Фэйсбүүк компани аппликэйшндээ Quiet Mode буюу чимээгүй горим шинээр нэмсэнээ мэдэгдлээ. Ингэснээр хэрэглэгч гар утсандаа ирэх сонордуулга (notification)-ыг хүссэн үедээ хаах боломжтой болж байна. Чимээгүй горимыг идэвхжүүлсэн тохиолдолд цөөн хэдэн сонордуулгыг эс тооцвол хэрэглэгчийн утсанд өөр ямар ч шинэ мэдээлэл ирэхгүй. Одоо байгаа “mute push notifications” тохиргооноос ялгаатай нь, өдрийн аль цагт, долоо хоногийн хэдэн өдөр сонордуулгыг хаахаа тохируулж болдгоороо онцлог юм. Чимээгүй горим Your Time on Facebook цэсэн дотор байрлах юм байна. Уг шинэчлэлийг одоогоор зөвхөн IOS үйлдлийн системтэй хэрэглэгчид ашиглах боломжтой ба тавдугаар сард багтаж андройд үйлдлийн системд нэвтэрнэ.
Э.Сувдаа