Монгол байгаагаа нураагаад, нэмж гурван тэрбум хоёр зуун саяыг зарцуулж, шинээр цэцэрлэгт хүрээлэн барина гэв үү? Дэлхийд юу хэлж, юуг ярьж, юунд бэлдэж буйг мэдэж буй болов уу, ийм зүйл ярьж буй дарга нар
Иргэдийн хүсэлтээр Хонхтой цэцэрлэгт хүрээлэн байгуулах болсон гэж түүний албатууд мэдээллээ. Захирамжийг Амарсайхан ѳѳрѳѳ гаргахдаа 3.2 тэрбум тѳгрѳг зарцуулахаа мэдэж байж гарын үсэг зурсан байна.
НҮБ-ийн ерѳнхий нарийн бичгийн дарга ковид 19 цар тахлын улмаас улс орнууд дэлхийн хоёрдугаар дайны дараах үеийнх шиг "хүнд шалгууртай" нүүр тулах нь гэж мэдэгдлээ. АНУ-ын хувьд ирэх гурван сарын дотор 20 сая хүн ажлаасаа халагдана гэсэн таамаглал дэвшүүлчихлээ. Олон улсын байгууллагууд эдийн засгийн шийдэмгий, зохион байгуулалттай, хүртээмжтэй арга хэмжээнүүд авч ажиллахыг улс орнуудад уриалж байна. Гэтэл манайх ѳѳр гараг дээр амьдарч буй мэт аашлах. Нөгөө л хүртээмжгүй эдийн засгийн бодлоготойгоо зууралдсаар. Одоо байгаа цэцэрлэгээ нураах, тэр тусмаа тэрбум тэрбумаар нь цацах цаг огт биш. Байгаагаа тордох, хотоо цэвэрлэж халдаргүйжүүлэх, хүмүүсийн ажлын байрыг хадгалах хөтөлбөрүүдэд 3.2 тэрбум мѳнгѳѳ зарах ёстой. Нийслэлийн иргэн би нийслэлийн захирагчийн буруу шийдвэрийг эсэргүүцэж байна. Нийслэлийн иргэн, сэтгүүлч Энхцэцэг хотын удирдлагуудын буруу шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэгэхээр хотын иргэдийн хүсэлтээр гэдэг үндэслэл эргэлзээтэй боллоо.
Эсэргүүцэж байна давалгаанд "Control.mn сайт нэгдлээ.
Э.Цэбэ