ХҮНИЙ ХАНЬ ГЭДЭГ ЭНЭ АМЬДРАЛИЙН ХҮЧ БАГАНА НЬ ЮМ

2020-04-14  

Элэг бүтэн амьдрал гэр бүлийн аз жаргал бол хүний амьдралд маш чухал. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж буй нь харамсалтай. Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд өдөрт 40 хос гэрлэлтээ бүртгүүлж, 10 хос гэрлэлтээ цуцлуулж байна.  2019 оны байдлаар 4262 хос гэрлэлтээ цуцлуулсан гэх статистик мэдээлэл байна.

Гэр бүл салалтын 80 хувь нь хууран мэхлэлтээс болж байна | News.MN

Гэр бүл салалт нь гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, үл ойлголцлын асуудлууд, гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаа, хол тусдаа байсан гэх шалтгаанаас үүдэж байна хэмээн гэр бүл судлаач, сэтгэл зүйчид үзэж байна. Энэ бүх хүчин зүйлс нь архидалт, гэр бүлээс гадуурх харилцаатай шууд хамааралтай болж байгаа юм. Тухайлбал 795 хүнийг судалгаанд хамруулахад 98% нь үүнийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэгвэл гэр бүлээс гадуурх харилцаатай иргэдийн дийлэнх нь эрчүүд байгаа юм. 

Залууд

Нүднийх нь гунигийг таниагүй чи

Нүгэл буяныг ялгалгүй

Нүцгэн биеийг таалж

Нүүрнийх нь инээмсэглэлд хууртана

Эрх чөлөөг хүсэн тэмүүлж

Эмэгтэйн нялуун үгэнд бялуурч

Эр хүний жаргал гэж андуурч

Энгэсэг юуг нь зэхнэ

Гэнэхэн залуу минь ухаан ор

Гэртээ хариад үрээ тэвэр

Гэрэлт орчлонгийн сайхныг мэдэр

Гэргийнхээ цайг дээжлэн амс

Өмнө чинь инээд алдах бүсгүй

Өрөөний цонхоор наран тусахад

Өдөлж гүйцээд шувууд нисдэг шиг

Өрөвдөх ч үгүй хаяад л явна

Хөнгөн гуниг эхнэрт чинь үлдэж

Хөлчүүхэн шаналан зүрхэнд нь тодорно

Хөнгөмсөг явдлыг чинь эргэн2 санаж

Хөөрхий тэр мэгшин уйлна

Чи хэчнээн харамсаж буцах зам үлдэхгүй

Чимээгүй шимширсэн зүрх тэсгэл алдана

Чиний гунигийг архи дэвтээвч

Чиний үнэнийг нуухгүй ....

Гэхдээ гэр бүл салалт нь 100 хувь эрчүүдээс болж байна гэх нь ташаа ойлголт юм. Эмэгтэйчүүд ч мөн адил гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг юм. Гэр бүлийн хүрээнд эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэл маш их байна. Үүнийгээ эмэгтэйчүүд төлийлөн мэддэггүй байна. Эр хүн юм бол ажлыг зохицуулдаг байх , мөнгөтэй эрх мэдэлтэй, удирдагч байх , гэр бүлээ аваад явчихдаг байх ёстой гэх нийтлэг ойлголтоос үүдэн. Эмэгтэйчүүд эр нөхрөө хүндлэхгүй, хайрлаж халамжлахгүй байх явдал ч мөн ажиглагдаж байна.

Гэргийд

Эр хүний нулимс хааяа нэг дусдаг юм

Эргэх орчлонд нэг дусахдаа

Дэндүү их цөхрөлөөр үерлэдэг юм

Тэвчишгүй их гомдлыг агуулдаг юм

Энх тайван цагт тэд хөлсөө урсгана

Эх орныхоо төлөө тэд цусаа урсгана

Бор дарсанд хааяахан нэг шунахад нь

Бодлын цэгнээд өөд нь тат бүсгүй минь

Тэнгэр нүргэлсэн их хувь заяат ханийнхаа

Тэргүүнд нь бүү зайдал

Тогтох буян чинь харьчихна шүү

Уужуу тайван ухааныг нь

Урмаар тэтгэж хайрла бүсгүй минь

Удмын дээдэс нь ямагт ивээдэг юм шүү...

ger bul

Ингээд харахаар гэр бүлийн харилцаа бат бөх байх эсэх нь эхнэр нөхрийн харилцаа, ухамсар ямар байхаас хамаарч байгаа юм. Хүний хань гэдэг энэ амьдралийн хүч багана нь юм. Иймд хосууд хооронд үл ойлголцол, үүссэн нөхцөл байдал, асуудлыг оройтохоос нь өмнө шийдвэрлэж харилцан ойлголцох нь чухал. Саарал хар зүйлийг бус гэр бүлийн үнэ цэнэ, гэрэл гэгээтэй амьдралийг бүтээх хэрэгтэй. 

 

 

Т.Хуншагай

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Zuvhun er hund zoriulsan shuleg yum. 2020-04-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?