ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ ЭЗЭНТЭЙ БОЛЖ ЧАДАХ УУ?

2016-05-04  

Бүтэн долоон сар өрхийн тэргүүнгүй байсан Эрүүл мэнд, спортын яам өнөөдөр жинхэнэ сайдтай болж чадах уу?.

Өнгөрсөн хугацаанд үүрэг гүйцэтгэгчтэйгээр явж ирсэн тус яам халаа сэлгээнээс өөрийг хийгээгүйгээс Улаанбурхан өвчин нь газар авч, эмч ажилчид жагсаал цуглаан хийж ёстой л эцэггүй хүний толгой томын үлгэрээр эзгүйдсэн салбар болоод удаж байна. Засгийн газрын квотоороо МАХН-д ногдож байгаа сайдын суудалд суух хүнээ удаа дараа Ч.Сайханбилэгт өргөн барьсан ч шийдэлд хүрээгүй удсан.

Харин өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайдын томилгоог хийх сураг дуулдаж байна. Өмнө нь МАХН-аас Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлсэн ч засгийн тэргүүн татгалзсан. Сүүлд АУ-ны Академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлээд байгаа. Өнөөдөр сайдын суудалд хэнийг томилох нь тодорхойгүй байна. АН-ын зүгээс хуучин Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбааг төрийн нарийн бичгийн даргаар томилчихсон байгаа. Сар гаруйхан  настай  засгийн үед сайд болчих хүсэл түүнд бас байгааг үгүйсгэхгүй. 

 

 

 

Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?