Б.АМАРСАЙХАНААС БАЙЦААЛТ АВЧЭЭ

2016-05-04  

Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг цацагдсаны дараа олон нийтийн анхаарлын төвд ороод байсан. Энэхүү бичлэгт Монголын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн бодит байдлыг хурц тодоор шүүмжилсэн юм. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулах гомдол гаргаснаа мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханы энэ үйлдэл нь сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаа зорилго агуулж байгаа тул 15-20 жилийн ялтай хэмээн хэвлэлд ярилцлага өгөөд байсан.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жүжигчин Б.Амарсайханыг дуудаж, байцаалт авчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа "Миний хэлсэн ярьсанд худлаа зүйл байхгүй" гэлээ. Түүнийг байцаалт өгөөд гарч ирэх үед авсан яриаг хүргэе.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:Энэ Батбаяр гэгч өмгөөлөгч урдах хэргүүдээ ёс төртэй хариуц****тай үнэнч шударга өмгөөлчихөөд дараа нь өөр бусад зүйл рүү үсчээч энэ гомдол гаргадаг юу вээ өөрөө харин худалдагдсан гар уу үгүй юу 2016-05-04
БАТСҮРЭН:Сайхан билэг Баярцогтын бууны нохой Батбаяр их галзуурч байнаа Би АН ын гишүүн хүн энэ нам ингээд Баярцогт Сайхан билэг Элбэгээ нараар хойтохоо уншууллаа Гэгээн дурсгалыг нь хүндэтгэе Ирэх сонгуулиар МАНАН сөнтөтүгэй МАН ын М.Энхболд тэргүүтэй ****ын хулгайчид ялгаагүй нийгмийн хог шаарууд юм Амарааг дэмжиж байна 2016-05-04
Амрааг ард түмэн дэмжиж байгаа шүү!:Амраа энэ зэргийн юмнаас айх байсан бол ийм бичлэгээ олон түмэндээ түгээхгүй байсан! Энэ Батбаяр мэтийн 5 төгрөгний бялдуучид бол зүгээр л хөх инээд хүргэж, олны булай болж байгаа нь энэ, ха ха ха Амраагийн хэлсэн үг болгон нь үнэнш дээ! Ард түмэн ард нь байгаа шүү, булайнуудаа!!! 2016-05-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?