УБ ТӨМӨР ЗАМ ХНК-ИЙН ЕРӨНХИЙ ХОРОО ХУРАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ

2016-05-04  

Ерөнхий хорооны хурлаар "УБ ТӨМӨР ЗАМ" ХНК-ний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцдэг уламжлалтай. Ерөнхий хороо нь нийт 6 гишүүнтэй. Орос, Монголоос тус бүр 3 гишүүн ерөнхий хороонд ордог юм байна. Оросын зүгээс гурван гишүүний хамт 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг иржээ.

Оросын Төмөр Зам ХХК-ийн ерөнхийлөгч В.Якунин ажлаа өгснөөс хойших анхны Ерөнхий хорооны хурал болж байгаагаараа онцлог юм байна. Оросын зүгээс Морозов ажлын хэсгийг, Монголын зүгээс Ганболд ахалж хуралдаж байна. Хурлаар УБ ТӨМӨР ЗАМ ХНК-ийн үр ашгийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг сайжруулах, цаашдын өргөтгөл, хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэх вэ? зэрэг гол гол асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

Л.Пүрэвбаатар даргатай УБТЗ нь ажиллагсдын тоогоороо Монголд 4-рт, хөрөнгийн хэмжээгээрээ мөн 4-рт эрэмбэлэгддэг судалгаа гарчээ. 16000 гаруй хүн тус байгууллагад хүчин зүтгэж байгаа аж. УБТЗ нь үйл ажиллагааны хүрээгээрээ Монголын топ компаниуд болох Эрдэнэт, Оюутолгой, Хаан банк, Худалдаа хөгжлийн Банк зэрэг компаниудтай мөр зэрэгцэх Монголын тэргүүлэх компанийн нэг юм.

 

 

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?