Т.ДОРЖХАНД: МАШ ЭНГИЙНЭЭР, ЭХЛЭЭД БАЙГААГАА ХАМГААЛ, ДАРАА НЬ ХАДГАЛ

2020-04-16  

Ийм л зарчмыг дэлхий даяар мѳрдѳж байна. Сэргээх, идэвхжүүлэх нь дараагийн асуудал. Харин Монгол улс сонгуулийн төсвөө хамгаалахыг зорьж байна. Дэлхий нийтийн бодлогын эсрэг зогсож байгаа нь өнөөдрийн Монголын зовлон болчихлоо. Цар тахлыг хумьж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хөл хорио тогтоосон энэ үе бол эдийн засгийн хямралын эхний үе шат. Энэ үе шатанд аж ахуйн нэгжүүд дампуурах, ажилтнуудаа олноор цомхотгох, банкны зээлийн өрөнд барьцаа хөрөнгөө алдах зэрэг бодит эрсдэл байна. Энэ эрсдэлийг бууруулсан тѳрийн бодлого дэмжлэгийг ард иргэд хүлээж байна Өөрөөр хэлбэл, нэгэнт үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй, борлуулалт хийгдэхгүй байгаа энэ үед компани ямартай ч тэсч үлдэх, “амь гарах” нь амин чухал асуудал. Тиймээс Аж ахуйн нэгж, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн зээлийн төлбөрийг царцаах, орлогын татвараас гадна НӨАТ-аас чөлөөлөх, цалингийн татаас олгох, тогтмол зардлаа санхүүжүүлэхэд нь Засгийн газраас зээл олгох буюу зээлийн баталгаа гаргах хэрэгтэй. Ганц Монголд биш, дэлхий дахин эдийн засгийн хүндрэлтэй тулж байна. Эдийн засаг хүндрэх тѳлѳвийг Олон улсын Валютын сан анхааруулсаар байна. Яг ѳнѳѳдрийн байдлаар дефолтын эрсдэл нүүрлээд байгаа 10 гаруй улс байна. Тэдгээрээс гадна Засгийн газрын өрийн бүтцийн хувьд өндөр эрсдэлтэй гэж олон улсын санхүүгийн байгууллагуудаас үзсэн 12 улс байна. Монгол улс маань энэ эрсдэлтэй гэх 12 оронд нэрлэгдсэн. Тиймээс Монголын Тѳр тѳсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Үүнээс булзаж, аргална гэвэл эндүүрэл болно. Энэ бол эрх баригч намын засгийн газар биш. Монгол улсын Засгийн газар . Тиймээс "сонгууль хүртэл аргалчихвал " . Дараа нь улс орон яах нь бидэнд хамаагүй гэсэн хүнийрхүү байр сууринааас хандаж болохгүй.

Санхүүгийн гол мэргэжилтний нэг. Сангийн яаманд газрын дарга, АНУ-д, Олон Улсын Валютын Санд ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр " сонгууль". "улс тѳрийн ашиг хонжоо" хайх цаг гэж үзэж буй бодлоо "Control.mn-ийн уншигчидтай хуваалцлаа.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?