Өчигдөр орой орсон их хэмжээний цасны улмаас Багануур, Хэнтий, Дорнод,Сvхбаатар, Говьсvмбэр чиглэлийн замыг тодорхойгүй хугацаагаар хааж, нийтийн тээврээр үйлчлэхгүй болсон тухай Авто Тээврийн Үндэсний төвөөс мэдэгдлээ.
Харин баруун чиглэлийг замыг хаагаагүй бөгөөд зорчигч, тээвэрчдийг холын замд гарахдаа болзошгүй эрсдэлийг тооцохыг анхааруулж байна.
Өнөөдөр Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, шөнөдөө Дундговь, Дорноговь, Өмнөговийн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурах тул болзошгүй аюул ослоос сэрэмжтэй байхыг мөн анхаарууллаа.
А.САЯН