ТҮГШҮҮР ДАГУУЛСАН КОРОНА

2020-04-02  

Энэ вирус Хятадад анх үүсэхдээ арай хөнгөн хэлбэрээр үүссэн. Олон хүнд тархах хэрээр мутацад ордог нь хэдийнээ тодорхой боллоо. Хятадад хөх байснаа Европ тивд ногоон бас шар болсныг харлаа. Тэнд олон хүнд тархаад Америкт үсрэхдээ улаан болж дахиад өөрчлөгдѳв

Мутацад орох бүрт шинэ шинэ шинж тэмдэг илэрч буй аж. Америкт, нэг алдартай жүжигчин амтлах , үнэрлэх мэдрэхүй алга болчихлоо гэж хэвлэлээр бичигдсэн. Бодвол бас л мутацын үр хѳврѳлийн дүн байх. Коронаг ирээдүйд бусад ханиадын нэгэн адил хүн төрөлхтөний дунд үлдэж хоцорно гэж эрдэмтэд хэлсэн. Үүнд одооноос бэлтгэх гэсэн үү, барууныхан хүн амынхаа дунд тархаах тактик эхнээсээ барих шиг болов. Дархлааг эртэд нь суулгаж чадвал хойшдоо эрсдэл бага гэж тооцов. Бас зарим таамгаар эдийн засаг нь зогсонги байдалд орсон тэд хөгшчүүлд зарцуулдаг төрийн даатгалын дарамтыг багасгахын тулд хөгшчүүдэд хандуулах анхаарлаа албаар сулруулсан гээд байгаа. Үүнийг гэхдээ хэн ч нотолж чадахгүй зүйл л дээ. Ямартай ч барууныхан корона дээр тун хойрго хандсан нь үнэн юм. Англид гэхэд засаг нь гадуур бүү яв, гараа сайн угаа гээд хэчнээн ч хоног зарлав, гэхдээ яг шийдвэртэй арга хэмжээ авахгүй хэд ч хоночихов. Бусад улс ч ялгаагүй. Удирдлагууд нь манай улсад тэдэн сая хүн халдвар авна гээд л, экспертүүд нь тэдэн хүн үхэх магадлалтай гээд л. Гэвч эцсийн эцэст тэд Азийн орнуудын жишээг хүчээр дагав. Европын холбооны босс -Бид коронаг дутуу үнэлж байж гэснээс харахад тэд энэ вирус мутацад орно, байдал ингэж даамжирна гэж сайн тооцоолоогүй мэт. Нөгөө талаас бас ингээд зөнд нь хаячихаар халдвар гаарч төрдөө гомдсон иргэд үймээн дэгдээх вий гэж болгоомжилсон байж мэдэх юм. Аль нь ч байсан халдвар хэрээс хэтэрч хяналтаас гарах дээрээ тулсан тул тэд өөрийн эрхгүй хориглолт хийж эхэллээ. Энэ бол карантин. Карантины хүчээр азичууд нүдэнд үл үзэгдэх хүчирхэг дайсныг дарж авсан. Солонгосчууд маш яаралтай арга хэмжээ авсны үрээр арваад хоногийн дотор түймрийн цурмыг хяналтдаа авч чадсан

Энэ бол ерөөсөө л цаг хугацааны төлөөх амь өрссөн ширүүн тэмцэл гэдэг нь одоо улам бүр харагдаж байна. Барууныхан баахан цаг алдав, асуудлыг удаж байж ухаж байна. Тэнд арав хоногт хяналтыг гартаа авч чадахгүй байгаа нь цаг хэмээх хэнийг ч эс хүлээн зогсолтгүй эргэх өршөөл нь үгүй өрсөлдөгчдөө ялагдсантай адил. Тэд одооноос ойлгож саяхнаас хориглолт хийж эхлэв. Гэхдээ дан ганц хориглоод ялалт ирэхгүй гэдгийг хамгийн сайн харуулсан улс бол Солонгос. Хориглолтоос давшилт руу шилжиж хортон дайсныг ичээнд нь хиар цохих байлдааны планыг тэд гаргасан. Үүнийхээ төлөө өргөн фронтоор бүх хүчээрээ дайрлаа. Байлдааны уриа нь Тест хий тэгээд эрж ол, олоод тусгаарла. Тэд өдөрт 10 мянган хүнд тест хийж байлаа. Сэжигтэй тохиолдлуудыг бүгдийг нэгд нэггүй мөшгив. Мөшгөөд тусгаарлав. Зөвхөн тагнуулд ашигладаг иргэдийг хянах программ утсанд нь суулгаж, түүнийхээ хүчээр тохиолдлуудыг асар богино хугацаанд илрүүлсээр. Шаргуу тэмцлийн хүчээр тэд ялалтын салют буудахад алхам алхмаар ойртож байгаа. Баруунд одоо энэ замаар л явж амжилтад хүрнэ гэдгийг ойлгосон. Өөр ямар ч хувилбар байхгүй. Гэхдээ тэнд байдал удаж байж тогтворжино. Хамгийн сайнаар бодоход гурван долоо хоног цаашлаад сар бүр хоёр сар хэрэгтэй. Гэхдээ Италиас туршлага судалсан тул арай дөмөг байж болох.

Манай орны хувьд ази хүний шийдвэр хурдан гаргадаг инстинктээ дагаад маш шуурхай байсан, одоо ч мундаг хэвээр бгаа. Гэхдээ корона бүрэн намжтал тайвширч хэрхэвч болохгүй. Нөгөө мутацлагдсан вирус хил давах эрсдэл байсаар байна. Баруунд байдал улам муудвал шинэ мутац үүсч одоогийн энэ тестлэх арга хоцрогдож мэдэхийг үгүйсгэхгүй. Хорвоо дэлхийн юмс үзэгдэл хоёр гурван сараар биш, хоёр гурван өдрөөр өөрчлөгдөж байна. Ганц жишээ авахад энэ хувьцаанууд хоёр өдрийн дотор яаж орвонгоороо эргэж бгаа билээ. Тэгэхээр монголчууд бид одоо яах вэ? Бүсээ чангал. Хэмнэлтийн горимд шилжихгүйгээр өмнөөс тосч буй хахир өвөл мэт урт зуныг өлхөн давна гэвэл санасны гарз. Бөмбөрцөг эргээд бүх дэлхийн хямрал маш удах магадлалтай болчихлоо. Төр засгаас ч гэсэн нүүрсээ хурдан гаргаж мөнгөө олж эхлэхгүй бол хэцүү байдал урд туллаа. Сая уг нь тэр Дарханы зам барих гадаадын дѳрвѳн компаний 105 инженер, ня-бо, орчуулагчдыг оруулах л байсан юм. Манай туслан гүйцэтгэгч хориод компаний мянгаад ажилчин ажлын байртай болж олон өрх айл нэг хоногийн өмнө ч гэсэн хоногийн хоолтойгоо залгах байлаа. Одоо асуудал нэгэнт шийдэгдсэн тул орхиё, үүнийг. Өлсгөлөн хүн коронаг тоохгүй шүү. Өдрийн хоол эхлээд бодогдох нь мэдээжийн бөгөөд бодоожийн. Улс орнууд үүнийг мэдэж буй тул иргэддээ бэлэн мөнгө тарааж байна. Хэзээ ч мөнгө тараадаггүй, тараахыг ч хүсдэггүй улс гүрнүүд ч гэсэн. Салан дээр хэвтээд хэд хоног далайд төөрөөд цангахын эрхэнд хүн давстай ус ууж үхдэг. Өлссөн хүн яг л ингэнэ. Гэдэс нь хоржигноод корона хамаагүй гэж гарч хоол хайна тэгээд нокаутанд орно. За тэр сонгууль хойшлох энэ тэр бүү мэд. Яахав өөрийн гэсэн бодол бий. Одоо дэлгэхгүй. Юутай ч эв нэгдэл энэ цаг үед хамгаас чухал. За төрийн хэргийг мань мэт заагаад ч яах вэ. Фб-ийн энүүхэн буландаа хэлэхэд аюул бидний урд байсаар байна. Халдварын аюулаас гадна өлсгөлөнгийн аюул биднийг давхар хүлээж байна. Аль алиныг нь хаяж үл болно. Гэхдээ дээр хэлснээр өлсгөлөнгийн аюул илүү хорлонтой шүү. Монгол хүн махтайгаа байхад өлсөөд үхчихгүй гэж урдаас минь хариулж болох ч тэр өлсгөлөнг хэлээгүйг постны явцад ойж буй гэж найдаж байна.

 

Эх сурвалж:

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?