Урьд цагт үнэг арслан хоёр хамтарч ан гөрөө барьж иддэг байлаа. Барьсан олзоо ямагт арслан үүрдэг байжээ. Гэтэл нэг өдөр буга барьсан арслан: - Барихыг нь би барилаа. Одоо чи олзыг чи үүр. Чиний ээлж! гэж үнэгэнд хэлжээ. - Би үүрч болно оо. Харин янцаглах гэж нэг ярвигтай ажил бий. Түүнийг чи хийж чадах уу?” гэж үнэг арслангаас асуув. Үүнийг сонссон арслан “Би араатны хаан байтлаа энэ муу үнэгний хойноос дагаад янцаглаж явах гэдэг дэндүү ичгэвтэр... хэрэг " гэж нэрэлхүү бодолд автсанаа: - Янцаглах аа. Би чадахгүй юм байна. За больё. Үүрэхийг нь би үүрье. Янцаглахыг нь харин чи янцагла!” гэж хэлэнгүүт, олзны бугын хѳл дээрээс нь зууж зоогоо давуулж шидэн их зантай нь аргагүй алхаллаа. Арслангийн хойноос үнэг чанга гэгчээр янцаглан дагалаа. Тэд үүрэндээ ирэхэд, олзны махнаас үнэг их ажил бүтээсэн нэгэн адил хүртжээ.