"Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож, Холливудын ододтой хамтран ажилласан бүжигчин Төөгөө буюу Т.Саруултөгс сүүлийн үед бизнесийн салбарт хүч үзэх болсон. Хүүхэд байхаасаа л бүжигт дурласан түүний бизнесийн карьер тун ч амжилттай байгаа гэнэ.
Бүжигчин залуу саяхан төгрөгийн тэрбумтан болсон тухайгаа зарласан нь багагүй шуугиан тарьсан. Энэ тухайгаа тэрбээр "2020/03/31 ТАЙЛАН:
+203”000 SUBSCRIBERS on YouTube (2 Silver Buttons)
+334”000 FOLLOWERS on Instagram
/Давхардсан тоогоор 735”000 дагагчид on all social media platforms/
Бизнес түншүүдийн тоо: +430
Сарын борлуулалтын дүн: +250”000”000₮
Сарын тавьж буй цалингийн хэмжээ: +70”000”000₮
Тун удахгүй:
+250”000 SUBSCRIBERS on YouTube
+340”000 FOLLOWERS on Instagram
Бизнес түншүүдийн тоо: +650
Сарын борлуулалтын дүн: +350”000”000₮
Сарын тавих цалингийн хэмжээ: 110”000”000₮" хэмээсэн байна.
Бүжигчин залуу 24 цагийн 17-д нь ажлаа хийдэг гэнэ. Харин хэрхэн яаж энд хүрсэн тухайгаа өөрийн фэйсбүүк болон юүтүүб, инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэх ажлаа эхлүүлсэн байна.