МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ

2020-03-31  

Дэлхийн 204 оронд Covid-19 цар тахал бүртгэгдэж. Халдварын улмаас олон мянган хүний амь эрсдэж байна. Халдвар анх дэгдсэн БНХАУ-нь манай улстай хөрш залгаа орон. Тиймээс халдвар тархаж эхлэх үеэс эхлэн Монгол улс өндөр эрсдэлтэй бүс нутагт багтаж байгаа. Гэсэн хэдий ч Монгол улсын Засгийн газар, эмч мэргэжилтнүүд, иргэд , алба хаагчид халдварын эсрэг тэмцэж чадаж байна. Тухайлбал нэн даруй өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хөл хорио тогтоож. Иргэн бүр амны хаалт хэрэглэж, гараа ариутгаж байна. Хил гаалийн хяналтыг чангатгалаа. Түүгээр ч зогсохгүй халдвар тархсан бүс нутгаас иргэдээ эх оронд нь авч ирлээ. 

СТАМБУЛААС ИРГЭДЭЭ ТАТАН АВАХ ТУСГАЙ НИСЛЭГ ГҮЙЦЭТГЭНЭ - Зам ...

Гуравдугаар сарын 10 ны өдөр Монгол улсад оршин суух Франц улсын иргэнээс covid-19  илэрч Монгол улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн. Тусгай үүрийн нислэгээр ирсэн Монгол улсын иргэдээс халдвар илэрч гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 12 тохиолдол бүртгэгдсэн.

Ерөнхий сайдад нэр дэвшигч У. Хүрэлсүх гэж хэн бэ

Хөл хорионы хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгав. Монгол улсын Засгийн газар  хөл хорионы хугацаанд эдийн засгийн хямралаас сэргийлэх, иргэдийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс долоон арга хэмжээг авч хэрэгжүүллээ. 

1. Дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн НДШ зургаан сараар чөлөөлөв.
2. Хувь хүний орлогын албан татварыг 6 сарын турш авахгүй.
3. 1,5 тэрбумаас доош орлоготой ААН-үүдээс орлогын албан татвар авахгүй.
4. Үйл ажиллагаа доголдсон ААН-үүдийн ажилтан бүрт 3 сарын турш 200 мянган төг өгнө.
5. Ноолуурын 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл гаргана.213 мянган малчдын орлогыг баталгаажуулж байна.
6. Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 30000 төг болгов
7. Бензин, дизелийн үнэ 4-р сарын 15- наас 300 төгрөг буурах нөхцөл бүрдлээ.

Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилчид  иргэдийн аюулгүй байдлын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж, Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар ч мөн хүчээ нэгтгэв. Хамгийн гол нь энэ үед ард иргэд тайван , хувийн ариун цэврийг маш сайн сахиж алба хаагчдад урам өгч байлаа. Тиймээ Монгол эмч нар чадсан. Хоёр иргэн бүрэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарлаа.

Монголчууд халдварын тархалтыг хянаж чадаж байна. Монгол түмэн минь тэнгэр шигээ уужим сэтгэлтэй хүмүүс гэдгийг энэ үе харууллаа. Гэхдээ бид цаашид ч мөн адил анхаарал сулруулж болохгүй. Учир нь Шинэ коронавирусийн халдвар дэлхий нийтийг түгшээсэн хэвээр байна.

 

 

Т.Хуншагай

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?