ГЭРИЙН НѲХЦѲЛД КОРОНАГААС СЭРГИЙЛЭХ ТАВАН АРГА

2020-04-03  

Дэлхий нийтийг заналхийлж буй короновирусын шинж тэмдгийг нь Жон Хопкинскийн Их сургууль тодорхойлсон нь маш том дэвшил авчрав. Уг вирусаас иргэд ѳѳрийгээ хэрхэн хамгаалах зааварчилгатай ч болов.

Эрдэмтдийн олж тогтоосноор, тус вирус нь амьд организм биш, харин тосон (липид) хамгаалах бүрхүүл бүхий уургийн молекул (DNA) аж. Вирус нь нүд, хамар, гуурсан хоолойн салст бүрхэвчийн эсүүдэд нэвтэрснээр генетикийн код нь өөрчлөгдөж (мутацилагдан) тэдгээр эсүүдийг илүү хорлонтой, үржигдэх эсүүд болгож хувиргадаг байна. Вирус нь амьд организм биш, уургийн молекул учраас түүнийг хөнөөж үгүй хийх боломжгүй, харин өөрөө задарч устах л боломжтой гэдгийг судалгаагаар тогтоолоо. Задрах хугацаа нь тухайн вирус байрлах материалын төрөл, температур, чийглэгээс хамаарна.

Вирус нь маш эмзэг бѳгѳѳд, түүнийг хамгаалж буй ганц зүйл нь нимгэн тослог бүрхүүл гэнэ. Тослогыг савангийн хөөс задалдаг тул саван, угаалгын нунтаг зэрэг нь вирусыг устгах, түүнээс хамгаалах хамгийн шилдэг хамгаалах арга юм. (Тийм учраас та гараа сайтар савандаж, маш сайн хөөсрүүлэн 20 секунд, түүнээс ч удаан үрж угаах хэрэгтэй.) Тослог бүрхэвчийг уусгаснаар уургийн молекул нь өөрөө задарч устах юм байна. Мѳн дулаан. Дулаан нь, тослогийг хайлуулдаг чанартай. Тиймээс гар, хувцас, бүх зүйлсээ фаренхэйтийн 77-оос дээш (цельсийн 25 градус) градустай усаар угаах нь маш сайн үр дүнтэй. Түүнээс гадна халуун усанд саван илүү их хөөсөрдөг нь илүү тустай юм. 65-аас дээш хувийн алкоголтой уусмал нь ямар ч тослогийг, ялангуяа тус вирусын гадаад тосон бүрхэвчийг уусгах чадварыг агуулдаг.Тодорхой хэмжээний белизнаг түүнээс тав дахин их хэмжээний устай хольсон уусмал нь уургийг дотроос нь задалдаг.

Мѳн хэт исэл (пероксид) нь вирусын уургийг задлах чадалтай тул саван, алкохол, хлорын дараагаар хүчилтөрөгчтэй ус нэн тустай. Гэхдээ та үүнийг дангаар нь хэрэглэх хэрэгтэй. Тэгж байж гаднах бүрхүүлийг устгах болно. Анхааруулахад, ямар ч бактери устгагч, антибиотик тус болохгүй. Учир нь энэ вирус нь бактери шиг амьд организм биш гэдгийг давтан хэлье. Антибадийз (antibodies/эсрэг биет ) нь амьд биш зүйлийг алж устгаж чадахгүй. Хэрэглэсэн хэрэглээгүй хувцас, ор хөнжлийн даавуу зэргийг сэгсэрч ер болохгүй. Нүхэрхэг, нэвтрэх боломжтой гадаргууд наалдахаараа маш сайн зууралддаг бөгөөд зөвхөн:

-3 цаг (даавуу болон нүхлэг материал)

-4 цаг (зэс болон мод)

-24 цаг (картон цаас)

-42 цаг (метал)

-72 цаг (пластик)-ийн дотор задардаг байх нь. Хэрэв та дээрх зүйлсийг сэгсрэх эсвэл өдөн тоос арчигчаар арчвал вирусын молекулууд гурав хүртэлх цагийн турш агаарт хөвөх бөгөөд таны хамар луу ч орох боломжтой юм. Вирус молекулууд нь гадаах хүйтэнд болон байшин машины агааржуулагч буюу эй си-д маш тэсвэртэй. Тэдгээр молекулуудыг ѳсѳн дэвжихэд чийгтэй орчин, ялангуяа харанхуй орчин нэмэр болдог байна. Тиймээс чийггүй, хуурай, дулаан, гэрэлтэй орчин энэ вирусыг илүү хурдан задрахад тустай байх нь. Вирус газардсан обьект дээрх хэт ягаан туяа нь вирусын уургийг задалдаг. Жишээ нь маскыг ариутгаад дахин хэрэглэх зэрэгт үр дүнтэй юм. Энэ нь гэхдээ арьсны коллагеныг (уураг болох) мөн задалдаг тул болгоомжтой байх нь чухал. Вирус эрүүл арьсыг нэвтэрч чадахгүй. Винегар буюу уксус нь тосон хамгаалах давхаргыг задалж чадахгүй учраас үр дүнгүй юм. Спирт, водка аль нь ч нөлөөлөхгүй.

Хамгийн хүчтэй водка 40%-ийн алкохолтой бол танд 65%-ийн алкохол хэрэгтэй. Үйлчилвэл Листерин (ам зайлагч шингэн) үйлчилнэ, 65%-ийн алкохолтой тул. Давчуу, хязгаарлагдмал орон зайнд вирус илүү дэгдэж болзошгүй юм. Тиймээс илүү задгай, агаар сайтай орчинд бага байх нь. Ам хамар, хоол, цоож түгжээ, хаалганы бариул, гэрлийн унтраалга, зурагтын удирдлага, гар утас, цаг, компьютер, ширээ, телевиз зэрэгт хүрэхээсээ өмнө болон дараа гараа угаах хэрэгтэй. Мөн угаалгын өрөөнд орох, гарахдаа угаах хэрэгтэй юм. Гараа олон удаа угаах тул гарны чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. Учир нь молекулууд микро хагаралд (гар хэт хуурайшсанаас хагарах) нуугдаж болох юм. Гарны чийгшүүлэгч нь өтгөн байх тусмаа сайн. Мөн түүнчлэн хумсаа богино байлга. Ингэснээр вирус тэнд нуугдахаас сэргийлэх юм. Жон Хопкинс Эмнэлгээс ийм зѳвлѳгѳѳг гаргасныг Control.mn сайтынхаа уншигчдад нэн тэргүүнд хүргэе. Энэ чухал мэдээллийг орчуулан бидэнд дамжуулсан Мѳнхѳѳд талархъя. Ойр дотнынхондоо аль болох түргэн хүргэхийг хүсье.

 

 

Control.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ганаа:Маш зѳв мэдээлэл 2020-04-03
Болороо: Яамай даа. 2020-04-03
Сүүгий: Арга зам нь олдсон байна 2020-04-03
Мандах: Баярлалаа, Контрол оо! 2020-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?