ЛОДОНГИЙН ТҮДЭВ ТЭНГЭРТ ДЭВШИЖ, ЗОХИОЛДОО ШИНГЭЛЭЭ

2020-04-13  

Хөдөлмөрийн баатар Л.Түдэв бурхан болжээ – Eguur.MN

Хаврын нар туниа муутай ээж, хавсрага шуурга сэтгэл сэвэлзүүлсэн энэ өдөр уйтгар гунигтай нэгэн таагүй мэдээг олны салхинаас сонслоо. Монголын уран зохиолын ноён сүмбэр оргилуудын нэг Лодонгийн Түдэв гуай маань тэнгэрт дэвшиж, уран бүтээлдээ шингэлээ. "Уулын үер", "Нүүдэл суудал", "Хорвоотой танилцсан түүх", "Хувьсгал танаа өчье", "Оройгүй сүм", ' Дээр хөх тэнгэр, дор бор дэлхий" зэрэг хэдэн зуугаар тоологдох шилдэг бүтээл, ном зохиол хэвлүүлсэн алтан үеийн алдарт зохиолчдын нэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, энэ эрхэм Ардын Уран зохиолч, Төрийн шагнал хүртсэн дэлхийн энтэй цөөхөн зохиолчдын нэг нь байлаа. Хөх тэнгэрийн дор түүний уран бүтээлүүд амьдарсаар байх болно. Амгалан хутагийг олох болтугай!

 

 

Зохиолч М.Эрдэнэбат

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?