МЭДЭЭЛЛИЙН САНД ХАЛДАХ 12 ТӨРЛИЙН ПРОГРАММ ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

2016-05-05  

Цахим гэмт хэрэг ихэсч байгаа талаар өнөөдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ. Нэр хаяг нь тодорхойгүй хуурамч хаягтай фэйсбүүк хэрэглэгчид гадна, дотны иргэдийн мэдээллийг хакердаж, их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарсан байна.

Тухайлбал, 1992 онд төрсөн Т гэгч нь 24 мянга 783 иргэн, аж ахуйн мэдээллийг хакердаж, хууль бусаар авсныг илрүүлэн шалгаж эхэлжээ. Тэрээр компьютерийн мэдээллийн санд байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 төрлийн программыг хийсэн байсныг шалгалтын явцад илрүүлсэн байна.

Мөн 1985 онд төрсөн Х гэгч нь гадны иргэдийн виза картыг ашиглан онц их хэмжээний мөнгө завшсан хэргийг шалгаж байгаа аж. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн мэдээллээ сайтар нууцалж, сошиал орчинд буй тодорхойгүй пост руу орохгүй байх, цахим аюулгүй байдлаа сайтар хангахыг Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс анхаарууллаа.

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Gegeenee:archaagui yumnud iim chdwaraa uur yumand zoriulj hugjuulehgui hunii yumand shunaj l bdg 2016-05-05

Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?