“АРДЧИЛАЛЫН ДУУ ” ӨМЧИЙН УРАН БҮТЭЭЛ

2020-05-04  

“Хонхны дуу”-г өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн С.Жавхлан дуулж, олон нийтэд цацсан нь шүүмжлэл дагуулав. Учир нь  2014 онд “Хонхны дуу”-нд төрийн соёрхолт хүртээж. Дууны оюуны өмчийг дууны зохиогч С.Цогтсайхан агсны гэр бүл эзэмшдэг байна. 

С.Цогтсайханы нэрэмжит “Ардчиллын тухай” сэдэвт дууны уралдаан ...

Иймд энэхүү дуулж, олон нийтэд хүргэхдээ оюуны өмчийн эзэмшигчдээс зөвшөөрөл авах ёстой. Гэтэл дуучин МУГЖ С.Жавхлан энэхүү дууг дуулахдаа оюуны өмчийн эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй учир С.Цотсайхан агсны охин Ц.Сантаа оюуны өмчийн газарт хандахаар болсон байна. Тэрээр "Монголын алдарт дуучин Жавхлан аавын минь зохиож, дуулсан Хонхны дууг дуулсанд баярлаж байна. Гэвч бидний түүнээс хүссэн ганц зүйл бол зарчим, ёс зүй, этик, зөвшөөрөл авах байлаа. Жавхлан өөрөө уран бүтээлч хүн, оюуны өмч гэж юу байдаг талаар маш сайн ойлголттойгоос гадна, бүхэл бүтэн Монгол Улсын хууль батлах дээд байгууллагын гишүүн, УИХ-ын гишүүн хүн ийм ёс зүйгүй үйлдэл гаргасанд харамсаж, эмзэглэж байна. Зарчмын асуудал хөндсөн болохоос шүүхдэлцээд өгье, мөнгө нэхэмжлээд өгье гэдэг зүйл огт яриагүй гэсэн юм. 

 

Э.Сувдаа

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?