийг хүсдэггүй ч ирээдүйд бичнэ гэж боддог хүмүүст зориулж зохиолоо бичицгээе. Тэднийг бичтэл нь бүү зогсъё. Би хувьдаа тийм л хүмүүсийг, тийм зохиолчдыг зүрх сэтгэлийнхээ гүнээс талархан угтана. “Тиймээс уран зохиолын талбарт тавтай морил!” Харуки Муракамигийн Орос хэлээр хэвлэгдсэн ”Зохиолч гэдэг мэргэжил” номноос чадан ядан орчуулав.                                                                                                                                   

 

Писатель Мураками номинирован на премию за худшее описание секса ...

Мураками ѳдгѳѳ 71 настай. Киодод тѳрсѳн."Охины тѳрсѳн ѳдѳр", 'Мягмар гарагийн эмэгтэй" зэрэг богино ѳгүүллэг, "Норвегийн мод" "Бурханы хүүхдүүд бүгдээрээ бүжиглэж чадна" зэрэг бүтээлүүд туурвисан. Түүний ном зохиол нь дэлхийн 50 хэлээр сая сая хувиар хэвлэгдсэн энэ цагийн Японы зохиолчдын ѳнгийг тодорхойлж буй нэгэн. Ирэх сард түүний эссэ ѳгүүллэгийн түүвэр Тайван улсад хэвлэгдэх гэж байна.

 

П.Батхуяг

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?