IPHONE 12 ЦЭНЭГЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦНА

2020-04-01  

Технологийн алдарт Apple компани iPhone 12 загварынхаа онцлог, дизайн, багтаамж зэргийн концепцийг танилцууллаа. Шинэ загварын ухаалаг утас нь дэлхийд анх удаагаа цэнэгээ хуваалцдаг ухаалаг утас болж буй аж. Дээрх загварын ухаалаг утас барьдаг хэрэглэгчид цэнэг дуусах талаар санаа зовохгүй бөгөөд ижил төрлийн загварын утастай ойртуулахад л цэнэгийг хуваалцах боломжтой аж. Түүнчлэн 48 мегапикселийн дөрвөн камертай, 6.9 инчийн дэлгэцтэй байх юм. Шинэ загварын утас нь 64-100 гегабайтын багтаамж бүхий хоёр сонголттойгоор зах зээлд гарах юм. Компанийн зүгээс шинэ загварыг ирэх есдүгээр сард худалдаанд гаргахаар төлөвлөсөн ч коронавирусээс шалтгаалан дээрх хугацаа хойшилж магадгүй гэж мэдэгдлээ. Зах зээлийн үнэ нь 1000 ам.доллароос эхлэх бөгөөд Их Британид 700 фунтээр худалдаалагдах ажээ.

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?