Н.ОЮУНДАРЬ: НѲАТ-ЫН УРАМШУУЛЛЫГ СУГАЛААГААР ОЛГОЖ БУЙ НЬ ШУДАРГА БУС

2020-04-18  

НӨАТ-ын баримтаа баталгаажуулахыг анхааруулжээ

НӨАТ-ын буцаан олголтыг 70 хувь болгох хуулийн төслийг өргөн барьсан. Ѳмнѳх хуулиас олон давуу талтай. Энгийн жишээ татья. Ширхэг талх дунджаар 1300 төгрөг. Үүний арван хувь болох 130 төгрөг нь НӨАТ. 130 төгрөгийн 20 хувь буюу 26 төгрөгийг иргэд ѳмнѳх хуулиар гар дээр буцаан авдаг. Бидний санаачилсан төслөөр 26 төгрөг биш 91 төгрөгийг буцаан авах юм. Талхыг 1300 тѳгрѳгѳѳр биш, 1209 төгрөгөөр авна гэсэн үг. Монгол улсын хэмжээнд нийтдээ 141900 татвар төлөгч байна. Үүний дөрөвний нэг нь буюу 35000 НӨАТ төлөгч . Түүний цаана 141,000-106000 мянга гаруй аж ахуй нэгж НӨАТ төлөгч биш . Тэдгээрээс ядаж гуравны нэг нь орлоо гэж бодоход НӨАТ төлөгч 75000 болж ѳсѳх юм. НѲАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838, 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 1027-гоор нэмэгджээ. 2019 онд төсвийн орлого 12.9 их наяд болсноос 10.5 их наяд нь ААНОАТ бөгөөд үүнээс 30 хувь нь НӨАТ болон иргэдэд буцаан олгогдсон. НѲАТ-ын 30 хувийг сугалааны тохирлоор иргэдэд олгож байгаа нь шударга бус үйлдэл юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэн 70 хувь болгосноор хэд хэдэн давуу тал үүснэ. Худалдан авалт эрчимжинэ. Далд эдийн засгийн хэмжээ буурна. Татвар төлөгчийн тоог нэмэгдэнэ. Нэг татвар тѳлѳгчид ногдох татварын ачаалал багасна. Татварын тэгш, шударга байх зарчмыг хангаж, олон улсын жишиг рүү дөхнѳ.

Жишээ нь, НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлснээр иргэд үйлчлүүлж байгаа газраасаа Е баримтаа шаардаж авдаг болно. Ингэснээр баримт өгөхгүй байгаа газрууд багасах, далд эдийн засаг аандаа хумигдах, иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих шаардлага сайжирч, татварын орлогын бааз өргөжих боломж бүрдэнэ. Эцэст нь Монгол Улсын хэмжээнд байгаа 2000 гаруй татварын байцаагч бий. Эдгээр албан хаагчдын ажлыг хөнгөвчилнө, иргэд маань өөрсдөө давхар хяналт тавиад явах бүрэн боломжтой гэж уг хуулийг санаачлагч Н.Оюундарь Control.mn-д уг хуулийн ач холбогдлын талаар тодотголоо.

 

Э.Цэбэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?