СУРАГГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ОЛЖЭЭ

2016-05-06  

Өчигдөр буюу энэ сарын 05-ны өдөр цас ихээр орж, шуурсаны улмаас Дорнод, Хэнтий, Сүхбаатар чиглэлийн зам даваа цасанд боогдож, үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөл байдал үүсээд байсан.

Төв аймгийн Баяндаваа, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын даваа, Хэнтий аймгийн төвөөс цааш 20 км-т зам даваа цасанд боогдсон юм. Гэсэн ч үдээс хойш шуурга намдсанаар аймаг орон нутгийн замын “АЗЗА” компаниуд цасанд боогдсон зам даваанууд дээр ажиллаж оройны 17.30 цаг гэхэд замын зорчих хэсгийг нээсэн байна. Түүнчлэн шуурганы үеэр Сүхбаатар аймгийн Асгат сумын Их-Уул багийн “Авдрын гол” гэдэг газар иргэн Б оройны 17:10 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 7 иргэн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнөө өглөө айлд байхад нь эсэн мэнд олжээ.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?