Энэ сарын 4-ний өдөр буюу өнгөрөгч мягмар гарагт Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороолол орчимд галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, “Баянмонгол” хорооллын хойд талын төмөр замаар тээвэр хийж байсан, 406 дугаар километрийн 9 дүгээр зуутад ачааны 2662 дугаар галт тэргэнд 52 настай эрэгтэй О гэх иргэн дайруулж нас барсан байна. Ослын улмаас галт тэрэгний хөдөлгөөн хоёр цаг гаруй хугацаанд саатсан бөгөөд ойр орчмын авто замын хөдөлгөөнийг хаажээ.
Одоогоор дээрх хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ба нас барсан иргэн О нь тодорхой оршин суух хаяггүй болох нь тогтоогдсон байна.
А.САЯН