ИХ СЭТГЭГЧ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ Л.ТҮДЭВТЭЙ ТУН ДАРУУХАН САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖЭЭ

2020-04-14  

Хѳдѳлмѳрийн баатар, Ардын уран зохиолч, их агуу сэтгэгч, соён гэгээрүүлэгч, сэтгүүлч, тѳр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийг 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагт алсын замд үджээ. Тѳр нийгмийн зүтгэлтэнг эцсийн замд нь үдэх ажлыг Төрийн ёслол хүндэтгэлийн албанаас ѳргѳн далайцтай зохион байгуулдаг ч энэ удаа тийм зүйл болсонгүй. Ард иргэд ч хожим дуулсан байна. - “Өөрийнх нь болон үр хүүхдүүдийнх нь хүсэлтийг хүндэтгэн оршуулгын ёслолыг гэр бүлийн хүрээнд цомхон зохион байгуулсан гэсэн хариуг албаны эх сурвалж ѳгсѳн байна. Тиймээс оршуулгын ёслолыг олон нийтэд зарлахгүй, олны бөөгнөрөл үүсгэхгүй, цомхон зохион байгуулахыг үр хүүхдүүддээ захисныг ном ёсоор нь гүйцэлдүүлжээ.

Ардын уран зохиолч Л.Түдэв тэнгэрийн орноо заларчээ | News.MN

Монгол улсын ерѳнхийлѳгчийн анхны сонгуульд нэр дэвшсэн түүнийг ялна гэдэгт Монголчууд эргэлзэхгүй байсан. Ѳѳрѳѳ ч ялалтандаа итгэл дүүрэн байсан гэж хэлж болно. Ардчиллын дуулианаар нийгэм тэр аяараа задарч, хүмүүс нь задгайрсан Монголыг хумьж, дахин эмх цэгцэнд нь оруулахыг тэр зорьсон. Монголын айл ѳрх бүрийг үйлдвэрлэгч, хүн бүрийг ажил хѳдѳлмѳр эрхлэгч болгоно гэсэн мѳрийн хѳтѳлбѳр дэвшүүлсэн. Ард иргэд нь ажил, орлоготой Монгол улсыг цогцлоохын тѳлѳѳ тэр нэр дэвшсэн. Бодсон тѳлѳвлѳснѳѳ хэрэгжүүлэх ажил хэрэгч, чанга диктатур тогтоосон, хүчтэй ерѳнхийлѳгчтэй болоход хоёрхон хоног үлдсэн. Чанга дэглэмээс зарим нь айж хулгаж байсан байх. МАХН боловсон хүчин ихтэй, тэднээсээ шигшиж Л.Түдэвийг Монгол улсын ерѳнхийлѳгчид нэр дэвшүүлсэн нь тэр байлаа. АН-д ѳѳрийн бэлэн кандидат байгаагүй тул МАХН-аас П.Очирбатыг "зээлдсэн"гэж болно. Энэ хоёр нэр дэвшигч газар, тэнгэр шиг зѳрүүтэй байсан. Мэдлэг чадвар, туршлагын хувьд Л.Түдэвт бүх талаараа Очирбат дутаж байв. Тиймээс ч сонгуулийн үеийн судалгаа тандалтын бүх үзүүлэлтүүд нэр дэвшигч Лодонгийн Түдэвийг ялах нь гэдгийг зааж байсан. Түдэв гуай тэр үед ялсан бол улс орон ѳрѳнд, иргэд нь зээлэнд баригдахгүй, гурван монгол хүний нэг нь ѳнѳѳгийнх шиг ядуу болохгүй байсан гэж харуусан ярьж, бичиж байна, ѳнѳѳдѳр. Монгол улсыг улс шиг хѳгжүүлчих ерѳнхийлѳгчтэй болох хувь заяа бидэнд үнэндээ дутсан. Сурталчилгааны тѳгсгѳлийн ѳдрийн "Халз мэтгэлцээн" л Очирбатын ялах боломжийг нээсэн гэж судлаачид үздэг. -Түдэв ээ, хоёулаа тохирсон биш билүү, бие биенээ муулахгүй гэж шууд эфирийн үеэр Л.Түдэвт хандаж Очирбат ѳрсѳлдѳгчийн хэлсэн ганц ѳгүүлбэр л ялалтын туухайг Очирбатын талд шилжүүлсэн гэж олон нийт дүгнэдэг. Нѳгѳѳдѳр нь сонгуулийн дүн Очирбатын талд гарч, Очирбат Монгол улсын анхны ерѳнхийлѳгчѳѳр сонгогдсон. Энэ бол амьдралдаа ялагдал гэдгийг амсаж үзээгүй Л.Түдэв гуайн хувьд яах аргагүй анхны хүнд цохилт болсон. Энэ шокыг Л.Түдэв эрхлэгч дааж гарч чадсан. Тэрбээр "Үнэн" сониноо үргэлжлүүлэн эрхэлж, нийгэм дунд олонтойгоо цуг байсан. Харин тэрбээр хоёрдахь цохилтыг дааж чадаагүй. "Үнэн" сонинг Түдэв эрхлэгчээс салгах аргагүй. Энэ хоёр амин холбоотой байсан гэж би боддог. Тухайн үеийн МАХН -ын дарга, Удирдах Зѳвлѳл шийдвэр гаргаж, салшгүй амин холбоотой "Үнэн" сонинг Лодонгийн Түдэв эрхлэгчээс ямар ч шалтгаангүйгээр булаан авсан нь хамгийн хүнд цохилт болсон гэж ойрын нѳхѳд нь ѳгүүлдэгтэй би санал нэгддэг. Энэ цаг мѳчѳѳс Л.Түдэв соён гэгээрүүлэгч нийгмийн амьдралаас холдон хѳндийрч, олон түмний нүднээс далд, ёстой л коронавирусын халдвар авсан мэт ѳѳрийгээ нийгмээс тусгаарласан. Коронавирусаас болоод оршуулгаа чимээгүй хийсэн биш. Оршуулгаа даруухан, нам, тѳр, засаг, олон нийтийн оролцоогүй хийх гэрээслэл ч Л.Түдэвийн намдаа, намын тодорхой удирдлагад гомдсон гомдлын илэрхийлэл л гэж би хувьдаа дүгнэж сууна. Түүний гомдол одоо л тайлагдсан байх. Их хүн Таныг Монголын хѳх тэнгэр ивээлдээ аваг. Тэнгэрийн хүн тэнгэрээ зорилоо. CONTROL.MN -ийн хамт олон

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?