АНГЛИ ХЭЛИЙГ ТОГЛООМ ТОГЛОНГОО СУРЧ БОЛОХ УУ?

2020-04-27  

Тиймээ, ялангуяа хүүхдүүд өрсөлдөн тоглох үедээ тархи нь илүү ажиллаж байдаг бөгөөд энэ үед цээжлэх санах ажиллагаа илүү идэвхитэй байдаг байна. Та бид урьд нь англи үг цээжлэх гэж цаасан дээр баахан үг бичээд энд тэнд наагаад явдаг арга нь маш хүнд бөгөөд бүтэлгүй арга байжээ.

Учир нь англи үгийн Монгол утгыг санах гэж оролдохын оронд зэрэгцүүлэн харснаар тархины ажиллагаа үл шаардагдах тул нүдэнд тогтоогдоод өнгөрдөг байна. Тийм л учраас та бид хараад таниад байдаг боловч утгыг шууд хэлж чаддаггүй үгнүүд байдаг биз дээ.

Англи хэлний үг цээжлэх VocuCard бүтээгдэхүүн нь англи үгийн монгол утга нь картны нөгөө талд байх тул та түүнийг санах гэж оролдох нь тархины ажиллагааг идэвхижүүлж үгийг илүү сайн цээжилнэ.

Халдварт өвчний хорио цээрийн энэ үед гэр бүлээрээ энэхүү картыг худалдан авч хөзөр мэт тараан тоглож, өөрсдөө шинэ тоглоом зохион тоглож буй гэр бүлүүдийн бичлэгийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн эдгээр бичлэгээс санаа авч өөрсдөө гэр бүлдээ тоглоом зохион тоглож, карантины хугацааг үр дүнтэй, англи үг цээжлэн өнгөрүүлээрэй.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/vocucard болон www.vocucard.com хуудсуудаар орж үзэх боломжтой ба шууд онлайнаар захиалаад гэртээ хүргүүлэх боломжтой юм байна.

 

Видео линкүүд:

https://youtu.be/UmgVt-2ywaE

https://youtu.be/x-H1B15F-GU

https://youtu.be/WnOLvv19Zuk

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?